Өнөөдөр өглөө Хэн Нэгэн гээд нэвтрүүлэгийн нэг жолооч ах орсон дугаарыг үзлээ. Олсон орлого нь хүртэж цөхөн амьдарч байгаа ч гэсэн. Энэ хүний гэр бүлд хэн хэнээ гэсэн хайр халуун дулаан уур амьсгал байна. Тийм болохоор энэ хүн амьдралдаа гутраад архи уугаад хулгай хийгээд явахгүй байгаа болов уу? Хүүхдүүд нь аавдаа гэрэл авч өгсөн гэсэн нь их сайхан юмаа. Бусад шиг хангалуун амьдруулсангүй гэж аав ээжийгээ буруутган гомдлохгүй аавыгаа хайрлаж байна. Яахав мөнгийг нээх зовж олдоггүй хүмүүст нэг удаагийн хоолны мөнгөнөөс бага ч гэсэн. Түүнийг хичээнгүйлэн цуглуулж аавдаа тийм гэрэл авч өгье гэсэн тэр хүүхдүүдийн сэтгэл юугаар ч үнэлэмгүй сайхан юм. Ийм сайхан хүүхдүүд өөрийг нь хайрлаж байхад тэднийхээ итгэлийг хөсөрдүүлж хэрхэн бууж өгөх билээ дээ. Өөрөө зүтгэлтэй болгох гээд л яваа хүн юм байна. Гэхдээ хэдий сайн хүн байлаа ч гэсэн. Орой ирэхэд нь эхнэр нь аашлаад л олсон мөнгө чинь хүрэхгүй байна тавын таван хүүхэд хараад... гээд уурлаад аашлаад байх юм бол тэр хүн у
Энгийнээс энгийн