....Настай хүнийг удаан харж суухаар сэтгэл нэг л тавгүй болдог. Цагтаа энэ хүн халгиж цалгиж явсан л байх даа. Нуруу нь цэх нүд нь галтай инээд хөөртэйгээр гүйж явсан байх гэж бодохоор нулимс тунарч яах аргагүй л залуу насны тухай бодож түүнийгээ хайрламаар болох юм. Залуу насаа дурсаж дурдатгал дэлгэн суугаа хүний нүд гялалзаж харагддаг нь басхүү сонин.
Хүний амьдралын хамгийн охь үе 25 хүртэл байдаг байж мэдэхээр харагдах юм.
Жил жилээр амьдралын хар бараан талыг их үзэж харах нүд сонсох чихийг нь цуцаасаар барагийн юманд цочирдохоо байна. Дүрэм журам хууль ёсоор дарлуулж худал хуурмагт хутгасаар ёс бус үйлэнд түлхсээр..... Хүмүүс ч бас цаг үргэлж үг үйлдлээр мохоосоор нэг л тийм ирмэг эрс омголон биш болдог ч юм шиг. Амьдрал гэдэг бас тийм дардан шулуун биш.......
......Ханд нь дарагдана гэдэг тэр л байх даа. Тодорхой хэмжээнд ингэж дарагдаж байж л жинхэнэ хүн шиг хүн болж хөл нь бат зогсож хараа нь холд тогтож буурь суурьтай болж ноён нуруу нь улам батждаг биз дээ. Өөрийг нь ирлэж хурцлаж чиглүүлж хамт зүтгэх хүнээ олж гэмээнэ амьдралд хал үзэж унаж туссан ч эргээд босоод явах хүч, урам зориг болдог биз.
Харин зарим нь үүнд цөхөрч хэн ч биш болж амьдралд хөл алдаж итгэл сэтгэл нь бөхөж урам зориг зүрх зориг нь мохож чимээгүйхэнээр......
............................................................................
Гэвч тэр л он жилүүдэд юу юугаа ч сайн мэдэхгүй ч тийм их эрч хүч, тэр их эрмэлзэлтэй нь үнэхээр бахдам сайхан юм.
Эрийг нас уулыг цас гэж тэгээд нас нь бүүр нилээн яваад ирэхээр илүү өрөвч зөөлөн ч юмуу ёстой л хүүхэд шиг нэг тийм бас бүүр өөр болох юм. Аавыг харахад л энэ хүн ийм хүн байгаагүй л юм даа гэж бодож хорвоогийн жамаас улам харамлах сэтгэл төрөх юм.
Ай хүний амьдрал гэдэг ахархан....... болсон болоогүй тэгээд л өөрөө өөрийнхөөрөө дуусгах.... юуны төлөө ингэж их хөлс урсгаж ингэж их тэсч тэвчнэ..........
Энгийн хэрнээ эрхэмсэг, даруухан хэрнээ ухаалаг, аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан, хайр дурлал, үерхэл нөхөрлөл бүх л зүйл минь тэгширсэн эргээд ирэхгүй өдрүүд минь.
Мөр минь цэх, үг минь хурц, үйлдэл минь үнэн, үйл минь уран, сэтгэл минь гэнэн, санаа минь цагаахан, зан минь шударга, бодол минь халгисан ЭНЭ ОН ЖИЛҮҮДДЭЭ ХАЙРТАЙ.

Comments
Post a Comment