"Миний ААВ"
Хацар дээр минь бичиг байна
Харуутаа уншдаг аав л байна
Айлын маамууг уйлуулчихаад харихаар
Аав нь хүүдээ гомдлоо гэх юм
Хөдөөний эмээд зам заагаад ирэхлээр
Хүүдээ аав нь баярлалаа гэх юм
Миний нүүрэн дээр бичиг байна
Мэдчихдэг хүн аав л байна...
Миний нүүр бичигтэйг мэдлээ уншдаг хүн нь ААВ л юм байна
Миний бодол спикертэйг ухаарлаа сонсдог хүн нь ААВ л юм байна
Миний зам камертайг ойлголоо үздэг хүн нь ААВ л юм байна
Сайн, сайн байгаа гээд байхад л ямархуу байгааг минь харсан юм шиг л ингээрэй тэгээрэй гээд л хэлээд байдаг юм. Аав их мэдрэмжтэй юмаа. Хаа холоос цацруулсан долгионыг уншаад байгаа юм байх даа.
Үргэлж үр дээ ухаарал хайрладаг шүү.
×××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××
Аав байх ямар байдаг бол? Би аавыг харахаар ямар санагдаад бол аав байх гоё байдаг болов уу гээд гайхаад байдаг юм. Ааваа гээд л баахан юм урдаас нь яриад л хэхэ. Олон хүүхэдтэй болоод ирэхээрээ ч яах уу бөөн туршлага болчдог байх л даа. Анх ямар санагдсан бол? ер нь ямар санагддаг бол?
Аав лав ээжээс илүү хүүхдүүдээ санадаг байх аа. Ээж шиг л хэлээд байдаггүй болохоос. Хэн нэг нь очно гээд л хэлчихвэл баярлаад л хамаг юмаа бэлдээд байгаа хэлэхгүй ч гэсэн шууд мэдэгддэг байдаг юм. Тэгэж байгаад ажил энэ тэр болсонгүй амжихгүй нь гэвэл өө тийм бол аргагүй аргагүй гэсэн мөртлөө л нээх хөөрхөн орон дээрээ цаашаа харж хэвтээд унтаад байдаг юм. Уг нь наашаа харж хэвтээд ээж бид хоёрыг үгээр идэж инээлгэж байдаг байхгүй юу ? Тийм болохоор манайхан очно л гэвэл заавал очдог л доо. Найдвартай болгож байгаад хэлдэг гэх юм уу.
Одоо бол аль хэдийн миний очих өдрийг тоолчихсон охин маань ирэхэд хэд хоног үлдлээ дээ гээд үе үе ээжд ам алдаад сууж байгаа даа.
Хүн гэж сонин байгаа шүү хүүхэдтэй болчихоод л араас нь санаад л хүлээгээд л сууж байдаг. Айлын хүүхдийг тэгтлээ санадаггүй мөртлөө яагаад өөрийнхгөө санадаг юм бол?
Их хайртай болохоороо л санадаг байх л даа. Зүрх сэтгэлд нь өөр хэний ч нөхөх боломжгүй өөрийн гэсэн орон зай эзэлдэг болохоор ил хуль оргиод санаад үгүйлээд л...
********************************************************************
"Байх нь"
Хайртай гэдэг бол байртай л гэсэн үг байна ш дээ ХэХэ. Чи миний зүрхэнд хэн ч орлуулж чадахгүй өөрийн гэсэн байртай шүү өрөөтэй л гэсэн үг юм байна. Тэр өрөөний эзнийг харахгүй ярихгүй болохоор эзгүй оргиод санагалздаг байх нь.
Зүрхэнд түр оршин суугчдын өрөө болон байнгын оршин суугчдийн өрөө гэж тусдаа байдаг байх нь. Байнгын оршин суугчид нь гүн рүү нь байрладаг бол зочдын өрөө нь гадуур нь байрладаг байх нь. Байнгын оршин суугч нь орхиод явсан бол тэр өрөөнд өөр хэн ч орохгүй хаалгыг нь хаагаад л орхидог. Тэгээд хаалгыг нь харахаар санаад гунигладаг байх.
Зочны өрөөнд бол хүссэнээ оруулаад хэр удаан ч хамаагүй байлгаж болно. Хүсвэл үүрд үлдэж эсвэл чөлөөлөөд явж болно. Хэрвээ яваад өгвөл хэсэг санаж байгаад л дахиад өөр зочин ирэхэд тэр өрөөнд тэр орон зайнд оруулдаг байх нь. Шинэ хүн орж болдогоороо зочдын өрөөө байнгын оршин суугчидынхаас ялгардаг байх нь.
Олон хүнийг хайрлах тусам олон өрөөтэй томыг эзэн болох нь байна :D Харин түр оршин суугчдын өрөөнөөс байнгын оршин суугчдын өрөө их байхад илүү жаргалтай байна байх даа.
Сайхан хувилбар оллоо :D

Comments
Post a Comment