Skip to main content

Хүмүүс яагаад бие биедээ уурлан хашигчдаг вэ?

ХҮМҮҮС ЯАГААД БИЕ БИЕДЭЭ УУРЛАН ХАШГИЧДАГ ВЭ?

Нэгэн Хиндү гэгээнтэн Ганга мөрний усанд орохоор очтол эрэг дээр нэгэн гэр бүл бие бие рүүгээ уурлан хашгичиж байхтай таарав. Гэгээнтэн шавь нартаа хандан:

“Хүмүүс яагаад бие биедээ уурлан хашигчдаг вэ?” гэж гэнэ.

Шавь нар хэсэг хугацаанд бодоод, нэг нь: “Бид тайван байдлаа алдаад л хашгирдаг” гэж.

“Яагаад нөгөө хүн нь хажууд нь зогсож байхад хашгирах ёстой гэж? Хэлэх зүйлээ зөөлөн дуугаар хэлж болно шүү дээ” гэж гэгээнтэн асуухад шавь нар дор бүрнээ янз бүрийн хариу хэлж байсан ч хэнийх нь ч хариу бусад шавь нарын сэтгэлд хүрсэнгүй. Эцэст нь гэгээнтэн:

"Хоёр хүн бие биедээ уурлахаар тэдний зүрх сэтгэл маш их холддог. Тэр зайг нөхөж, хоёр биенээ сонсох гэж тэд бие бие рүүгээ хашгирдаг. Уурлах тусам зай холдож, тэр хэрээр дуу чангарах шаардлагатай болдог."

“Хоёр хүн бие биедээ дурлахаар яадаг вэ? Тэд бие бие рүүгээ орилж хашгирдаггүй, харин зөөлөн дуугаар ярилцдаг. Учир нь тэдний зүрх сэтгэл маш ойртсон байдаг. Тэдний сэтгэл зүрхний хооронд зай үгүй, эсвэл бараг байхгүйтэй адил болсон байдаг. Дурласан хоёр биесээ бүр ихээр хайрлаад ирэхээр юу болдог вэ? Тэд ярихгүй, шивнэхэд л хайр сэтгэлийн хүчээр бие биедээ ойртон хоёр биенээ сонсдог. Эцэстээ тэд шивнэх ч шаардлага үгүй, хоёр биенээ хараад л ойлголцдог. Хайрын хүчинд хоёр хүн тэгтлээ ойртдог байна”.

Гэгээнтэн шавь нар руугаа хараад:

“Маргалдахдаа зүрх сэтгэлээ бие биенээсээ бүү холдуул, үгүй бол эргэж учрах жимээ олохгүй болтол холдоно шүү” гэжээ.



https://www.facebook.com/mongolzen/photos/a.791387477556722.1073741827.791293617566108/815177521844384/?type=1&theater

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс