Skip to main content

Хурд - Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг

Хурд - Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг

Чиний л нүднээс хайраа л би уншдаг
Чиний зүрхэнд надаас нуух юм үгүй
Чиний сэтгэл болор эрдэнээс тунгалаг
Чиний л хайр бусдаас онцгой


Чиний нүднээс би ганцхан өөрийгөө хардаг
Чиний зүрхэнд надаас өөр хэн ч үгүй
Чиний л өгсөн хайраар жигүүр хийж
Миний л хайр бүхнээс онцгой

Хайр минь чи тэнгэрээс уужим
Хайр минь чи тэнгисээс дөлгөөн

Хайрт минь чи хажууд минь үлдээгүй ч 
Энэ л хайр зүрхэнд үлдэнэ


Нартад нэг л удаан юм шиг хайр
Намайг ганцхан чамаас минь салгахгүй
Чиний л дүрийг өнчин зүрхэндээ дуулж
Чимээгүйхэн эндээс би явлаа

Хайр минь чи тэнгэрээс уужим
Хайр минь чи тэнгисээс дөлгөөн
Хайрт минь чи хажууд минь үлдээгүй ч 
Энэ л хайр зүрхэнд үлдэнэ


Хайр минь чи тэнгэрээс уужим
Хайр минь чи тэнгисээс дөлгөөн
Хайрт минь чи хажууд минь үлдээгүй ч 
Энэ л хайр зүрхэнд үлдэнэ 


♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥

Энэ дууг Ану хатан киноны трэйлр үзээд л дараа нь залгуулж сонсоод л шууд сэтгэл хүрсэн сайхан дууны тоонд орсон. Хичнээн ч удаа сонсон юм бүү мэд. Одоо ч бас миний утас дээр хэзээ ч устгахгүй дууны жагсаалтанд байж байдаг. Бас сэтгэлд хүрсэн сайхан үтэй хайрын дууны жагсаалтанд минь бас байна шүү. Их сайхан үттэй дуу. Клип нь кино нь ч тэр аль аль нь маш их таалагдсан. Отгонжаргал эгч бас чадлаараа их сайн тоглосон. Клипэн дээр нь 1:30д тэр харж байгаа харц бол..... ярих юм биш. Хүн хайртай хүн лүүтээ л ингэж харж чадах байх даа.

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс