Skip to main content

Илүүдэхгүй үгс

Жаргалд орой гэж үгүй
Зовлонд ёроол гэж үгүй
Боломжинд хязгаар гэж үгүй 
Болж л өгвөл урагшаа зүтгэ!!!!

****************************************

Өвчтэй хүн эрүүл болбол жаргалтайсан гэдэг.
Өтөлсөн хүн залуу болбол жаргалтайсан гэдэг.
Эрүүл чийрэг, идэр залуу атлаа жаргалгүй амьдарч яваа хүмүүс юугаа хэлнэм. /Нагаржуна/

**************************************************


БИ-нандин бүхний дээдийг итгэл гэж боддог
БИ-ариун бүхний дээдийг хайр гэж боддог
БИ-зүтэл бүхний дээдийг амжилт гэж боддог
БИ-атаархал бүхний дээдийг шунал гэж боддог
БИ-жаргал бүхний дээдийг эрүүл байх гэж боддог
БИ-чимэг бүхний дээдийг залуу нас гэж боддог


***********************************************************



Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж бие үхдэгийг бүү март!


*********************************************************


Би бусдын биш бусдад өгсөн хайрандаа жаргадаг болохоор
Би баялагийн далайд биш бодлынхоо тэнгист цэнгэдэг болохоор
Би бурханы зурсан замаар биш өөрийнхөө татсан жимээр явдаг болохоор
Би жигүүргүй ч бай дүүлж амьдарна...,




*********************************************************

Нутгийн зүг харцаан чилээхэд
Нулимас эрхгүй аяганаасаа халих юм
Гэрээсээ харуулдаа ижийгээ санахлаар
Гэнэт нутгийн зүг гүймээр болох юм....

********************************************************

Хүнд хэцүү үед надад тусалсан бүх
хүмүүст би маш их талархдаг
Хэн нь хэн болохыг надад таниулдаг
хэцүү мөчүүдэд мөн адил талархдаг  Шекспир

**********************************************************


Хэлж мэдэхгүй урт холын аянд
Хээрийн хөх шувуу мэт юутай удаан нисэв ээ
Буух газаргүй хуурамчхан юмаа энэ амьдрал
Буцад нисэхэд минь хэн намайг үдэх юм бэ


*********************************************************


Торгоны хээ нийлэхэд үйл бүтэн болдог
Элбэг дээл шиг нутгийнхаа эмжээр дээр уулзъя
Тогоотой сүү дэврэхэд галын бурхан баярладаг
Элэгдэж балраагүй судрынхаа баринтган дотор уулзъя
Эмтрээгүй итгэл цуураагүй сэтгэл Өвөрмонголчууд минь
Элгэн дотор нуугих амь халуун нулимс аа  Б.Занданхүү


***********************************************************


Зүг зүгт тэнүүчлэн бэдрэх зүрх сэтгэл минь
Зөн билгээн дагаж зүүдний учиг тайлахаар одмуй
Холыг үл ажран хэсүүчлэх хонгор сэтгэл минь
Хорвоог бүхэлд нь нэгжин хүслийн харгуйг эрмүй


***********************************************************


Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач !
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !  Р.Чойном


***********************************************************


...Тэнгэрт тулсан зовлон тоочдог

Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг...

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс