...............................
- Яагаад чи өөрийгөө буруу зүйл хийсэн гээд уучлалт гуйгаад байгаагаа яруу тодоор хэлээд өгөөч? Гэм зэм, буруу зөрүү үйлдэл, андаа эндэгдэл, андуу эндүү гэж юу яриад байгаа юм бэ хө? Надад точны сайхан хариулаад өгөөч болох уу?
-....................................................................
- Гэм буруу хаана хэзээ үүсдэг гэж бодож байна? Түүнд ямар нэг хил хязгаар, хууль дүрэм гэж байнаа даа. Тэрийг ямар нэг байдлаар зөрчсөндөө чи гэм нүгэлтэн болж надаас уучлал эрэн сууж байна тиймүү?
-.........
-Заза ямарч байсан чи буруу юм хийсэн гэдгээ мэдээд уучлал гуйж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл одоо надад ийм үйлдэл хийсэн хүнийг хууль журам, шударга ёс, хүн ёсны дагуу хэрхэн шүүж яаж шийдвэрлэдгийг хэлээд өгөөч тэгэх үү? Буруу юм хийсэн гэж үзвэл ямар нэг торгуул ч юм уу шийтгэл өгөх байх тиймүү?
-..........
-аан тийм юм байна. Шударга ёсоор бол тэгэж яллах ёстой юм байна тэ? Гэхдээ сонс хонгор минь!! БИ чамайг шударга ёс, хүн ёс, ямар нэг дүрэм дэг, хууль журамны алингаар нь ч шүүхгүй...... яагаад гэвэл би чамд хайртай. Би чамайг хайрын хуулиар л шүүнэ.
Хууль ёс байдаг болохоор л гэм буруу гэж юм байдаг. Тэр хуулийг зөрчсөн тохиолдолд л гэмтэн болдог. Тэрийг нь зөрчөөгүй бол чи гэмтэн биш. Магадгүй тэр нэг заалт л байхгүй байсан бол тэр үйлдэл гэмт үйлдэлд тооцогдохгүй. Хууль ингэж л гэмтэнг бий болгож шүүж ялладаг.
Сонс хайрт минь, миний мэдэх хайрын хуулиар чи ямарч гэм буруугүй, чи буруу юм хийгээгүй. Тиймээс надаас битгий уучлал гуй....... чи буруугүй ээ хайрт минь. ХАЙРын ХУУЛЬ ийм л энэрэнгүй нигүүсэнгүй эерүү зөөлөн байдаг. Хэн нэгэн бурууг үүрэх ёстой гэвэл чамайг ийм үйлдэл гаргахад хүргэсэн миний буруу болог.......
**********************************************
Хайр ийм л энэрэнгүй байдаг. Үүнтэй харьцуулахад шударга ёс, хууль дүрэм, хүн ёс ч харгис шүү дээ. Хайртай хүндээ хайртдаа ХАЙРын ХУУЛиар хандаж байгаарай.
Юу нь буруудсан, юун дээр алдсныг нь үнэхээр ойлгуулж чадвал дараа тэр дахин тийм алдаа гаргахгүй гэж итгэж байна. Ингэж ойлгуулж ухамсарлуулах харин таниас л шалтгаална. Харин чадахгүй бол дахин давтагдаж мэднэ шүү. /Гэвч бодлогогүй буруу үг хэлээд түүнийгээ гомдоочихвий дээ...../
Гол санаа:
Ухаарал урдаа Уучлал ардаа бол дээр.
Гомдох уучлах гэдэг үгнүүд зүрх сэтгэлд чинь биш аманд чинь байх учиртай.
Юуны тулд дээрх үгсийн амаар хэлдэг вэ гэвэл:
Нөгөө хүнд хэлсэн үг, хийсэн үйлдлээ эргээд нэг тунгааж зөв буруугаа ойлгох ухамсарлах харамсах ухааруулах сэхээрүүлэх л хэлж байх учиртай. Түүнээс бодол сэтгэлээрээ түүнийгээ гэм буруутан болгож зүрх сэтгэлээрээ түүндээ хэзээ битгий гомд.
-------------------------------------------------------------------------------
арай л хэнхэг амьдралгүй зөвлөмж болчив уу яав ☺ Зөвөөр ойлгож авах гээхийн ухаанаар хандна бизээ

Comments
Post a Comment