Сайхан дээлний зураг таарвал хадгалаад аваад үлдчихдэг юм. Нэг нартай өдөр нээх олон дээлтэй болох юм байлгүй :)
Монгол эрэгтэй хүн дээлтэй байхдаа их тулгатай ноён нуруулаг сүрлэг харагдаг. Харин эмэгтэй хүн дээлтэй байхдаа эрхэмсэг зөөлөн дөлгөөн халамжтай харагддаг. /надад л тэгэж харагддаг байж мэднэ/
Дээл ер нь их сайхан хувцас энгийн дарууханаар ч хийж болно, сүрлэг бахдамаар ч хийж болно. Одоо Монголд ноолууран дээлнүүд бас их гоё хийдэг болжээ. Бас нэг үеээ бодвол юм сайхан болоод дээлnийг ч бас илүү зохицолтой болгоод нилээн олон газар мэр сэр хийгээд байх шиг.
Өвөл хурган дээл өмсвөл сайхан санагдаад байдаг болоод байгаа юм. Монголд нилээн чанга хүйтэн өвөл болдог. Тэр газар нутагт хэдэн зуун, мянган дамнаж амьдраад ирсэн хүмүүс нь өвөл ийм л юм өмсвөл зохимжтой гээд аль дээр гаргаад ирчихсэн байхад өөрсдөө тэрийг нь тоохгүй дулаан газар өмсдөг хувцас зээлдэж өмсөхөөр чинь даарах нь тодорхой ш дээ. Куртик хийж чадахгүй дээ ч биш угаасаа тохирохгүй болохоор нь л хийгээгүй л байхгүй юу :) .
Одоо бас хүмүүс дулаан машин энэ тэрээр яваад байдаг болохоор бас нээх даарахгүй болоод байх шиг байгаа юм. Үстэй том том дах нь ч яамай зүгээр сайхан үстэй дээлээ өмсөөд л лоовуузан малгай тавиад л болоо ш дээ. Хөл даараад байвал цэвэрхэн хийцтэй ээтэн хоншоорт өмссөн ч ер нь яадаг юм. Хүмүүс ишиг хаяах гэж байгаа юм шиг бээрээд л гүйгээд байх дуртай юм байгааз. Би уур савсуураад улаа бутруулаад л явж байхыг илүүд үзнэ ээ. Эрин андуурсан гэвэл гэж л байна биз. Би өөртөө хайртай даармааргүй байгаа хүн юм байлгүй.
!!!!
Хэт үндсэрэг байх хэрэггүй, бас хэт өөр соёлд шунах хэрэггүй. Хаана нь юу хэр их хэрэгтэйг мэдэрч аль альных нь тунг нь тааруулж алтан дундыг барих хэрэгтэй шүү Толио аниа !!

Comments
Post a Comment