Skip to main content

Эрээвэр хураавар бодол 3

Монголд төрсөн нохой хамгийн азтай. Гудмаар нохойгоо хөтлөөд явж байгаа хүнийг хараад тэгэж бодлоо. Хөөрхий нохойнууд нь дурааараа уул даваад гүйх гэдгийг мэдэхгүй. Бүх зүйлд эзнийхээ гарыг хараад  л. Тогтмол сайхан хоол, дулаан хэвтэр, сонин содон юм үзүүлдэг л байх гэхдээ л надад баатарлагаар эрх чөлөөтэй хотч нохой л илүү жаргалтай сайхан санагдаад байгаа юм даа.
*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-


Миний мөрөөдлийг ганц хайр л оровонгоор нь л эргүүлж чадна гэж би боддог. Одоо нээх том том юм яриад сууж байгаа ч гэсэн. Хэдэн жилийн дараа амьдрал тийм биш юм байна аа гэчихсэн явж байж тэдэх л гар шүү дээ. Амьдрал чинь өөрөө таашгүй орвонгоох нь эргүүэх их хүчийг агуулсан байдаг. Амьдралд ам гарах дэмий байлгүй дээ.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
Одоо хий түрүүлж мэдсэн иш биш хийсэн нь ялдаг гэдэг үг үнэхээр үнэн үг байна шүү. Ameriacan Talent  ч юм уу X Factor үзэхээр үнэхээр мундаг лаг лаг дуулдаг хүмүүс байх юм. Тэд хэдий тийм мундаг авъяас байвч алдартай баян дуучид шиг их хөдөлмөрлөөгүй болохоор өдий болтол түүнийгээ олонд дэлгэх боломж гаргаж чадаагүй. Х.Баттулга гуайн тэр хэлсэн "Чи одоо хийхгүй бол чамаас муу нь түрээлээд хийчихнэ" гэдэг үг бас үнэний ортойдог шүү

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

"Lana Del Ray - Born to Die" Энэ дууг мартаж боломгүй. Ойр ойрхон сонсож байна байвал зүгээр санагдаад байдаг юм. Хэн нэгнийг үгийн муухайгаар шархлуулах хэрэг байгаа ч юм уу хэзээ үхэхээ мэдэхгүй байж хүн гомдоох хэрэггүй л баймаар. Ийм богино амьдарч байгааг таниулдаг болохоор нь дуртай  Ланагийн нилээн хэдэн дуунд дуртай шүү.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-
Өөрийгөө өөхшүүлвэл:
Би бол хов зөөдөггүй хүн. Миний ертөнцийн хуулинд хүний хэлсэн үгийг өөр хүнд хэлээрэй л гэж надад хэлээгүй л бол цааш нь дамжуулах шаардлагагүй гэж үздэг. Хэлэх юм бол өөрөө л хэлнэ биз дээ өөрөө хэлээгүй юмыг би хагас дутуу ойлгосноороо дамжуулаад яах юм бэ? гэж боддог гэрийнхэн хааяа чи ямар сонин юм бэ гээд байдаг юм. Би айл айлын хов хооронд нь худлаа үнэн юм нэмээд базаад явбал тэнэг биз дээ. Заа мэдэхгүй юм даа энэ миний л бодол хэн нэгэнтэй таарч хэн нэгнээс угаасаа зөрнө

-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*--*-*-*

Өөрийгөө өөхшүүлвэл:
Хүн муу хэлж чадахаа байж байж байна даа. Жаахан ам халвал ганц нэг найзтаийгаа нийлээд жаахан хов баздаг байсан чинь одоо хүн муу хэлвэл тиймүү гээд нэмээд байхгүй баахан сонин юм яриад яриа бөөрнхийлөөд байдаг болчихсон байна лээ. Нээрээ л би яг үнэндээ тэр хүнийг мэдэхгүй байж худлаа нэг хоёр тохиолдлоор тэгэж хүнтэй нийлж муулаад яахав дээ гэж бодоод байгаа юм чинь лай зүгээр яриад яадаг юм гэж бодоод. Ийт зан хэд хэдэн удаа гаргаад байгаа болохоор өөрийгөө сайн байна гэж урамшуулаад байгаа ш дээ

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

Миний мэдэх хамгийн зэвүүн айхтар хараал бол заяа чинь тутна гэдэг энэ үг үнэхээр зэвүүн үг шүү. Надад ийм үг хэлвэл би яасан их гомдох болоо. Хүмүүс хамгийн их дургүйг хүргээд цаашаа толгойлоод байвал би хэлж л орхино доо хөөрхий :P

*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*---*-*-*-*-*-*-*-*

Би ХАЙР ХАЙРТАЙ гэдэш үгийг нилээн үнэлдэг бололтой. Хэлэх хүнд нь хэлэх газар нь л хэлбэл энэ үг нандин бас сонссон хүмүүсийнхээ ч зүрх рүү орох байх. Түүнээс Сайн уу шиг хэн ч бараг анзаарахаа больчивол дараа нь ямар үнэ цэнэтэй үг олж хэлнэ байгаа даа. Тэгсэн ч хэлэх үгийн тоо нь дуусчихвал хайртай хүмүүс минь надаас явах гээд яарах байх.  Хайртай миний хувьд өндөр байр суурь эзэлдэг хүмүүсээ ХӨӨРХӨН гэдэг. Надаас ХӨӨРХӨН гэдэг үг сонсвол тэгээд л миний хувьд болохоо байж байгаан шинж дээ найзуудаа.

Хараа Баясам




Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс