Skip to main content

“Аз Жаргалтай амьдрах ёстой” - Миний Зарчим

Биднийг аз жаргалтай ханамж таашаалтай байлгаж чадах зүйлийг ерөнхийд нь мөнгөөр үнэлэж болох зүйл, мөнгөөр үнэлэжболохгүй зүйл хоёр ангилж үзэж болно.
/Энэ хоёрын аль нэгийг нь ор мөргүй гэж үгүйсгэж бичихийг хүссэнгүй уялдаа холбоог нь сийрүүлэв/


  Юуны түрүүнд мөнгөөр үнэлэж болох баяр таашаалын тухай яривал дараагийнх нь илүү ойлгомжтой болно.


Үүний тулд эхлээд мөнгө гэж үнэндээ юу юм бэ гэдэгт хариулт өгье.


 Хүн өөрийн хүссэн бүхнээ өөрөө хийж хэрэглэхэд чадвар дутаж, цаг хугацаа ч хүрэхгүй л дээ


Хүн өөрөө чаддаг,  бусдад хэрэгтэй зүйлийг хийж өгөөд оронд нь өөртөө хэрэгтэй ч өөрөө хийх боломжгүй зүйлээрээ солиж амьдардаг.


  • Энэ солилцоог ойлгомжтой, хялбар болгох үүднээс мөнгө гэх зүйл үүссэн.


 Мөнгөний илэрхийлэмж бол чадамж. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг бий болгох чадвар. Харин Эсрэгээрээ ямар нэг зүйлийг бий болгох чадварын буюу чадамжийн үнэлэмж бол мөнгө юм. /Чадамж нь дотроо сайн муу гэж байна./
   Ерөнхийдөө бол чаддаг зүйлээрээ чаддаггүйгээ солих гэсэн үг. Бас бүх чадамж ижил үнэлэмжтэй байдаггүй. Барагтай хүн хийчихдэггүй бусдад чухал хэрэгтэй зүйлийг хийж чадвал түүнийгээ илүү өндрөөр үнэлүүлнэ. Их эрч хүч, оюун бодол, цаг заваа зарцүүлсны шан ч гэж ойлгож болно.


 Үүнээс мөнгө гэдэг бол муу муухай зүйл биш юм. Буруу бусармаг чадамжаар мөнгө олдог хэсэг бүлэг хүмүүсээс үүдэж мөнгө бохир нэр л зүүсэн төдий. Түүнээс мөнгө олдог хүнээр бахархах ёстой их мөнгийг бол барагийн хүн олж чаддаг юм биш  гойд чадамжтай л хүн олдог. Бас өөрийн чадамжаар олсон мөнгөндөө хайртай байж түүнийгээ сэтгэл хангалуун өөрт хэрэгтэй  зүйлдээ зөв зарцүүлдаг байх нь маааш чухал.
   За ямартай ч ямар нэг зүйлийг хийж бүтээхэд бидний амьд явах, жаргах цаг хугацаанаас багагүйг зарцуулагддаг.


Эндээс мөнгө нь жаргалтай амьдрах цаг хугацаатай шууд хамааралтай нь харагдаж байна.


Мөнгө нь амьд явах хугацааны тухай асуудал болохоор хүн мөнгөнд их учиртай хандах хэрэгтэй. Хүний амь нас гэдэг чинь хичнээн үнэ цэнэтэй билээ дээ.


Чадамжийг мөнгөөр илэрхийлснээр нэг чухал чанар бий болж байгаа юм. Тэр нь хүнээс хүн хооронд шилжүүлэх юм.


   Ийм чанар нэмэгдснээр хүнд ямар нэг зүйлийг өгөх зарцуулах гэдэг бол  амьдрах цаг хугацаанаасаа зориулж байна гэсэн үг л дээ. Ямар уярам гээч. Тиймээс еерийн тань телее бага ч гэсэн зvйл зарцуулсан хvнийг санаж ҮНЭЛЖ хүндэтгэх ёстой. Оронд нь таарсан хариуг нь барьж сурах хэрэгтэй.


Хандив тусламж гэдэг нь нэг талаас харахад цэвэр өгөлт юм шиг болов ч мөн чанартаа бас л солилцоо юм. Өөртөө илүү байгаа зүйлийг өгч өөрт хэрэгтэй байгаа зүйлээ авч байгаа хэрэг л дээ.
  Мөнгөн тусламж өгч оронд нь негее хэрэгтэй юмаа авсан хүнээс их талархал, баяр баясал, хайр хүндлэл ирнэ. Энэ нь энергийн түвшинд эргээд их хүчтэй эерэг энерги болон ирдэг байх жишээний. Тэндээс ирэх их эрчим хүчээр сэлбэгдэж дахин илүү олон зүйл хийх боломжийг бий болгоно.


Өөрт оноогдсон энэ хэмжээ хязгаартай цаг хугацаа, минут секунддээ хайр найргүй хандах юм даа. Хүмүүс мөнгөний тухай ингэж  бүрэн ухамсарладаг бол нэг ч хоромыг аз жаргалтай бусаар өнгөрөөхгүй байх байсан бизээ.


Мөнгө хэдий цаг хугацааны үнэ цэнэтэй зүйл хэдий ч аз жаргалтай амьдрахад туслах НЭГ л зүйл юм. Их мөнгө оллоо олохсон гээд мөнгөний араас хэт үхэн хатан зүтгэж өөрөө баяр баясалгүй зүрх сэтгэлдээ хайргүй амьдрах нь буруу. Мөнгийг аз жаргалтайгаар олж аз жаргалтай байхын телее  мөнгийг бүрэн ашиглаж чадаж байвал тэр л хамгийн зөв.

Дараах нь Мөнгөөр үнэлэгддэггүй биднийг аз жаргалтай байлгах хvчин зүйл.


Энэ бол мэдээж Чин зүрхний хайр. Үүнээс бусад өөр бүх л зүйлийг мөнгөөр арилжаа хийж авч болох ч энэ л Чин зүрхний хайр гэгч л мөнгөнөөс ангид хэзээ ч мөнгөөр үнэлж худалдан авч болдоггүй зүйл юм. Тиймдээ ч үүнд хүний амьдралын ГОЛ утга учир болсон жинхэнэ аз жаргал, ханамж таашаал, хүн болсны хэрэг оршдог.


Амьдралд Үнэ цэнэгүй юм гээч хаана ч үгүй. Мөнгөөр, биет биш юмаар биш ч гэсэн сэтгэл, энерги мэдрэмжийн хувьд ч юмуу ямар нэг байдлаар угаасаа заавал нэг төлбөр төлдөг.
    Их сэтгэл, оюун бодол танд зориулж гаргасан хүнд их өндөр төлбөр төлөх хэрэг гарна шүү ☺ Гэвч хүний сэтгэл гэдэг мөнгөнөөс хамаагүй илүү үнэ цэнэтэй тул мөнгөөр бүрэн дүүрэн  илэрхийлэх боломжгүй.


Гэр бүлийн харилцаа, хайр сэтгэлийг бас нэг төрлийн өгөө аваа гэж үзэж болно л доо. Гэхдээ энэ бол мөнгөнөөс ангид өөр төрлийн,  мөнгөөр үнэлэмж тогтоох зүйл биш болоод явчихна. Үүнийг мөнгөтэй хутгаж мөнгөөр үнэлнэ гэдэг хамгийн бүдүүлэг, шударга бус үнэлэмж болно.


Хамгийн дөхөж очих үнэлэмж нь эргээд яг тийм хэмжээний хайр, сэтгэл юм.

Дахин сануулахад мөнгөтөй ч бай үгүй ч бай Аз жаргалтай л амьдрах ёстой. Мөнгөнийг улам илүү сайхан Аз жаргалтай байхдаа л ашиглаж болдог хэрэгсэл болохоос мөнгө аз жаргалыг бий болгодог уг үндэс нь биш.


Чамд хүн төрлөхтөнд үнэлүүлэх чадвар бий аваас түүнийгээ үнэлүүлж мөнгө авах нь зүйн хэрэг. Чамд тийм чадвар үгүй аваас олж чадахгүй мөнгөний араас тэгэж тарчлан зүтгэх хэрэг юун!? Чадал чадвар чадамж боломжийнхоо хэрээр зүгээр л аз жаргалтай амьдар. Аз жаргалыг мэдэрдэг болохоос хаа нэгтээгээс авдаггүй юм.


Их мөнгийг олж чадсан хүн хэдэн зуун жил амьдарсан мэт юмыг үзэж харж туулж мэдрэх боломж нээгдэнэ. Гэвч жинхэнэ хайрыг олоогүй бол тэр олон жилийг жинхэнэ баяр жаргалгүй өнгөрөөж буй хэрэг юм.


Хайрыг мөнгенөөс илүү тавьдагийн минь учир энэ. Хайр хамгаас хүчтэй, Хамгаас сайхан.

Амьдрах цагаа бүгдийг нь мөнгө болгох нь буруу гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мөнгөөр авч болдоггүй тийм үнэтэй зүйлдээ гол анхаарлаа төвлөрүүлж АЗ ЖАРГАЛтай Хайр дүүрэн  амьдрах нь зүйтэй.

Дахиад хэлье Аз жаргалыг мэдэрдэг болохоос авдаггүй юм.




Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс