Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.
Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.
Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....
Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэсэн хэн нэгний талаар дүгнэж хэлэх гэж байгаа бол амс хийгээд бодоод үзмээр.....
Эхлээд танилууд дараа нь найзууд болчихоод байнгын чин сэтгэлийн харилцаатай байдаг хүмүүс л найзынгаа тодорхойлж хэлэх нэг өгүүлбэртэй болох байх.
Найз найз гээд яваад байдаг хүмүүсийн хэнтэй нь сэтгэлээсээ харицдаг нь бас л тодорхойгүй. Арван жил найзлалаа ч таниагүй хүн байхад нэг сар болоход бас нэг өгүүлбэрийн эрх авсан байх хүн байж болно. Сэтгэлээ хэр нээсэн бэ гэдгээс л шалтааалах байх.
Гэхдээ л явж явж хүнийг таньж тэр хүний талаар үнэн зөв тайлбар хэлнэ гэдэг ямарч боломжгүй зүйл юм. Зүгээр чимээгүй л байж байсан дээр байх. Нээх худлаа мэдэмхийрээд байх хэрэг байгаа ч юм уу гүй ч юм уу ? Өөрийгөө ч бүрэн таниагүй хүн яаж зүгээр нэг найзыгаа тодорхойлох бэ дээ. Гарч болдог зан араншин нь нэг иймэрхий байж болно гэж жишээ хэлж мэдэх болохоос яг тэр хүнийг үнэн зөвөөр нь ойлгоод хэн нэгэнд хэлнэ гэдэг нэг л барьцгүй. Миний ярьж байгаа юмыг тэр хүн юу гэж ойлгож байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэр хүн хүсснээрээ хачираа нэмээд л бодож суугаа нь тодорхой.
Гэвч одоо ч хүний үгээр үг хийдэг хүн олон болсон хойно сайнаараа ч муугаараа ч дуудуулаад л явж байхаас биш яах билээ. Өөрөө өөрийгөө хэн гэдгийг мэдэж байвал мань мэтэд нь барав зүгээр.

Нүд бүгдийг хардаггүй |
Comments
Post a Comment