Арван жилийн манай ангийнхан дандаа айлын томууд залуу ээж аавын хүүхдүүд байсан тухай ярилаа. Цөөхөн хэд нь л айлын бага байсан юм байна. Тэгээд би хамгийн хэнз төрсөн нь боллоо :)
Тиймээ би хэнз хүүхэд. Хөгшин аав ээжийн охин. Тэгээд яахав дээ гоё л байдаг ш дээ давуу тал ихтэй. Хоёр гурван ээж, аавтай ч юм шиг. Ямар нэг юм хийхэд ах эгч нар арыг минь даагаад л :) болохоо байвал тэдэнд хэлээд болоо. Бас араас дүү нар намайг хүлээхгүй ачаа багатай. Сургуулиа төгсөөд л гялс ажилд орж амжилт үзүүлээд дүү нартаа үлгэрлэж тэтгэж тэжээнэ өөрийн урдахаа яая гэж байж бас өөр хүний ирээдүйд санаа зовох гэх шахуу норм байхгүй. Хичнээн удаан суралцсан ч болно :) Гэртээ удаан суусан чөлөөтэй ш дээ. Би лав ер нь азтайд тооцды ш дээ.
Би ээжээс 38 л дүү ш дээ./Аав ээжээс 5 6 ах байх/ Одоогийн хүмүүст бол сонин биш л байх. Тэр үед хүмүүсийн үед төрөлт их эрт байсан учир 38 гэдэг хожуудаа ордог байж л дээ.
Ер нь 20 настай аав 40 настай ээж аав хоёр хүүхэддээ юу хэлэх бол? яаасан ч байсан хоёр өөр л юм хэлж таараа даа Хожуу хүүхэдтэй болохын ашиг тус бас энэ дээр харагдаад байгаа юм.
"Эцэг эх хоёрын сурж мэдэж ухаарсан зүйл нь генээр нь дамжаад хүүхдэд шууд өвлөгддөг болохоор залуу насанд төрүүсэн хүүхэд их зоримгий өөртөө итгэлтэй дайчин удирдагч байдаг. Тиймээс ч ихэвчлэн ууган хүү хаан ширээг өвлөн авдаг. Харин отгон хүү их бодолтой ухаалаг тайван байдаг бөгөөд хэзээ ч гал голомтоо самрахаар ухаангүй үйл хийдэггүй учираас гал голомтоо сахиулдаг байсан. Тиймээс Монголчууд хаан ширээгээ хадгалж үлдэхээс илүү гал голомтоо тасралгүй удаан үргэлжлжээсээ гэж их хүсдэг, гал голомтондоо өндөр ач холбогдол өгдөг байсан" гэж дуулж байсан юм байна.

Бас "хүний амьдрал хорь хорин жилийн мөчлөгтэй байдаг гэнэ. Эхний хорин жилд дан гаднаас мэдээлэл авдаг бол дараагийн хорин жилд дотроо тэр мэдээллүүдээ боловсруулж дөнгөж эхлэдэг бөгөөд дараагийн хорин жил буюу 40өөс 60 хүртэл гаднаас авах мэдээлэл нилээн бага болж боловсруулалт ид хийгдэж дотроос нь /геннээс нь/ буюу яс цусаар нь дамжиж ирсэн удамын ухаарал тархинд нь сэрж ирдэг, ингээд жараас хойш бол зөв зүйтэй сургаал үнэн үг хэлэх боломжтой болдог" нэг иймэрхүү утгатай юм дуулж байсан.
Жаахан гэм нь гэвэл эртхэн өөрийн гэсэн тогтсон сайхан амьдралтай болчихоосой доо. Ах эгч нар нь бол аав ээжтэйгээ жаргал зовлонгоо хуваалцаад жар дал хүртлээ амьдрах хүмүүс харин энэ аав ээжээс хойш олон жил хамт байх юм даа гайгүй түшигтэй хүнтэй суучихаасай гэж боддог юм шиг байгаа юм. Би өмнө нь хийх өчнөөн лаг лаг юм бодчихсон явж байхад :P
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууландаа гэж
Comments
Post a Comment