Skip to main content

Таалагдсан тул хадгалсан болно.

Эх Сурвалж эндээс та уншна уу

Араар тавих

Араар тавих гэхээр юу юугүй л зугаа цэнгэл, завхайрал, садар самуун төсөөлөгддөг.
Энэ бол гүзээлзгэнэ гэхээр жимс санаанд ордогтой адил, хувь хүний өнгөцхөн сэтгэгдэл төдий л зүйл. Үнэндээ бол гүзээлзгэнэ чинь жимс биш ногоо юм.
Бид иймэрхүү асуудалд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр ханддаг буюу бодит байдлыг мэдэхээс үргэлж зугатааж байдаг.
Харин шинжлэх ухаанчаар нүүр тулан харвал араар тавих явдал нь тийм ч энгийн шалтгаантай, илт муу сэтгэлээс үүдэлтэй, хүний ёсноос ангид үйлдэл гэж хэлэхээргүй төдийгүй, цаагуураа байгалийн болон нийгмийн олон хүчин шалтгаантай, бас үгүйсгэж боломгүй олон ач холбогдолтой үзэгдэл билээ.

Нөхрүүд араар тавих шалтгаан

Анагаах ухаанаар бол, нөхрүүдийн араар тавьдаг шалтгаан нь, байгалийн зөнгөөрөө үр удмаа олныг үлдээхийг эрмэлздэгт байдаг бололтой. Олон үр удам үлдээе гэвэл заавал эхнэр гэлтгүй хэн ч байсан болно шүү дээ. Харин эхнэрийн хувьд бол илүү сайн үр удам үлдээх гэсэн зөнгөөрөө, нөхрөөсөө илүү гэж бодсон эртэйгээ явалдахыг хүсдэг бололтой.

Хүн гээч амьтан хэд ч насалсан бай сэтгэлд нь үргэлж хайр гээч эмоц гал мэт оршин байж, түүнийгээ ямагт дүрэлзүүлэхийг эрмэлзэж явдаг зөнтэй юм гэнэ. Гэсэн ч гэр бүлийн амьдрал гэгч яг л халуун сав шиг хором хормоор дулаанаа алдаж байдаг. Хамтын амьдралд хосууд бие биедээ өөрийн эрхгүй дасан ижилсэж, тэр хэрээр мэдрэх мэдрэмж нь ч мохон сулардаг байна (Яг л кимчи идээд байвал сүүлдээ халуун гэж санагдахаа болихтой адил). Ингээд нөгөө дүрэлзсэн хайр нь цурманд орж байгаа юм. Гэсэн ч дээр хэлсэнчлэн хайраа дүрэлзүүлэх байгалийн зөнгөөрөө шинэ өдөөгч хайж эхэлнээ.

Ядаж байхад нөхрүүдийн бэлгийн дур хүсэл төсөөлсөнөөс хамаагүй хүчтэй. Хамтын амьдрал нэгэн хэвийн, эхнэр нь гэрийн ажил хүүхэд асрахаас давж торойхгүй болохын хэрээр нөхрүүд өөрсдөө ч мэдэлгүй бэлгийн хүслээ хангах гэж бачууран тэмтчих болно. Ийм байдалд орсон эрчүүдийн эргэн тойронд түүнийг хүндэлж үнэлдэг гадны эмэгтэй гарч ирвэл түүнтэй харилцаа тогтоохоос буцахгүй. Харилцаа тогтоох гэнгүүт юу юугүй л юу яана гээд ойлгочив. Ерөөс эрчүүд хэвийн үедээ ч аль болох олон эмэгтэйтэй харилцаатай байж, орчин тойрондоо нөлөөтэй байхыг эрмэлздэг байгалийн зөнтэй амьтан. Тэд ид хайрандаа буцалж байх тэр үедээ ч шинэ хүнтэй танилцахаас буцдаггүй нь, яг л хүүхдийг инээж байхад нь чимхсэн ч "яаая" гэж орилдогтой ижил рефлекс билээ.

Эхнэрүүд араар тавих шалтгаан

Хүний биед зайлшгүй шаардлагатай эр гормон эм гормон гэж бий. Хоюулаа аль ч хүйсний хүнд байх боловч, эрэгтэй хүнд эр гормон, эмэгтэй хүнд эм гормон түлхүү байдаг. Estradiol гэдэг эм гормон, эмэгтэй хүний бие гүйцэхээс цэвэршиж дуусах хүртэлх хугацаанд тогтвортойгоор оршин байдаг. Энэхүү Estradiol гүйгээр хүн төрөлхитөн өсөн үржихийн тухай ярихын ч хэрэггүй. Харин энэ гормоныг тархи удирдах нь байтугай, эсрэгээрээ энэ гормон тархинд нөлөөлөх хүчтэй аж. Эмэгтэй таны эрүүл мэндийг хэвийн төлөвт байлгахын төлөө бие даасан үйл ажиллагаа явуулж, шаардлагатай үед тархинд хүртэл нөлөөлнө. Тэр таныг гадны хүнтэй унт гэж ятгахаас ч сийхгүй.

Сэтгэлзүйн хувьд эмэгтэй хүний дотор хаа нэгтээ, араар тавих юмуу нөхрөө эзгүйчлэх төрөлхийн хүсэл үргэлж байдаг бололтой. Гэвч эрчүүдээс ялгаатай нь тэд яг ч секс биш, харин нөмөр нөөлөг, эр хүнтэй хамт байх тэр орчинг илүү хүсдэг. Эмэгтэйчүүд аман дээрээ завхайрал хийгээд араар тавилтыг эгдүүцэн жигших боловч, сэтгэлзүй нь эсрэгээрээ байдаг. Тэд үргэлж хайр халамж, нөмөр нөөлөг, аюулгүй тайван байдлыг эрэлхийлэх тул, сэтгэл тавгүй, амьдрал асуудалтай болохын хэрээр "нууцаар амраглах" хандлагатай болдог. Харин эрчүүд тэднээс ялгаатай нь хэзээ ч нууц амрагаасаа хайр халамж, аврал хүсдэггүй, ердөө л бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл төдий үздэг.

Араар тавих хандлага

Дээр хэлсэнчлэн эмэгтэйчүүд ажил үйлс нь уруудах, амьдралаасаа аз жаргал болон аюулгүй тайван байдлыг мэдрэхээ болихоороо явалдах магадлал өндөрсдөг бол, эрчүүдийн хандлага харин ч эсрэгээрээ. Ажилдаа амжилттай, тушаал дэвшиж, амьдрал нь жигдрээд, өөртөө итгэлтэй жавхайгаад байхын хэрээр л хөлөнд нь жороо ороод явчихдаг талтай. Үнэхээр ч эмэгтэй хүний нүдээр харахад өөртөө итгэлгүй, унхиагүй, ажил нь явцгүй эр хүн яаж ч сайхан харагдах билээ. Яг энэ шалтгаанаар эрчүүд ч сэтгэл санаа тогтворгүй байхын хэрээр араар тавихын тухай боддог ч гүй байна.

Араар тавих магадлалтай эрчүүд голцуу сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг. Бүхнийг тархиараа шийдэх гэдэг эрчүүд явалдах боломж гарсан ч "байз, би чинь гэр бүлтэй" гэж бодоод л өөрийгөө хазаарлачихна. Ийм эрийг ерөнхийдөө "сайн хүн" гэх боловч, өөр үгээр бас "уйтгартай эр" ч гэх нь бий.

Эхнэрийн хувьд гэвэл араар тавих хандлагад нөхрийн нөлөө их. Нөхөр нь өндөр албан тушаалтай бол, эхнэр нь ч нөхрийнхөө нийгэм дэх байр сууринд анхаарал тавьж мэдрэмтгий болдог аж. Тийм учир нөхрийнх нь ажил төрөл урагшгүй, тушаал буураад цалин багасаад ирэхийн хэрээр эхнэрийн сэтгэлд аюулын дохио цуурайтаж, эзгүйчлэх зөн нь хөдөлж эхэлдэг бололтой.
Харин эсрэгээрээ нөхрийн нийгэм дэх байр суурь тийм ч тогтвортой бус, өөдлөх уруудах нь олон бол эхнэрүүд хал үзэж халуун чулуу зөндөө олныг долоох бөгөөд, үр дүнд нь араар тавих, хэт тансаглах гэх мэт хөнгөмсөг сэтгэл нь дарагдаад ирдэг байна.

Хэрвээ хань чинь нууц амрагтай гэдгээ танаас аль болох нууж, арга чаргаа барж байгаа бол, энэ нь таньтай эхлүүлсэн гэр бүлийн амьдралаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсч буйн баталгаа. Харин таны өмнө баавартай нь аргагүй задгай явалдаж байгаа бол, асуудал ердийн нууц амраг, зугаа цэнгэл гэдэг төвшинөөс хальсаны шинж болой.

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс