Skip to main content

Бодохдоо...... Хайрын Мод

ХАЙРын МОД ургуулах бяцхан зөвлөмж.

Хайр = Мод

Нэг модны үрсэлгээ бурхан ч юмуу хэн нь ч юм таныг хүн болоход хувь хүртээгээд өгөөд явуулж л дээ.

Хайр бий болгох = Мод ургуулах

Та түүнийг сэтгэлийн гүндээ хадгалсаар хаврын улиралтай золгож түүнийгээ тарьж угуулам санагдаж гэгэлзэх болжээ. /ө.х нас бие гүйцээд иржээ/

Модоо ургах суурь нөхцөл?

Түүнийг заавал ямар нэг ХӨРСөнд суулах ёстой. Энэ бол мод ургах суурь нөхцөл нь юм.

ХӨРС= ХАНЬ ижил, хайртай хүн чинь......

    Мод бүр хоорондоо адилгүй бас өөр өөрийн тохирох хөрсөндөө ургана. Уул хаданд, тэгш талд,  хазгай энгэрт, элсэн говьд, хөдөө хөндийд, голын захад, намаг усанд, хашаа гудамжинд гэх мэт.
   Тэрхүү яг өөрт нь тохирсон хөрсийг олж суулгаж гэмээнэ тэнгэрт шүргэм сагалгар мод ургах юм. /Үүрдийн гайхшигтай хайрыг бий болгох/ Энэ нь ч бидний гол хүсэл эрмэлзэл.

    Та ямар хөрсөнд суулгахаа сайн мэдэхгүй тул тааж таамаглаж тооцоолж байгаад хэдэн газарт суулгаж үзээд -Заа даа ер нь бараг ялгаагүй юм бишүү ....-Зза гялс суулгачимаар байна энэ арай дээр юм шиг байна. Энд л урга гээд л аваачаад суулгачихдаг.
    Тэр нь үнэндээ яг таг тохирох нь байх, биш байх нь хамаагүй. Тэгэж байгаад л услаж бордоод л янз бүрээр үзэж тарна даа...... юун нөгөө сагалгар мод зүгээр л үхүүлчихгүй амьтай голтой байгаад нь баярлаж байнгын бордоо арчилгаандаа түүртнэ. Гэвч амь тариа хийлгэж байгаа юм шигээр өдрөөс өдөрт гундсаар эцэст нь үхнэ....... /гал хайр байхгүй арай өөр зүйлээр холбогдсон амьдрал эсвэл ариун үнэнч хайр гэх/

..... Хөрсөнд төрөл бүрийн найрлага их бага хэмжээтэйгээр байна л даа. Гэвч тухайн модонд шаардлагатай эрдэс бодис тухайн хөрсөнд давамгай байх ёстой. Нөгөө үрэслэгээгээ ямарч хөрсөнд суулгасан бай эхлээд  тухайн хөрсөнд байх өөрт хэрэгтэй эрдэс бодисоо хэрэглэнэ. Гэвч тэр хөрсний үндсэн найрлага нь биш тул хэсэгхэн хугацааны дараа хэрэгцээт шимт бодис нь дуусна. /тохироогүй тул салав гэдэг энэ/

   .....Зарим нэг нь тасралтгүй хөрсөө сольсоор сүүлдээ ямар хөрсөнд ургахыг нь ч мэдэхээ байж зүгээр л хөрс сэлгэгч болж дуусдаг. Тухайн хөрсөнд байсан өөрт хэрэгтэй багахан эрдэс бодис дуусах үед дараагийн хөрсний багахан эрдэс бодисыг авах....... таарахгүй нэг хөрсөнд булж үхүүлснээс арай дээр байдаг болохоор нь ингэж үрсэлгээгээ байнга ухаж гаргаж эргэж суулгах нь ер нь зөв гээд бодчихдог.
    Суулгах эргэж ухаж гаргах үйлдэлдээ хэт түүртэж анхаараад, юун таарах хөрс хайх, нөгөө сагалзар модыг ургуулахаа бүүр таг мартчихдаг. Байнга хөрс сэлгэх тул юун үндэс нь газартаа түгэх тэр тухай бол бүүр ярилтгүй биз. /олон хүн солисон садар гэх эсвэл эрх чөлөөт амьдрал/

.....Энд тэнд аваачиж суулгаж үзнэ. Зөв хөрсөнд нь олж суулгах хүртлээ хөрсөө чөлөөтэйгээр солих ёстой. Хөрсөө зөв олсон бол түүндээ үрсэлгээгээ суулгаж үлдээ, дахиж малтах хэрэггүй. Тэгээд хар аяндаа л нахиалан дэлбээлж үндэс түрж он цагийн уртад сүрдэм сайхан сагалгар мод болон ургаж урт удаанаар оршин тогтнох юм. Нахиа Үндэс хоёр хоёул модонд их чухал. Зөв хөрсөнд суулгавал нахиална, малтаж гаргаад байлгүй тэнд нь үлдээвэл үндэс нь газартаа илүү бат бэх сууж өгнө. Өмнөх тохиолдуудтай харьцуулах юм биш тийм л сайхан.......

Гэвч нэг зүйлийг сана. Тэр модонд /хайранд/ өсөж ургаж томрох хангаллтай орон зай хэрэгтэй юм. Түүнийг нь ЭРХ ЧӨЛӨӨ гэнэ.

Мөн түүнийг улам сайхан ургуулж цэцэглүүлмээр байвал халамж энхрийлэл итгэл сэтгэлээр байнга урслах, гэмтсэн хэсэгийг нь нь эмчлэх гэх мэт арчилгааг цаг тухайд нь хийж байх бас хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй юм.

Энэ бол зөв зааварчилгаа юм.


САНАМЖ: Энэ зааварчилгааг бүрэн эхээр нь бус хэсэгчлэн уншиж, таалагдсан хэсэгээ л өргөлттэйгээр ойлгон хэсэгчлэн тарааж, буруу ойлголт бусаддаа тарааж байдаг юм.

 Гол гаргадаг алдаа бол
Хэсэг бүлэг хүмүүс нэг л хөрсөндөө үлдээх нь зөв гэх хэсгийг нь л бусдад түгээн тараадаг.
Хэсэг бүлэг нь хөрсөө чөлөөтэй солих нь зөв юм гэдгийг нь тасдаж авч тэр үгийг нь өргөлттэйгээр уншиж бусаддаа тараадаг.

"Зөв хөрсөө олтлоо юунаас ч айлтгүй соль, зөвийг олсон бол тэнд л үлдээх" Энэ бол зөв зааварчилгаа нь юм.


Шашин бол ихэвчлэн нэг хөрсөндөө үлдээ гэж номлодог.
Шашин бус /эрх чөлөөг гэдгийг бүрэн ойлгодоггүй/ хэсэг бүлэг нь хөрсөө чөлөөтэй соль гэж сургадаг.

  Аль аль нь буруу биш боловч аль аль бүрэн бус. Уг нь юм их энгийн ч өөрөө өөрсдийн таалагдсан хэсгийг өргөлттэйгээр тасдан авч хүмүүст тарааж буй нь энэ юм. Ингэх бүрэн бус дамжуулал маш аюултай.

 Юмыг хэсэгчлэн хагас дутуу мэдэж харж бусдад түгээх нь ийм л байгаа юм даа. Иймээс л үнэнг хэн нэгнээс дамжуулж авдаггүй түүнийг зөвхөн өөрөө л таньж мэддэг юм гэж хэлсэн байх.  Хүн өөрт таалагдсан таньсан мэдсэн юмаа л олж харж ярьж явдаг юм шүү.

Бүхэл бүтэнээр нь л юмыг харахыг үнэнг таних гэж хэлдэг ч юм билүү хэн мэдлээ



Хайр чухал, тиймээ хамгийн чухал цаг хугацааны дунд үүрд үлдэж чадах нэг тийм тайлагдашгүй сонин гайхалтай нууц их хүч юм.

Хайрыг ойлго! ойлгох ойлгохдоо зөв ойлго! тунгалаг болтол нь ойлго! ухаар ухамсарла! үйлд!


*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
ооё ххэ биологийн ч хичээл юмуу? үлгэрч юм уу? юу ч юм тэй нэг юм биччихлээ шүү. Ойрд үлгэр бичээгүй юм байна :)

Ерөнхийдөө иймэрхүү яг бодож төсөөлж байгаа шигээ бичиж чадахгүй юм. Нөгөө л нуршаа хэвээрээ л байна даа ☺. Гэхдээ юу хэлэх гээд байгааг минь ойлгосон гэж найдаж байна.




Comments

  1. Hehe. Sanaagaaa jisheetei shn taaruulj gargasan bna.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс