Skip to main content

Posts

Showing posts from 2015

Нөгөө юу юу....

Бод Сэтгэ!   Гар хөл 60 70 хүртэл хөшчихгүй шүү. Харин бодол сэтгэхүй хөшингө хэлбэртэй болчих тул залуу насандаа хангалттай сайн бодож сэтгэ! түүнд цаг гарга! тэгэж чадваас гар хөл чинь хийж амжна санаа зоволтгүй.    Хар залуугаараа ажилд нам даруулж задгай бодож сэтгэх цагаа танах гэж тэгтлээ их бүү тэмүүл.    Мөнгө кареэр бол яахав эгзэг нь таарвал нүд ирмэх зуур шийдэгдэж ч болох асуудал.... Ухаан муутай, бодол богинотой хүн дөрвөн мөчөө л их савчуулах хэрэгтэй болдог юм ш дээ....Бодол цэгцрээд яг таг болж чадвал үг үйлдэл дагаад цэгцтэй эргэлзээгүй тээнэглэзээгүй эрс шулуун тодорхой болох биз.... хэзээ ч бодол сэтгэлээ бүү хязгаарла! Цээжлээд байж дээ :P    Нэг л үг хэлчихвэл энд тэндээс хууллаа цээжиллээ хуслаа л гэх юм. Ер нь тиймгүй юм гэж хаана байна цоо шинэ гэх нээлт хийсэн хүмүүс хүртэл өмнөх үеийнхээ хийсэн бүтээсэнг уншиж үзэж санаа оноо авж судласан л байдаг биз дээ.    Энд тэндээс уншиж ойлгож авахгүй гээд тэгээд яах юм би өөрөө атом молекул гэж байдаг байд

Бодохдоо...... Хайрын Мод

ХАЙРын МОД ургуулах бяцхан зөвлөмж. Хайр = Мод Нэг модны үрсэлгээ бурхан ч юмуу хэн нь ч юм таныг хүн болоход хувь хүртээгээд өгөөд явуулж л дээ. Хайр бий болгох = Мод ургуулах Та түүнийг сэтгэлийн гүндээ хадгалсаар хаврын улиралтай золгож түүнийгээ тарьж угуулам санагдаж гэгэлзэх болжээ. /ө.х нас бие гүйцээд иржээ/ Модоо ургах суурь нөхцөл? Түүнийг заавал ямар нэг ХӨРС өнд суулах ёстой. Энэ бол мод ургах суурь нөхцөл нь юм. ХӨРС= ХАНЬ ижил, хайртай хүн чинь......     Мод бүр хоорондоо адилгүй бас өөр өөрийн тохирох хөрсөндөө ургана. Уул хаданд, тэгш талд,  хазгай энгэрт, элсэн говьд, хөдөө хөндийд, голын захад, намаг усанд, хашаа гудамжинд гэх мэт.    Тэрхүү яг өөрт нь тохирсон хөрсийг олж суулгаж гэмээнэ  тэнгэрт шүргэм сагалгар мод ургах юм. /Үүрдийн гайхшигтай хайрыг бий болгох/ Энэ нь ч бидний гол хүсэл эрмэлзэл.     Та ямар хөрсөнд суулгахаа сайн мэдэхгүй тул тааж таамаглаж тооцоолж байгаад хэдэн газарт суулгаж үзээд -Заа даа ер нь бараг ялгаагүй юм бишүү

Бодохдоо..... залуу нас

....Настай хүнийг удаан харж суухаар сэтгэл нэг л тавгүй болдог. Цагтаа энэ хүн халгиж цалгиж явсан л байх даа. Нуруу нь цэх нүд нь галтай инээд хөөртэйгээр гүйж явсан байх гэж бодохоор нулимс тунарч яах аргагүй л залуу нас ны тухай бодож түүнийгээ хайрламаар болох юм. Залуу насаа дурсаж дурдатгал дэлгэн суугаа хүний нүд гялалзаж харагддаг нь басхүү сонин.    Хүний амьдралын хамгийн охь үе 25 хүртэл байдаг байж мэдэхээр харагдах юм. Жил жилээр амьдралын хар бараан талыг их үзэж харах нүд сонсох чихийг нь цуцаасаар барагийн юманд цочирдохоо байна. Дүрэм журам хууль ёсоор дарлуулж худал хуурмагт хутгасаар ёс бус үйлэнд түлхсээр..... Хүмүүс ч бас цаг үргэлж үг үйлдлээр мохоосоор нэг л тийм ирмэг эрс омголон биш болдог ч юм шиг.  Амьдрал гэдэг бас тийм дардан шулуун биш....... ......Ханд нь дарагдана гэдэг тэр л байх даа. Тодорхой хэмжээнд ингэж дарагдаж байж л жинхэнэ хүн шиг хүн болж хөл нь бат зогсож хараа нь холд тогтож буурь суурьтай болж ноён нуруу нь улам батждаг биз дээ. Өө

Би бодохдоо.... Хайрын хууль

............................... - Яагаад чи өөрийгөө буруу зүйл хийсэн гээд уучлалт гуйгаад байгаагаа яруу тодоор хэлээд өгөөч? Гэм зэм, буруу зөрүү үйлдэл, андаа эндэгдэл, андуу эндүү гэж юу яриад байгаа юм бэ хө? Надад точны сайхан хариулаад өгөөч болох уу? -.................................................................... - Гэм буруу хаана хэзээ үүсдэг гэж бодож байна? Түүнд ямар нэг хил хязгаар , хууль дүрэм гэж байнаа даа. Тэрийг ямар нэг байдлаар зөрчсөндөө чи гэм нүгэлтэн болж надаас уучлал эрэн сууж байна тиймүү? -......... -Заза ямарч байсан чи буруу юм хийсэн гэдгээ мэдээд уучлал гуйж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл одоо надад ийм үйлдэл хийсэн хүнийг хууль журам, шударга ёс, хүн ёсны дагуу хэрхэн шүүж яаж  шийдвэрлэдгийг хэлээд өгөөч тэгэх үү? Буруу юм хийсэн гэж үзвэл ямар нэг торгуул  ч юм уу  шийтгэл өгөх байх тиймүү? -.......... -аан тийм юм байна. Шударга ёсоор бол тэгэж яллах ёстой юм байна тэ? Гэхдээ сонс хонгор минь!!   БИ чамайг  шударга ёс,

Бодохдоо...

.....Хүнтэй ярилцах гэдэг урлаг юм магадгүй тэр хүнийхээ сэтгэлийн нарийн нандин үгсийг уудлаж сонсно гэдэг их аз их чадвар мэт.... .....Хүний үгийг дуулгавартай сайн сонсохоос биш дагадаг байх ёсгүй юм. тэр хүний өнцөгөөс мэдрэх гэж хичээж юу нэлэх гээд байгааг нь ойлгох гээд үз. Харин дараа нь эсэргэгцүүлэл санаа оноо нийлэх шүүмж зэрэг нь байх ёстой. Яаралгүй сайн сонс дараа нь хэлэхэд оройтохгүй..... ------------------------------------------------------------------------------------ .....Жинхэнэ эрх чөлөө тэй хүн харин ч хил хязгаараа сайн мэддэг, хязгаараа давдаггүй хүмүүс байдаг... ---------------------------------------------------------------------------------------------   Би нээрээ л үнэн байсан бол ямар үр дүн гарахаас ерөөсөө ч айхгүй ....... худлаа байхаас айдаг, худал бүхэнд дургүй, сайн муу сайхан муухай хамаагүй зөвхөн байгаагаараа л байгаа бүхэнд би дуртай хайртай...... -------------------------------------------------------------------------------------

Би бодохдоо...

Уучлал   Би л нэг уужуу дотортой хүн гээд л хүн бүрийг, юм болгоныг тэгэс ингэс хийж байгаад л уучлаад байх нь буруу юм биш үү..... Уучлал хүн бүрт зохидоггүй юм бишүү.... ер нь хэнийг уучлах нь хамгийн зөв байдаг бол?     Уучлалт гуйх хүн нь яараагүй байхад уучлах хүн нь яарах хэрэг байдаг юмуу... яахав өөрийнхөө бие сэтгэлийн амрыг бодвол дор нь уучлах нь зөв л дөө. Гэвч энэ хэт өөрийгөө бодсон амиа зан юм биш биз дээ.....Нөгөө хүнд аль нь дээр байдаг юм бол?    Мэдээж өөрийгөө уучлуулахыг л ихэд хүсэх биз..... харин яг өөрийн бурууг оюун, ухаан бие сэтгэлээрээ үнэнхүү ухааарч ойлгосон үед л уучлал үзүүлж гэмээнэ тэр уучлал аль аль талдаа үлдэцтэй байж мэдэх юм. Хаана юу буруудуулснаа ч ойлгож ухаараагүй хүнд уучлал үзүүлэх нь ардаа хор уршиг ихтэй байж болох шүү дээ.   Хүн ер нь уучлах л ёстой, уучлагдах ч ёстой гэхдээ яг хэзээ аль моментод жинхэнэ уучлал ирдэг юм бол гэдгийг нэг бодоод үзмээр санагдав.   Уужуу дотроо гайхуулахдаа гол нь биш, түүнийгээ уран ухаантайгаа

Таалагдсан тул хадгалсан болно.

Эх Сурвалж эндээс та уншна уу Араар тавих Араар тавих гэхээр юу юугүй л зугаа цэнгэл, завхайрал, садар самуун төсөөлөгддөг. Энэ бол гүзээлзгэнэ гэхээр жимс санаанд ордогтой адил, хувь хүний өнгөцхөн сэтгэгдэл төдий л зүйл. Үнэндээ бол гүзээлзгэнэ чинь жимс биш ногоо юм. Бид иймэрхүү асуудалд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр ханддаг буюу бодит байдлыг мэдэхээс үргэлж зугатааж байдаг. Харин шинжлэх ухаанчаар нүүр тулан харвал араар тавих явдал нь тийм ч энгийн шалтгаантай, илт муу сэтгэлээс үүдэлтэй, хүний ёсноос ангид үйлдэл гэж хэлэхээргүй төдийгүй, цаагуураа байгалийн болон нийгмийн олон хүчин шалтгаантай, бас үгүйсгэж боломгүй олон ач холбогдолтой үзэгдэл билээ. Нөхрүүд араар тавих шалтгаан Анагаах ухаанаар бол, нөхрүүдийн араар тавьдаг шалтгаан нь, байгалийн зөнгөөрөө үр удмаа олныг үлдээхийг эрмэлздэгт байдаг бололтой. Олон үр удам үлдээе гэвэл заавал эхнэр гэлтгүй хэн ч байсан болно шүү дээ. Харин эхнэрийн хувьд бол илүү сайн үр удам үлдээх гэсэн зөнгөөрөө, нөхрөөсөө

Таалагдсан тул хадгалавай

- Ошо, би тамхи угсруулж татдаг зуршилтай. Орхих гэж зөндөө хичээсэн ч болохгүй юм. Тамхи татах нүгэл үү? - Сохор номингийн довыг уул болгож дөвийлгөх хэрэггүй. Шашны хүмүүс энэ тал дээр үнэн гаргууд. Тамхи татах ердөө л утаа уушгилж, гаргах – Нэгэн зүйл пранаяма (хийн дасгал). Чи болхи аргаар ёог хийж байна гэсэн үг. Эрүүл мэнд, ариун цэвэрт таарамжгүй биз, гэхдээ нүгэл лав биш. Ертөнцөд ганцхан  нүгэл бий: Үл сэрэхүй. Бас ганцхан буян бий: Сэрэхүй. Юу ч үйлдсэн түүндээ ажиглагч байр сууриа хадгалбал үйлийн чанар даруй хувирдаг. Үйлийн хэлбэрээс биш, үйлийн цаанах ухамсраас бүх зүйл хамаарна. Үйл өөрөө гэм ч биш, буян ч биш. Хэрэв чи өдөр бүр ухамсар сэхээгүй мөргөл үйлддэг бол мөргөл чинь гэм гэсэн үг. Архи тамхинд донтдог шиг мөргөл залбиралд донтож болно. Нэг өдөр мөргөлөө таслахад өдрийн турш үймэрч хямарч, хоосон оргих жишээтэй. Механик зуршил үүссэн үед чи боол болж, тэр эзэн болдог. Би чиний тамхийг биш, зуршлыг анхаарч байна. Хүн эрх чөлөөн дунд амьдрах учиртай. Зуршилд бариг

Таалагдсан тул хадгалав.

Далжигнасан юмнууд дандаа олуулаа байдаг. Нийлж хүн муулна, хор хутгана, мэдсээр байж мэдээгүй Дүлзэн царайлна. Ганцаараа бол хэн ч биш. Өөрсдийгөө юу гэж нэрлэнэ үү хамаагүй. Цагаа тулахад бүгд бөгс бөөрөө ухалцана, бие биенээ хорлоно. Харин жинхэнэ хүмүүс ихэвчлэн ганцаараа байдаг. Эрүүлээр бодож тунгаана, хүмүүжил сайтай, орилж чарлаад явдаггүй, харахад нүдэнд дулаан. Заримдаа бага зэрэг гуниг тай эсвэл ядарсан юм шиг боловч ард нь асар их хүч чадал нуугдаж байдаг. Тэд өөрсөд шигээ хүмүүстэй уулзаж, цагийг өнгөрөөхийг хүсдэг. Мөнгө ярьсан газар удаан тогтдоггүй. Тэд бусдыг өөрсөд шигээ шудрага гэж хардаг тул ихэвчлэн мэхлүүлэх, алдах, сэтгэл санаагаар унах эрсдэлтэй. Гэлээ ч тэр болгон нурам дотроос дахин босч ирцгээдэг. Орчин үеийн нийгмийн үзэл санаа тэдэнд падгүй. Тэдэнд ямар нэгэн үзэл бодлыг тулгах аргагүй. Ийм хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хажууд нь амар тайван байх хэн нэгнийг эрэлхийлнэ. Амар тайван гэдэг нь хурц араншин, экстримгүй гэсэн үг биш. Зүгээр л хажууд итгэж бо

Эх орон

Эх оронтойгоо би нэг бүтэцтэй. Энэ нутгийн минь элсний ганц ширхэг хүртэл Эрднийн үнэт өв юм надад Энд л үе удмаараа төрж Энүүхэнд үе удмаар нь ну таглуулсан ...Би ч энд төрж энд л шингэнэ. Эд эс бүхэн минь энэ газар шороонд уусаж........  Эд эс бүхний минь үргэлжлэл үр минь  Энэ газар шороо дээр Эцэг өвгөдийнхөө шарлин дээр Эгнэгт бүжсээр байх болно Эх орон гэж эцэг өвгөдийн чинь эд эсийг хэлдэг юм  Эх орон гэж энэ биеийн чинь эд эсийг хэлдэг юм  Эх нутагтайгаа би нэг л бүтэцтэй Эх орондоо би тийм л хайртай.                                                                                                                                                                       З.Д.Т

Таалагдсан тул хадгалав.......Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье

Эх сурвалж энд ```Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье```` Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм. Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуула хгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг ойлго. Албаны өрөөнд хаан шиг загналаа ч бурхан биднийг хатан бай гэж амьдралд илгээснийг мартаж болохгүй. Алдар нэртэй сайхан бүсгүй ч хорвоогийн жамаар хуучирдаг учраас амьдралд чамаас юу үлдэхийг, үлдэгсэд чамайг юу гэж дурсахыг ахиад нэг тунгаан бод. Халаасандаа юу ч үгүй байлаа ч харанхуйд түшээд алхах, даарах үед чинь энгэрээ дэлгээд зогсох, хазахад чинь өхөөрдөөд үнсэх, элгэндээ бөөцийлж тэврэх яг л чиний аав юм шиг загнадаг эр хүнийг л сонго. Тэд чамд гомдвол нулимсаа унагана. Харин хэзээ ч чамайг уй

“Аз Жаргалтай амьдрах ёстой” - Миний Зарчим

Биднийг аз жаргалтай ханамж таашаалтай байлгаж чадах зүйлийг ерөнхийд нь мөнгөөр үнэлэж болох зүйл, мөнгөөр үнэлэжболохгүй зүйл хоёр ангилж үзэж болно. /Энэ хоёрын аль нэгийг нь ор мөргүй гэж үгүйсгэж бичихийг хүссэнгүй уялдаа холбоог нь сийрүүлэв/   Юуны түрүүнд мөнгөөр үнэлэж болох баяр таашаалын тухай яривал дараагийнх нь илүү ойлгомжтой болно. Үүний тулд эхлээд мөнгө гэж үнэндээ юу юм бэ гэдэгт хариулт өгье.  Хүн өөрийн хүссэн бүхнээ өөрөө хийж хэрэглэхэд чадвар дутаж, цаг хугацаа ч хүрэхгүй л дээ Хүн өөрөө чаддаг,  бусдад хэрэгтэй зүйлийг хийж өгөөд оронд нь өөртөө хэрэгтэй ч өөрөө хийх боломжгүй зүйлээрээ солиж амьдардаг. Энэ солилцоог ойлгомжтой, хялбар болгох үүднээс мөнгө гэх зүйл үүссэн.   Мөнгөний илэрхийлэмж бол чадамж. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг бий болгох чадвар . Харин Эсрэгээрээ ямар нэг зүйлийг бий болгох чадварын буюу чадамжийн үнэлэмж бол мөнгө юм. /Чадамж нь дотроо сайн муу гэж байна./    Ерөнхийдөө бол чаддаг зүйлэ

Нэр өгмөөргүй байна

" Харсаар сонжсоор байтал чинь нүдэн дээр чинь би өөр хүнийх болоод явчихна шүү! Ойрд хаврын юм хөдлөөд хаашаа л бол хаашаа явчихаар их эвгүй байгаа шүү!!! ххэ    Дараа нь дажгүй бүсгүй байсан юм гэж мэгээд харамсав та нар ☺. Хүний хүн болчихоод байхад хүн садарлах гээд тэнэглээд унав.  Айлын бэр болох анхил танхил нас минь ирсэн байна шүү.  ХОХО " гээд Зарим хөлдүү, цэвэр ичэмтгий залууст хэлчихдэг юмуу яадаг юм гссс хха    Хаврын хайлган цаг ирэхээр л би ийм болоод тэгээд л баахан хөл толгойгүй юм бичээд унах юм даа хөөрхий... *-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-* Агуу их ялалтын баярын мэнд хүргэе!  Парад үзсэн догдлом сайхан....дайн дажинг хөөргөж дэмжээд байгаа юм биш.... ЭХ ОРОН ы үнэ цэнийг эрэн нэг сануулах....дотроо жалга довоороо балайраад хэрэлдээд байх шаардлагагүйг.....нүүрс алтаа ухна ухахгүй гээд тогоо шанаганы хэрүүл хийхээ болимоор юм.....Энэ парадаас мөн бид нэгэн цул байх ёстойг харах учиртай биз.  Эх орны төлөө гээд

/Таалагдсан тул хадгалав/

My Comment: Таалагдахгүй Хүнтэйгээ харицахгүй байх Тансаглалыг өөртөө Зөвшөөр гээд л хэлээд байгаа юм шүү!!!. Худлаа найрсаг зан гаргаад хүнээс муу юм сураад байгаарай та гуай! ******************************************************************** Оюуны тэжээлээ зөв сонго! 2009 оны 01-р сарын 08, Нийтэлсэн Vision Орчин бидний бодол санааг хэлбэржүүлж, бодох сэтгэх хэв маягийг тодорхойлдог. Жишээлбэл таны алхаа, аягаа яаж барьдаг, хөгжим, зугаа цэнгэл, эсвэл хувцасны сонголт гэх зэрэг бусдад огт байдаггүй зан араншин, зуршлаа бодоод үз. Энэ бүхний ихэнх нь ерөнхийдөө орчны нөлөөгөөр төлвшдөг. Хамгийн гол нь бодол санаа, зорилго, хандлага, зан авирыг бүгдийг нь орчин төвөлшүүлдэг. Гутрангуй, сөрөг бодолтой хүмүүстэй удаан хугацаагаар харьцах нь сөрөг бодолд автаж эхлэх шалтгаан болдог. Өнгөцхөн хүмүүстэй ойр дотно харьцаатай байх нь өнгөцхөн зуршлуудыг бий болгодог. Харин ухаан тэлсэн хүмүүстэй харьцах нь бидний сэтгэлгээний түвшинг дээшлүүлдэг. Шартай хүмүүстэй хамт байвал

Шинэхэн

Нү: Үг гээчийг үнэгүй болгочихоод дараа нь яах юм болдоо Ha: Үнэн үг л үнэтэй байдаг. Бусад нь худал бөгөөд үнэгүй Нү: Үнэ үгийг сонсох ёстой хүнд нь хэмжээтэй хэлж баймаар үнийг нь алдтал маани мэт тоолдог хүмүүс буй На: Чи ямар ухаантай бүсгүй вэ? Тогооны маань хүн болооч? :-)) Нү: Г эрээ төхөөрчөөд хөтөлгөө морьтойгоо ирээд ав :))) На: Монголын за андгай буй заа гэж Б.Ренчин хэлсэн буй. Нү: Ренчин гуай тийм сайхан эр байжээ На: Зэвүүн хэлж байгаам шүү чи. Би уг нь Ренчин гуай шиг байх гээд чамд хэлж байгаам бус уу? ккк Нү: ххэ Хүнээс үг зээлдээд юу гэхэв дээ. өөрийн үгээ л айлд Ha: Чи харин намайг очтол бие сэтгэлээ ариусгаж бэлдээд, аз жаргалаар дүүрэн байж байгаарай. ОК? Hү: бие сэтгэл оюунаа бясалгаад дээл шаглаад хүлээж суух уу :D хха На: аанхаан. Эр нөхөр чинь удахгүй очно. хаха Нү: тааллаар тань болог На: Би чамд бүх зүрх сэтгэл, бүх хүч, бүх амьдралаа зориулна. Андгай. Hү: Надад бус Менх хех ТэнГэрт л андгайл!.... эс биелүүлвээс гэж байгаад .. хаха На: Эс тэг

Little History

Миний.......-н тухай товчоор: How to... болгоныг сонирхож явдаг. Би ер нь их сониуч, учир шалтгаан, уг үндэст дуртай хүн юм шиг байгаа юм. ...Юм уншиж сурсны дараахан  бурхан багшийн сургаал, монголын нууц товчоо хоёрыг аав унш гээд надаар уншуулдаг байсан юм. Аль алийг нь сайн ойлгохгүй ч тэр үедээ  тэгээд л гайхаад л уншаад байдаг байсан. Тэр хожим нь намайг олон яагаад руу түлхэж оруулсан байх гэж боддог.    Тэгээд л хүний шашин шүтлэг гэж юу юм? яагаад ингээд шүтээд байдаг юм бол? хүний хүслийг яаж биелүүлдэг байнаа?  бурхан гэж нээрээ байдаг болов уу? там диваажин гэж байдаг болов уу? үхээд би ор мөргүй болох болов уу? сүнс гэж нээрээ байдаг гэж үү? зүрх яагаад зогсохоор үхдэг юм бол? юу зүрхийг ажлуулдаг юм бол мөнхийн хөдөлгүүртэй ижил болов уу? гээд л сүнс шашин дагаад л миний багахан хариултгүй асуултууд эхлэсэн.   Физик хими үзээд ч миний асуултуудад гойд хариултыг ШУ өгөөгүй тийм юм байхгүй ухааны юм заалгаж тэр үедээ тийм л юм байх гээд орхивч. Тэгээд л яа