- Уучлал
Би л нэг уужуу дотортой хүн гээд л хүн бүрийг, юм болгоныг тэгэс ингэс хийж байгаад л уучлаад байх нь буруу юм биш үү..... Уучлал хүн бүрт зохидоггүй юм бишүү.... ер нь хэнийг уучлах нь хамгийн зөв байдаг бол?
Уучлалт гуйх хүн нь яараагүй байхад уучлах хүн нь яарах хэрэг байдаг юмуу... яахав өөрийнхөө бие сэтгэлийн амрыг бодвол дор нь уучлах нь зөв л дөө. Гэвч энэ хэт өөрийгөө бодсон амиа зан юм биш биз дээ.....Нөгөө хүнд аль нь дээр байдаг юм бол?
Мэдээж өөрийгөө уучлуулахыг л ихэд хүсэх биз..... харин яг өөрийн бурууг оюун, ухаан бие сэтгэлээрээ үнэнхүү ухааарч ойлгосон үед л уучлал үзүүлж гэмээнэ тэр уучлал аль аль талдаа үлдэцтэй байж мэдэх юм. Хаана юу буруудуулснаа ч ойлгож ухаараагүй хүнд уучлал үзүүлэх нь ардаа хор уршиг ихтэй байж болох шүү дээ.
Хүн ер нь уучлах л ёстой, уучлагдах ч ёстой гэхдээ яг хэзээ аль моментод жинхэнэ уучлал ирдэг юм бол гэдгийг нэг бодоод үзмээр санагдав.
Уужуу дотроо гайхуулахдаа гол нь биш, түүнийгээ уран ухаантайгаа хослуулж гэмээнэ тэр нь нөгөө хүний оюун сэтгэхгүйд илүү тод сургамж болж дахин алдаа хийлгэхгүй болгох боломжтой юм.
- Итгэл
Итгэл хаанаас олддог эд юм бол? надад итгээч гэж гуйгаад л авчиж болдог эд юмуу.... итгэл гэж ингэхэд юу юм? Итгэл Хүндлэл хоёрын аль нь алийгаа дагаж явдаг юм бол? Сэтгэлээр итгэлийг авдаг гэх юм...../to be contiuned/
Хүн хэнд гомддог юм бол? Сэтгэлээ хэн нэгэнд сул тавьсны илрэл юмуу? /to be continued/
- Үг ав
Шүүмж ч гэсэн гайхалтай уран мэргэн байвал зохимжтой. Би шударга хөөн гээд л улаан нүүрэн дээр нь ч юм уу олны дуд түс тас хийтэл хэлэх нь хэр үр дүнтэй байдаг юм бол..... Тэрийг хүлээж авдаг хэсэг байхад бас өт хүртэл өөртөө хүрэхээр..... гэдэг шиг шууд өөрийгөө өмгөөлж хир наадаггүй нь их санагддаг юм...... магад энэ үйлдэл нь зөвхөн өөрийнхөө үнэнч шударга түс тас зангаа л рекламдах төдий юм болоод дуусах эсвэл хооронд нь их хагарлын үүдийг нээгээд л дуусаж мэдэх шүү дээ..... Хүний хэлсэн үгийг өөрт тусгаж авч тунгаана гэдэг барагийн гайгүй хүний хийж чадах ажил биш.
Хэлсэн үгийг тань бусад ойлгохгүй хүлээж авахгүй бол уурлан тэднийг эргүү мангараар нь дуудах гэж яарах хэрэггүй. Эхлээд та өөрийгөө бусдад тийм ч ойлгомжтой хялбараар ярьж чадаагүй байна гэдгээ нэг эргэцүүлчих хэрэгтэй..... мэргэн цэцэн гэдэг ойлголт энд л яригдах ёстой мэт.....
За тэгээд ойлгомжтой юм хэлээд байхад таны хэлсэн юмыг тоож хүлээж авахгүй бол таны үнэ цэнэ нилээн доор байгаагийн л шинж юм. Үнэлж хүндлэж явдаг хүнийхээ үгийг анхааралтайгаар сонсож багахан худал байсан ч үнэн л гэж хүлээж авдаг юм шүү дээ. Таны үг хичнээн үнэтэй байлаа ч та үнэгүй бол таны үг үнэгүй гэдэг билүү дээ тэр чинь л юм.
Ер нь ямарч асуудал хоёр талтай л байдаг. Гендээ ч бий гоонодоо ч бий гэгчээр. Шууд өөрийгөө 100% буруутгах эсвэл нөгөөтөхөө буруутгах нь бас хаашаа юм. Энэ асуудалд миний зүгээс анхаармаар юм юу байв, тэр хүний зүгээс бас анхаарах юм юу байв гээд эрүүлээр бүтээлчээр өөртөө үлдэцтэйгээр дүгнэлт хийх нь зөв гэж бодож байна
Comments
Post a Comment