Skip to main content

Далай ээжид золгосон минь

   Амралт далимдуулж далай явлаа. (Baltic sea) Зурагнаас үзснээс биш өөрийн биеээрээ очиж үзсэн биш. Би угаасаа ч их устай газрын хүн биш. Багавтар нуур хэд харж байсан болохоос томоохон гол ч их харж байгаагүй надад бол ямар нэгэн сайхан эсвэл Зүгээр байдаг л нэг гэсэн төсөөлөл байсангүй.
Сайхан байх уу? хүмүүс шиг сад тавих юм болов уу? зүгээр л зураг шигээ юм болов уу? гэж бодож байлаа.

    Хэд хэдэн унаа солиж  явсаар замд алжаасан хэдэн хүмүүс сүүлчийн унаанаасаа буухад их ус нэг л таатай үнэртэж сэнгэнэсэн сэрүүхэн мэдрэмж төрж байлаа. Цаанаасаа нэг л догдлонгуй. Жаахан алхаад хартал ой модны цаана цэлэлзэн цэнхэр тэнгэр их далайтай хаяа нийлсэн байх юм.  Нүдээрээ үзэж чихээрээ сонсох гэдэг хичнээн сайхан зураг бичлэгнээс арай л өөр амьд мэдрэмж... Ээ Тэнгэр минь яасан сайхан юм бээ ....  гүйгээд ормоор байв ч сэрүүний улирал болохоор чадаагүй нь харамсалтай. Уснаас нь мангайдаа хүргэн мэндчилж хэсэгтээ л хэлэх үггүй хичнээн сайхныг нь бахдан суулаа.
    Уулзахын заяа байжээ гурван жил ирэхгүй юу хийж явав аа хэмээн өөрийгөө гайхаж явлаа. Намайг даллан далласаар би одоо л ирсэн бололтойдог оо.
    Хөх цэнхэр бүлийн өнгөнд дуртай надад далайн тэр л өнгө хамгийн сайхан өнгө нь байлаа. Мяралзан долгиолох усны толио нь яасан сайхан, яасан яруу юм бэ? Харх нүдний баясгалан л юм даа. Бид нар жаргахаас өмнө очисон болохоор хэсэгтээ баясан бужигналдаж зураг хөрөг татуулсан.
    Тэгээд далайг хэсэг ажиглан нэгэн хэмнэлд орон мэдрэхийг хүсэмжилэн сууцгаасан . Яг л амьсгалж буй мэт далайн түрлэг намуухан хэмнэлтэй байх бөгөөд эргээрээ жижиг дун хясаа гаргасан байх юм. Дурсгал болгон хэд гурван дун авч эргэ дээр нь далай ээжд сэтгэлээс ундрах үгсээ бичсээн. Элс нь ийм зөөлхөн ийм нарийн ширхэгтэй ийм тааламжтай байдаг гэж бодож байсангүй. Торгон элс гэж нэрлэхээс өөр яах билээ дээ.
    Тэнд суух тусам улам бүр уяран дуу аяламаар сэтгэлийн утас хөглөгдсөөр л...    Нар шингэсний дараа их ус дагаад жиндүүхэн болоход удахгүй иргэн уулзахын ерөөл тавиад сэтгэл гэгэлзэн хоргодож дуу аяланхан буцлаа.
                                                                                    Мянга дуулахаар нэг үз ээ гэж
Яруухан дуу аяланхан, сэтгэл хөглөгдсөөр

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс