Хүүдээ бичих шүлэг 2
Ганцхан амин хүү минь
Гэнэдэж хашрахдаа уншаарай
Гуниж шантрахдаа хараарай
Гутарч эхлэхдээ бодоорой
Өвөө тань аавыг нь
Өр зөөлөн, үг хатуугаар өсгөсөн
Өөртөө л итгэж
Өрөөлд тустай явахыг үлгэрлэсэн
Ууган хөвүүдийн ууган хүү билээ чи
Унахын эрхгүй хийморийн эзэн билээ чи
Ухаан холч өвгөдийн хойч билээ чи
Уурсан урагшлахаас, уучлан ухрах ёсгүй билэээ чи
Өндгөнд минь урссан цус зүрхэнд чинь эргэлдэнэ
Өнгөц бусын сэхээрэл минь тархинд чинь нуугдана
Өвлөн ирсэн чин бадрангуй угсаа араншин минь төлөвт чинь шингэнэ
Өвгөдийн эрхэм овог минь нэрний чинь өмнө дуурсана
Энэрч болно
Энэлж болно хатуу харагд
Эвийлж болно
Ивээж болно тэгш харьц
Дордож болно
Дутаж болно бүү долгино
Дээрдэж болно
Дэвшиж болно бүү ТОО
Гагц чи хаан шиг бай
Гартаа мөнгөгүй, гэдсэндээ өлсөглөн ч
Гадаадын өмнө гэдгэр зогс
Газрын хаана ч бүү бөхий
Дэмнүүлж болно
Дамнуулж болно бүү итгэ
Дарлуулж болно
Дээрэлхүүлж болно бүү уучил
Дорой амьтад л дараа нь гоншигнодог
Дориун амьтад л өмнө нь хоногшдог
Дулдуй хүн л жаргаж яваад тарамдаж тасардаг
Дураар хүн л тарамдаж яваад эцэст нь жаргадаг
Анд хэмээхийг олон тоонд бүү хэл
Ард нь дайсан нуугддаг
Алдаа хэмээхийг гэм гэж бүү тооц
Аврал хэмээн баяс
Аягүй олон нөхөдтэй хүн
Амь тасрахад ганцаар байдаг
Алдсан гээд хаширсан амьтад л
Аз хүлээгээд гөлийж байдааг
Аз, тохиолд бүү найд
Арга, хүч өөртөө найд
Аврал, өршөөл бүү хүлээ
Асгарсан хөлсний шимэнд цусаа нэмж дусаа
Ачтан буянтан олноос олон
Ачлахаа хариу бүү март
Атаа санагч бас олон
Аясынх нь дээгүүр яв
Хүн дүртэй шулам
Хүн дүрстэй бурхан ялгаагүй
Хаан царайлсан тэнэгүүд
Харц хувцастай цэцнүүд ялгагдахгүй
Хэлсэн болгонд нь бүү хариул
Хийсэн болгонд нь бүү баярла
Хэвийн нэг толгой дохиод
Хааяа нэг талархал өг
Дараа нь танигдана
Дүйцүүлж нэгийг нэхнэ
Давран тавьбал мөрийц, барьц
Даруухан хэлбэл тааруулж чамбай төл
Сархадыг гунигтай бүү холь
Сэтгэл хөдлөлтэй бүү хоршуул
Сайхан жаргалд бүү тооц
Саваагүй идээ шүү дээ. Өөрийн хэмжээг мэд
Хана босгоод харцан цаанаа ганцаар суу
Хэн ч нэвтрэхгүй тэндээ хараалт бүхнээс зайл
Хэн ч таашгүй атлаа эгэл жирийний төлөвт амьдар
Хаана ч чи яаж ч мэдэх сэтгэхүйн хурдаа чөлөөл
Сэхээрэл хэмээхийг чи гадаад түмний бүх судрыг нэг бүрчлэн судлаад олохгүй
Санаа алдчихаад хэсэг бодол болно, өөрийн мууг сайнаар засах хүсэл чинь юм
Сэхүүн хэмээхийг чи их зан, онгироо төлвөөс үзэхгүй
Саад юу ч байсан сэтлээд гарах чадалдаа итгэхийг хэлнэ
Бардамналыг чи хоосон толгойгоо мандуулж, цээжээ шаахаас олохгүй
Буурсан ч сэхэх, унасан ч босх хүчтэй байхыг хэлнэ
Басамжлалыг чи дайсан, нөхөр хоёрын хор малтсан үгнээс олохгүй
Бүдрэхэд чинь түлхэж хаячихаад тоомжиргүй өнгөрөх нэгнээс л харна
Хайрыг чи дан мэдрэхийн төлөө хэдэн бээр гүйгээд ч олохгүй
Хажуугийн нэгнээ хайрлахын эгшинд амсах жаргалыг хэлнэ
Хүндлэл хэмээхийг чи өөртөө нэхэх эрхгүй
Хүчтэн хүчээрээ хийсэн үйлгүй дээдлэгдэхийг хүндлэл гэхгүй
Хүү минь гунигт бүү өнжөөсэй
Халтирч битгий сөхрөөсэй
Хэний ч өмнө хэвийн сэхүүн зогсоосой
Хаана ч Монгол нэрээ гамнаасай
Аавынх нь сэрж мэдсэн бүхэн тархинаас чинь сэргэнэ...
2014-03-29 Ц.МӨНХТУЛГА
Эх сурвалж:
https://www.facebook.com/NUUTSLAG001

Сайхан шүлэг болжээ
ReplyDelete