Skip to main content

Дуртай

Шлепэн малгай, хромон гуталд дуртай залууд
Зөв үг, үйл, үзэлийг чиг болгосон залууд
Би дуртай :)

**************************************************

Уг нь нилээн байгаад байдаг л санагдах юм. Даана ч дээлгүй бүрх малгай, хромтой хүний зураг олоод хавсаргая гэсэн олохгүй байна.
   Эрэгтэй хүмүүс дээл өмсөхөөрөө л түрүүтэй гутал өмсдөг юм уу.  Хөдөө гадаа аялал ажилаар явахдаа өмсөхөд яадаг байна аа. Ургацын талбай орсон ч, ногооны талбай орсон ч, уул овоонд гарсан ч ер нь хотоос гарахдаа өмсөөд гарч баймаар юм. Тэгвэл лаг гэж мэддэггүй юм байх даа.
   Зураг хайсан биш нээх анзаараагүй юмаа анзаарчихлаа байна. Хаана ч байсан ботинкитой л явж байхын дарга цэрэггүй. Дарга нар тарианлангийн талбай дээр гонжтой ч явж байх шиг, мод тариж байгаа бололтой зурагнууд дээр хүрзээ ботинкиороо гишгэчихсэн ч байх шиг ямар гадаад хүн биш дээ. Шал сонин юм. Ботинкиороо дүүрэн шороо хутгаад яваад байх, нас нилээн явчихаад саравчтай малгай өмсөөд байх хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу.

Заза сонголтыг өөрсдөө мэдэж байгаа л юм байгаа биз. Кимоногоо өмснө уу Хамбүгээ өмснө уу Саригаа өмснө уу Гонжоо өмснө уу  Хувцасгүй явна уу.  Надад ямар хамаа байх уу. Юу сайхан дур сайхан гэж. Гэхдээ л хаана юу өмсвөл зохимжтойгоо нэг бодоод үзээмээр юм.  Оргүй юм хэлээгүй л байх даа.

ийм гутал
Иймэрхүү малгай

Ийм гутал иймэрхүү малгайтай залуугийн зураг хайсан юм ХэХэ Даана ч амжилтгүй :P

















Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс