Skip to main content

Нэр өгмөөргүй байна

" Харсаар сонжсоор байтал чинь нүдэн дээр чинь би өөр хүнийх болоод явчихна шүү! Ойрд хаврын юм хөдлөөд хаашаа л бол хаашаа явчихаар их эвгүй байгаа шүү!!! ххэ

   Дараа нь дажгүй бүсгүй байсан юм гэж мэгээд харамсав та нар ☺. Хүний хүн болчихоод байхад хүн садарлах гээд тэнэглээд унав.  Айлын бэр болох анхил танхил нас минь ирсэн байна шүү.  ХОХО " гээд Зарим хөлдүү, цэвэр ичэмтгий залууст хэлчихдэг юмуу яадаг юм гссс хха
   Хаврын хайлган цаг ирэхээр л би ийм болоод тэгээд л баахан хөл толгойгүй юм бичээд унах юм даа хөөрхий...

*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

Агуу их ялалтын баярын мэнд хүргэе!

 Парад үзсэн догдлом сайхан....дайн дажинг хөөргөж дэмжээд байгаа юм биш....ЭХ ОРОНы үнэ цэнийг эрэн нэг сануулах....дотроо жалга довоороо балайраад хэрэлдээд байх шаардлагагүйг.....нүүрс алтаа ухна ухахгүй гээд тогоо шанаганы хэрүүл хийхээ болимоор юм.....Энэ парадаас мөн бид нэгэн цул байх ёстойг харах учиртай биз.  Эх орны төлөө гээд халуун амь бүлээн цусаа өргөсөн эрсийг эргэн нэг санахад баярлаж талархан нулимс мэлтэгнэх юм.......Хүнд хэцүү цаг дор л улс үндэстэн нэг нэгнээ гэх сэтгэлтэй болдог хойно.....     Манайхан бүүр тийм айхтар өлсөж цангах үхэж хагацахын зовлон үзээгүй  цамаан хүмүүс юм даа. Будаа ширхэглэж идэж, тамтартлаа хөдөлмөрлөж байсан биш  хонь малаа хага татаж идчихээд сууж байсан улс одоо гай нь гарч л байна....

Үзээд төрсөн сэтгэгдэлээ өөр баахан юм байгаа ч хүн бүр л мэдэж мэдрсэн байлгүй бичих шаардлагагүй байх.

-"Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч Bладимир Путин" гэж зарлах бас л ИХ ГҮРний, их хүч атгаж байгааг илтгэсэн, зэвүүн сонсогдож байгаа шүү.

-Эх орон дуудахад эрэгтэй хүмүүс тэгээд л бүгдээрээ амиа үл хайрлан явдаг гэж бодохоор хайрлахгүй байхын аргагүй л хөөрхөн санагдаад байгаа юм даа ээ дээ энэ эрчүүд үү.


ЭХ ОРНЫ Баатар Эрсийн Яруу Алдар Мандан Бадраг!
Хойч ирээдүй Үүрд санан дурсаж яваг!
Бид эх орондоо хайртай!


*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс