Skip to main content

Дотоод Гоо

   Би чамин юманд их дуртай тийм болохоороо ч тэр үү эсвэл нормал биш болохоороо.  Яриж хэлж байгаа үг, бодож бодол, харж байгаа өнцөг нь бусдаас нэг л өөр байдаг хүмүүст дуртай. Тийм найзуудтай болохыг хүсдэг ч бас яг тийм анхаарал татахаар хүнтэй тийм ч их таарахгүй л юм. Хэт энгийн дүртэй энэ ертөнц хүний анхаарал таддаггүй байх.
   Ер нь бичсэн бичвэрүүд маань сүрний нээх ухаарцан хүн шиг байж болох ч энэ бол миний дотоод, харин гаднаа бол их энгийн байх дуртай тийм дээ ч би энгийнээс энгийн л хүн. Ярилцах юм бол дотоод минь цухалзаад байдаг Гэхдээ л хэнийг ч ихэрхэж дээрлэхдэггүй найрсаг харилцаатай байх дуртай.
    Гаднаа сагсалзаад л чи чухал хүн байна чи онц биш гээд л бардаад байх муухай биз дээ. Хүн бүр л тайлагдаагүй нууц хойно. Өөрийн олж хараагүй тэр ертөнцийг сайхан муухай гэж хэлэх эрх хэнд ч байхгүй шүү дээ. Ойлгохыг хүсээд жаахан л дотогшоо нь харвал хүн бүр гайхалтай шунан дурламаар байх нь гарцаагүй.
  Дотроо нээхийг хүсдэггүй худлаа жүжиглэгчидэд нээх дуртай биш. Магадгүй тэд өөрсдийнхөө дотоод ертөнцөө цоожлоод гадуурх хана хэрмийг нь олны яридаг яриа буюу мөнгөтэй байвал гоё, өндөр цалинтай бол гоё, толинд үзэх зүсээ хөөрхөн бол гоё гэх мэтээр чимчихээд түүнийгээ өөрийнхөө дотоод ертөнц гээд андуураад яваад байдаг байх л даа.
     Миний энэ дотоод гоо гэх ертөнц хэнд ч таалагдах алба угаасаа байхгүй би ч гэсэн хүн бүрт нээгээд байх хэрэг байхгүй өөрөө л тэндээ жаргахдаа жаргаж шаналахдаа шанална. Нээхийг хүссэн хүндээ хүссэн үедээ нээж хаахыг хүссэн үедээ хаана.  Би өөрөө ч энэ ертөнцийг бүрэн таниж мэдээгүй л яваа.  Дотоод гоогоо таньсан хүмүүстэй ярилцах цаана аа л сайхан би тэндний хажууд бол ичмээр яагаачгүй хол байгаагаа ойлгодог. Гэхдээ л би хичээсээр л байх болно.
Хэзээ ч хувиршгүй ГОО дотор буй

 /* Өөрийгөө таних гэхээс илүү Дотоод гоо таних гэдэг үгийг хэрэглэх дуртай. Өөрийгөө таних гэж оролдож эхлэвүү гүй юу хичнээн сайхан зүйл болохыг нь мэдэрч тэгээд ГОО гэж нэрийдэхийг илүүд үзсэн хэрэг бас их сонсоглонтой юм. Гадаад хэлбэр маяг даган дуурайх хуулан дагах нийтийн хэм хэмжээ, нийгмийн хандлага гэдэг бол дотоод гоог гаднаас тусгааралах хана хэрэмний гадаад талд байдаг асуудал. Тэр хэрмийг сайхан гэж хэлсэн бүрээр будаад будаад тэр жинхэнэ додоод гоо биш шүү дээ андуурах хэрэггүй.*/

Магадгүй би төөрчихсөн яваа хүн ч байж мэднэ.


   

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс