Skip to main content

Little History

Миний.......-н тухай товчоор:


How to... болгоныг сонирхож явдаг. Би ер нь их сониуч, учир шалтгаан, уг үндэст дуртай хүн юм шиг байгаа юм.


...Юм уншиж сурсны дараахан  бурхан багшийн сургаал, монголын нууц товчоо хоёрыг аав унш гээд надаар уншуулдаг байсан юм. Аль алийг нь сайн ойлгохгүй ч тэр үедээ  тэгээд л гайхаад л уншаад байдаг байсан. Тэр хожим нь намайг олон яагаад руу түлхэж оруулсан байх гэж боддог.
   Тэгээд л хүний шашин шүтлэг гэж юу юм? яагаад ингээд шүтээд байдаг юм бол? хүний хүслийг яаж биелүүлдэг байнаа?  бурхан гэж нээрээ байдаг болов уу? там диваажин гэж байдаг болов уу? үхээд би ор мөргүй болох болов уу? сүнс гэж нээрээ байдаг гэж үү? зүрх яагаад зогсохоор үхдэг юм бол? юу зүрхийг ажлуулдаг юм бол мөнхийн хөдөлгүүртэй ижил болов уу? гээд л сүнс шашин дагаад л миний багахан хариултгүй асуултууд эхлэсэн.


  Физик хими үзээд ч миний асуултуудад гойд хариултыг ШУ өгөөгүй тийм юм байхгүй ухааны юм заалгаж тэр үедээ тийм л юм байх гээд орхивч. Тэгээд л яагаад ч юм нээх тохирсон хариулт хайгаад л далд ухаан шашны номыг л сөхөөд суудаг байсан.


   Квант, одон ороны физик ч орсон. Байж болшгүй олон зүйл онолын хувьд боломжтой гэгдэж, бүх зүйл энерги, гэрлийн гайхалтай онцлог, цаг хугацаагаар аялах боломжтой, цагийн хавтгай түүний муруйлт, хар нүх, харь гарагийнхан, ертөнцийн үүсэл гээд л маш сонирхолтой ЯГ энэ гээд батлачих юмгүй зүйлүүдийг яриж байгаа нь их сонирхолтой санагдаад л.....
Өөртөө өчнөөн хариултгүй асуултай нэг л замбараагүй бодол санаатай хүн яваад л байдаг.
   Янз бүрийн ном бариж авч шидээд л асуултууд улам нэмэгдээд л бага зэрэг нэгдмэл болоод л явсан. Мулдашевийн 'Хүн мичнээс үүсээгүй', 'Бурхадын хотын эрэлд' гэх номнуудыг авч уншаад жаахан сэжүүр өгөх шиг болж. Зарим нэг асуултанд хариулт олох шиг болж. ШУ-г туйлын үнэн гэж бүрэн итгэх итгэл суларч эхлэсэн л дээ.


  Тэгээд ШУны үгүйсгэл шашинд байдаг гэгддэг болохоор тэр гэгээнтэнгүүд нь надад гоё хариулт өгж мэдэх юм гэж болоод буддын янз бүрийн юм бариж авч уншиж, шашин судлалаар сурдаг найзуудтай болж асууж, заримдаа алба уу!  гээд бүүр хаячихдаг байсан. Гэхдээ эргээд удалгүй арай өөр талаас нь бариад л авдаг байсан. Гэвч л нэг дутуу ойлгомж муутай санагддаг л даа.
   Нийгэм даяраа л бодол үг энергитэй, ус сонсдог, фен-шу, мөнгөний мод гэж мэгээд л  шуурч эхлэсэн. Олон хүн яагаад гэж бодохгүйгээр заавал физик тайлбар нэхэхгүй шууд сохороор итгэж хүлээн зөвшөөрдөг. Ийм хүмүүс нэг бодлын амар мэт. Би тэгээд л янз бүрээр үзэж байгаад л өөрийнхөө яагаадад өөрийхөө мэддэг физикээр өөртөө таарсан хариулт өгч  байж санаа амардаг болохоор түвэгтэй ч юм шиг. Дуугай шууд итгэж чадахгүй нээх муу санаатай байгааз ххэ.


Тэгээд ил далдыг хардаг хүн, онгод тэнгэр, зөн билигтэн, бөө мөргөл гээд л бас шуурсан даа. Хэсэг нь үнэн гээд шүтээд л зарим нь худлаа юм гэнэ лээ гээд л. Олны үг оргүй л байж таараа тэглээч онолын хувьд болохгүй зүйл гэж байхгүй л дээ, физик тайлбар байх ёстой гээд л бас би нэг хэсэг чинь баахан бөөгийн юм уншиж очиж үзүүлж мүзүүлээд айн хха. Бас л содон содон юм яридаг шүү.
….Монголчууд чинь л сонгомол гээд л Эрдэнэ гуайн номыг уншаад супер нэгдлийн онолыг хичнээн чухал талаар ойлголт авч байсан ч гэсэн миний асуултын хариултууд яг бүрэн болж чадахгүй л байгаад байгаа юм шиг..
   Тэгээд Алтан дээд үнэний аялгууг уншаад бас л нэг шинэ мэдрэмж, бас Судлаач  Батбаяр билүү тэрний ярисан юмыг бас үзээд л, Гэрлийн өргөө гэж хөл алдаж гүйгээд л, Монгол суу ухаан гэж бас Бат-Отгон гуайн лекцүүдийг сонсоод л Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан номыг нь зун уншсан….. ингэж салхилж салхилж яахуу нилээн тоймтой болж авсан л даа.
   Энэ хугацаанд чинь бас бясалгал сонирхоод л өчнөөн төрлийн юм олж уншаад л заримд нь очиж үзээд л гээгээрсэн мастеруудын номыг уншаад л ер нь их сайхан балайрсандаа ☺.. Тэгээд Ошо гуайн хэлж байгаа нь үгнүүд илүү шинэ соргог санагдаад одоо ч гэсэн хааяа уншдаг. Бясалгалыг нь хийж сурах санаа байх л юм.


   Далд ухамсарын бас нэг хоёр ном уншаад нээх сэтгэлд хүрэхгүй байгаад байсан чинь харин тархины бүтэц ажиллах зарчимыг физиктэй холбож тайлбарласан Хариулт гээд ном уншаад бас л гоё шинэ мэдрэмж ойлголт авсан. /Дахиад энэ тухай илүү гоё ном уншнаа л гэсэн байгаа ☺/ одоогоор тархи судлал руу илүү сонирхоод ч байх шиг л байна.


  Дээд эрүүл мэнд, уламжлалт, энергин бие /аура/, ховс, ёога энэ тэрийг сонирхоод л......
Ингээд л хадуураад л юу ч юм хайгаад яваад байдаг хүн дээ би ч ххэ. Гэхдээ дурандаа хийдэг болохоор гоё л доо.


Хичээл сургууль, гэрийн ажил энээ тэрээгийн хажуугаар чөлөөт цагаараа, сонирхолоороо л уншдаг болохоор тийм хурдан ч байдаггүй юмаа. Би өөрийгөө нээх гүн гүнзгий судласан барисан гэж бол би хэлэхгүй ээ. Ямарч байсан өөрийнхөө хэмжээнд эрж хайж л яваа. СОНИРХОГЧ төдий л хүн. Нас залуу байна даа хэдэн жилийн дараа овоо болно биз.


... Нээх нийтч биш болохоороо ер нь нэг тийм ганцаараадуу зожиг хүн л дээ. нээх их найз ч байдаггvй хүн☺ Тэгээд сэтгэл санааны хямралд нэрвэгдэхээрээ бясалгалыг яг хийж сурах ёстойгоо нэээх худлаа ойлгодог юм ххэ.Нөгөө нийтч биш хүн чинь гэрийнхнээсээ гараад их хямралд өртсөөн ганцаардал гэдэгт чинь хар худраараа давхиж ороод л живсэн. Тэгээд л энэ хямралаасаа үүдээд өөрийгөө хайж олох, БИгийн мөн чанар гээд л явсан.... Өөрөөсөө өөрийгөө нэхэж өөртэйгээ л үзэж тарж, дотоодоо самарч самарч одоо л арай дээр болж илүү цэгцрэх маягтай. Ер нь гаднаас юм хүлээж авахаас илүү төвөгтэй юм шиг санагдсан☺.


....Физикт худал юм байхгүй. Зүгээр физик үндэслэлээрээ тайлбарлаж чадахгүй л байгаа болохоор их олон юмыг үгүйсгэдэг байх л даа. Түүнээс тэнгэр бурхан, шашин шүтлэг, итгэл үнэмшил, сүнс чөтгөр, гараг ертөнцийн үүсэл гээд бүгд худлаа биш ҮНЭН бөгөөд Энгерги гэх нэг уулвартай гэж олон хүн мэддэг шүү дээ.
Лаг лаг хүмүүс физик үндэслэлээр тайлбарлаад үнэн худлыг нь ялгачихна биз аяндаа.


Одоо бол би ер нь яагаадууддаа арай тохиромжтой боловсронгуй хариулт олоод л өөрийнхөө амыг өөрөө тагладаг болоод л байна..Үнэн худал нь эргэлзээтэй ч өөрийн үзэл бодлоороо бол нэг хариулт оноочихоод байх ххэ :Ь. Хүн яаж үүссэн, гараг ертөнцийн холбоо үүсэл, цаг хугацаа, бурхан чөтгөр сүнс сүлд гээд л юу л байна….... бодож байгаад нэг юм хэлчидэг юм ххо /арай аймар сүртэй хэлчихлээ өөртөө таарсан л юм одоод хэлчихдэг юм.... тэгээд юм үзэх сонсохыг хэрээр байнга апдетэ хийх юм./


Нэг үеээ бодвол одоо л арай дээр  ертөнцийг харах өнцөг, итгэл үнэмшил нилээн тогтвортой болоод байгаа санагдаж байгаа. Бие хүн болж төлөвшиж байгаа юм байлгүй./хүн суралцсаар л байдаг хойно улам боловсронгүй болно л байлгүй дээ/

Заа хальтхандаа нэг иймэрхүү л хоббитой хүндхэн гар даа би чинь ☺

Нээх урт нуршаа юм биччихлээ. Уншсанд талархая. Алдаатай бас ойлгомжгүй юм нилээн байгаа байх шүү асуугарай. Ойлгоцохгүй байх буруу ойлголцох хамгийн аюултай бас муухай нь шүү. Надад үнэн зөвөөр ойлгуулах, ойлгох хүсэл бий болой ☺

/Үнэн сониноос гэсс :Ь/

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс