Хорвоогийн бас нэг сайхан өдөр. Гэрээс юм ирсэн их сайхан бөөн баяр боллоо. Бэлэг авна гэдэг үнэхээр сайхан юмаа. Санаанд ороогүй их хөөрхөн юмнууд явуулжээ эгч нартай байх ингээд л сайхан байдаг байхгүй юу ? ☺♥☺
Бэлэгний тухай нэг иймэрхүү бодол надад байна:
Заавал нэг баяр болохоор л "За энэ баяраар бэлэг өгөх ёстой, хаашаа явж бэлэг үзэх үү? " гээд л албатай юм шиг тухайн хүндээ таарсан таараагүй санаанд нь нийцэх нийцэхгүй бэлэг бэлдээд байхаас илүү заримдаа нэг явж байгаад аятайхан яг тухайн хүндээ тохирсон сонирхдог зүйл нь таарахаар аваад өгч байвал их зүгээр санагддаг. Албаар буюу домнож өгч байгаа бэлэгнүүд нүдээ олоогүй юм шиг санагдаад байдаг юм. Бэлэг гэдэг үүднэсээ л сайхан болохоос яг голыг нь байлсан бэлэгтэй харьцуулалтгүй. Яг эгзэгийг нь олсон бэлэг хэд дахин илүү баяр баясал хамт бэлэглэдэг болов уу. Баяр болохыг мэдэж л байгаа хэнд бэлэг өгөхийг хүсэж байгаагаа ч мэдэх л юм чинь эртхэн харж л явбал зүгээр ш дээ.
Хүн яг өөрөө авч чаддахгүй заза тэгэж байгаад гээд л хойшлуулаад байдаг зүйл эсвэл солих хэдийнээ болсон ч шинэчлэдэггүй тийм зүйлийг нь зөв оноод бэлэглэвэл зүгээр санагддаг. Эсвэл би тийм юмаа бэлэгэнд авахаар их баярлаад байдаг байх.
Би бэлэгний чамин байдал, сэтгэл шингээлт, бэлэгдэлд нь их анхаараад байдаг. Бас шинэлэг уран нарийн хийцтэй ховор нандиндуу ч юм уу чанарлаг тийм л бэлэгэнд дуртай. Том жижиг байна уу өндөр үнээр авсан байна уу үгүй юу гэдэг чухал биш.
Мэдээж ном бол сайхан бэлэг гэдэгтэй бол хоёр гараа өргөөд л санаа нийлнэ. Гэхдээ үүнд чинь бас мэдрэмж хэрэгтэй л дээ. Бэстсэлэр болсон номноос өгөөд байхдаа гол биш. Ямар ном сонирхдог тэр чиглэлээр нь шинэ уншууштай ном юу гарч гэдгийг нь мэддэг байх ёстой л доо. Сонирхолгүй ном бэлэглэх нээх онц биш бэлэг болдог тал бий.
Бэлэг гэдэг бол баяр өгөх л гэсэн үг байх. Тиймээс ер нь тэгээд л эгзэгийг нь тааруулаад яавал баярлахаар байна гэдгийг нь мэдэрч чадаж байж л жинхэнэ утгаараа баяр бэлэглэх байх даа. Энэ бас торгон мэдрэмж дээ орох байх аа ☺☺

Comments
Post a Comment