Skip to main content

Таалагдсан тул хадгалав.......Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье

Эх сурвалж энд

```Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье````
Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм.
Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг ойлго.
Албаны өрөөнд хаан шиг загналаа ч бурхан биднийг хатан бай гэж амьдралд илгээснийг мартаж болохгүй. Алдар нэртэй сайхан бүсгүй ч хорвоогийн жамаар хуучирдаг учраас амьдралд чамаас юу үлдэхийг, үлдэгсэд чамайг юу гэж дурсахыг ахиад нэг тунгаан бод.
Халаасандаа юу ч үгүй байлаа ч харанхуйд түшээд алхах, даарах үед чинь энгэрээ дэлгээд зогсох, хазахад чинь өхөөрдөөд үнсэх, элгэндээ бөөцийлж тэврэх яг л чиний аав юм шиг загнадаг эр хүнийг л сонго. Тэд чамд гомдвол нулимсаа унагана. Харин хэзээ ч чамайг уйлуулж чадахгүй. Тэд чамайг урвах юм бол өөрийгөө зэмлэнэ. Харин хэзээ ч чамайг зүхэхгүй. Эр хүнийг ирээдүйд аав болох хүн мөн үү? гэж харж ханил. Түүнээс биш эд баялагтай болох нь уу? гэж бодвол ирээдүй чинь яг л энэ өчүүхэн бодол шиг тарчигхан байх болно. Ээж аавых нь хувьд охинд минь таарах эр хүн хорвоо дээр ганцын төдий ч байхгүй. Учир нь чи минь юу юунаас илүү төгс төгөлдөр. Гэхдээ охинд минь хайрлагдах азтай залуу ганц л бий. Тэр бол бидний гараа өргөн бууж өгч чадах чиний минь сонголт юм шүү! Хамтдаа хоосон байж үз, хамтдаа өлсөж үз, хамтдаа унаж үз. Хамтдаа бус гагцхүү нэг нь л босох гэж хичээвэл ганц далавчтай шувуу тэнгэрт нисч чадахгүйтэй адилхан. Хэрвээ хамтдаа босч чадвал тэр чинь жинхэнэ хайр бас аз жаргалтай төгсгөл байх болно...

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс