Өнөөдөр өглөө Хэн Нэгэн гээд нэвтрүүлэгийн нэг жолооч ах орсон дугаарыг үзлээ. Олсон орлого нь хүртэж цөхөн амьдарч байгаа ч гэсэн. Энэ хүний гэр бүлд хэн хэнээ гэсэн хайр халуун дулаан уур амьсгал байна. Тийм болохоор энэ хүн амьдралдаа гутраад архи уугаад хулгай хийгээд явахгүй байгаа болов уу?
Хүүхдүүд нь аавдаа гэрэл авч өгсөн гэсэн нь их сайхан юмаа. Бусад шиг хангалуун амьдруулсангүй гэж аав ээжийгээ буруутган гомдлохгүй аавыгаа хайрлаж байна.
Яахав мөнгийг нээх зовж олдоггүй хүмүүст нэг удаагийн хоолны мөнгөнөөс бага ч гэсэн. Түүнийг хичээнгүйлэн цуглуулж аавдаа тийм гэрэл авч өгье гэсэн тэр хүүхдүүдийн сэтгэл юугаар ч үнэлэмгүй сайхан юм. Ийм сайхан хүүхдүүд өөрийг нь хайрлаж байхад тэднийхээ итгэлийг хөсөрдүүлж хэрхэн бууж өгөх билээ дээ.
Өөрөө зүтгэлтэй болгох гээд л яваа хүн юм байна. Гэхдээ хэдий сайн хүн байлаа ч гэсэн. Орой ирэхэд нь эхнэр нь аашлаад л олсон мөнгө чинь хүрэхгүй байна тавын таван хүүхэд хараад... гээд уурлаад аашлаад байх юм бол тэр хүн улам л буруу толгойлно уу гэхээс наашаа эргэхгүй л байх. Хүрэхгүй байгаа ч гэсэн хүргэх гээд өнөөдөр орлогогүй ч маргааш олж чадна аа гээд дэмжээд байвал хүн улам л хичээгээд байна шүү дээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан хойно.
... Нэгнээ ойлгоод чадахгүй газар нь дэмнээд бага гэлтгүй хийсэн үйлэнд нь урам өгөөд хатууг нь зөөллөж мохоог нь ирлээд мартсныг сануулаад хэн хэнээ түшээд явбал л сайхан гэр бүл гэх байх. Тэгэхгүй хамаг муу муухайгаа дуудалцаж, байгаадаа ханахгүй явбал амьдын там гэж түүнийг л хэлнэ.
Өрх бүл болсон хүмүүс хамт нэг зүг рүү байнгын тэмүүлэлтэй байхгүй бол хийсэн юмандаа ханаад хамтын зорилгогүй болоод ирэхээрээ л ойр зуурын шаардагагүй юманд хошуу дүрж ам зөрөхөөс өгсүүлээд л нэгнээ хардах өөр дэл сул хүн хайх тэгээд салж саринах хүртэл галзуу соиотой юм хийгээд ирдэг байх гэж би бодоод байгаа юм. Ямарч асуудалгүй айл гэж юу байхав харин зорилго нь зөв бөгөөд том бол наагуурах асуудлуудад хамаг анхаарлаа төвлөрүүлээд хэрэлдээд байхгүй шүү дээ. Чингис хааны хэлсэн "Холын зорилго үгүй бол Ойрын зовлон оршино" гэж энэ үг энгийн юм шиг боловч амьдралд хамгийн чухлыг сануулсан утга гүн үг. Сайхнаар бичүүлж байгаад хоймортоо залмаар...
Хэний ч мэдэхгүй ийм л газар аз жаргал байдаг юм. Хүн бүрт аз жаргалтай байх бүрэн боломж байдаг түүнийгээ олж харж чадахгүй түүнийгээ үнэлдэггүйд шалтгаан нь байдаг. Аз жаргалыг сэтгэл зүрх л мэдэрдэг шүү дээ. Түүнээс нэг газраас худалдаж аваад гэртээ байрлуулчихвал жаргалтай болчдог юм биш. "Таныг азжаргалгүй болгож байгаа зүйл бол зөвхөн таны БОДОЛ. Аз жаргалаа зүгээр олж харж сур" гэдэг байхаа.
Энэ ахын гэр бүл шиг сайхан хүмүүс байгаад байдаг болохоор хорвоод муугаасаа илүү сайн хүн нь олон байдаг итгэдэг юм даа
эндээс
https://www.facebook.com/photo.php?v=499313683523903
Эсвэл эндээс үзэж болно
https://www.facebook.com/photo.php?v=706643019385956
Хүүхдүүд нь аавдаа гэрэл авч өгсөн гэсэн нь их сайхан юмаа. Бусад шиг хангалуун амьдруулсангүй гэж аав ээжийгээ буруутган гомдлохгүй аавыгаа хайрлаж байна.
Яахав мөнгийг нээх зовж олдоггүй хүмүүст нэг удаагийн хоолны мөнгөнөөс бага ч гэсэн. Түүнийг хичээнгүйлэн цуглуулж аавдаа тийм гэрэл авч өгье гэсэн тэр хүүхдүүдийн сэтгэл юугаар ч үнэлэмгүй сайхан юм. Ийм сайхан хүүхдүүд өөрийг нь хайрлаж байхад тэднийхээ итгэлийг хөсөрдүүлж хэрхэн бууж өгөх билээ дээ.
Өөрөө зүтгэлтэй болгох гээд л яваа хүн юм байна. Гэхдээ хэдий сайн хүн байлаа ч гэсэн. Орой ирэхэд нь эхнэр нь аашлаад л олсон мөнгө чинь хүрэхгүй байна тавын таван хүүхэд хараад... гээд уурлаад аашлаад байх юм бол тэр хүн улам л буруу толгойлно уу гэхээс наашаа эргэхгүй л байх. Хүрэхгүй байгаа ч гэсэн хүргэх гээд өнөөдөр орлогогүй ч маргааш олж чадна аа гээд дэмжээд байвал хүн улам л хичээгээд байна шүү дээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан хойно.
Өрх бүл болсон хүмүүс хамт нэг зүг рүү байнгын тэмүүлэлтэй байхгүй бол хийсэн юмандаа ханаад хамтын зорилгогүй болоод ирэхээрээ л ойр зуурын шаардагагүй юманд хошуу дүрж ам зөрөхөөс өгсүүлээд л нэгнээ хардах өөр дэл сул хүн хайх тэгээд салж саринах хүртэл галзуу соиотой юм хийгээд ирдэг байх гэж би бодоод байгаа юм. Ямарч асуудалгүй айл гэж юу байхав харин зорилго нь зөв бөгөөд том бол наагуурах асуудлуудад хамаг анхаарлаа төвлөрүүлээд хэрэлдээд байхгүй шүү дээ. Чингис хааны хэлсэн "Холын зорилго үгүй бол Ойрын зовлон оршино" гэж энэ үг энгийн юм шиг боловч амьдралд хамгийн чухлыг сануулсан утга гүн үг. Сайхнаар бичүүлж байгаад хоймортоо залмаар...
Хэний ч мэдэхгүй ийм л газар аз жаргал байдаг юм. Хүн бүрт аз жаргалтай байх бүрэн боломж байдаг түүнийгээ олж харж чадахгүй түүнийгээ үнэлдэггүйд шалтгаан нь байдаг. Аз жаргалыг сэтгэл зүрх л мэдэрдэг шүү дээ. Түүнээс нэг газраас худалдаж аваад гэртээ байрлуулчихвал жаргалтай болчдог юм биш. "Таныг азжаргалгүй болгож байгаа зүйл бол зөвхөн таны БОДОЛ. Аз жаргалаа зүгээр олж харж сур" гэдэг байхаа.
Энэ ахын гэр бүл шиг сайхан хүмүүс байгаад байдаг болохоор хорвоод муугаасаа илүү сайн хүн нь олон байдаг итгэдэг юм даа
эндээс
https://www.facebook.com/photo.php?v=499313683523903
Эсвэл эндээс үзэж болно
https://www.facebook.com/photo.php?v=706643019385956
Дандаа гэгээлэг Pascal Campion -ний зурагнуудад дуртай |
Comments
Post a Comment