Skip to main content

/Таалагдсан тул хадгалав/

My Comment: Таалагдахгүй Хүнтэйгээ харицахгүй байх Тансаглалыг өөртөө Зөвшөөр гээд л хэлээд байгаа юм шүү!!!. Худлаа найрсаг зан гаргаад хүнээс муу юм сураад байгаарай та гуай!

********************************************************************

Оюуны тэжээлээ зөв сонго!

Орчин бидний бодол санааг хэлбэржүүлж, бодох сэтгэх хэв маягийг тодорхойлдог. Жишээлбэл таны алхаа, аягаа яаж барьдаг, хөгжим, зугаа цэнгэл, эсвэл хувцасны сонголт гэх зэрэг бусдад огт байдаггүй зан араншин, зуршлаа бодоод үз. Энэ бүхний ихэнх нь ерөнхийдөө орчны нөлөөгөөр төлвшдөг. Хамгийн гол нь бодол санаа, зорилго, хандлага, зан авирыг бүгдийг нь орчин төвөлшүүлдэг.
Гутрангуй, сөрөг бодолтой хүмүүстэй удаан хугацаагаар харьцах нь сөрөг бодолд автаж эхлэх шалтгаан болдог.
Өнгөцхөн хүмүүстэй ойр дотно харьцаатай байх нь өнгөцхөн зуршлуудыг бий болгодог. Харин ухаан тэлсэн хүмүүстэй харьцах нь бидний сэтгэлгээний түвшинг дээшлүүлдэг. Шартай хүмүүстэй хамт байвал бид ч гэсэн шартай болдог. Зан чанар, амьдрал дахь байр суурь  нь тухайн хүний орчны бүтээгдэхүүн гэдэгт өнөөдөр мэргэлжилтнүүд санал нэгддэг. Тэд бас хорин жилийн дараа та тэр чигээрээ тар цаг үеийн орчноос хамааралтай байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Сараас сард, жилээс жилд та өөрчлөгдөнө. Үүнийг хүн бүрл мэддэг. Гэвч яаж өөрчлөгдөх нь таны орчноос, өөрөөр хэлбэл таны оюуны тэжээл юу байхаас хамаарна. Одоо ирээдүйд сэтгэл хангалуун байх нь таны оюун тэжээл гэдгийг мэдсэн болохоор аль болох өөрт хэрэгтэй зөв тэжээлээ сонгох нь таны л үүрэг билээ. Би таныг ямар хоолоор өөрийн бодлоо хооллоддыг мэдэхгүй.
Нэг хүн хоёр нохойтой байж гэнэ. Нэг нохой нь цагаан нохой, харин нөгөө нэг нохой нь хар нохой байжээ. Өнөөх хүн сар бүр өнөөх хоёр нохойгоо хооронд нь зодолдуулдаг байж гэнэ.
Би таниас нэг сонирхолтой асуулт одоо асууя. Энэ хоёр нохойны аль нь дийлдэг байсан бол? Хэдэн хоногийн өмнө найзаасаа асуусан чинь юу гэж хариулсан гээч! Хар  нохой гэж хариулсан. Дараа нь би ахаасаа асуусан чинь цагаан нохой анчин нохой болохоор цагаан нохой нь дийлсэн байх гэсэн.
Харин таны бодлоор аль нь дийлсэн бол?
Өнөөх хоёр нохойд алинд сайн хоол өгсөн нь дийлдэг байжээ.
Бидний амьдралд яг үүнтэй адилхан зүйл амьдралд маань байнга тохиолддог шүү дээ.
Бидний бодол хоёр янз байдаг. Нэг нь хар, нөгөө нь цагаан. Бид хоёр нохой тэжээж амьдардаг. Бид одоо аль нохойгоо их хооллоно тэр л нохой ялдаггыг мэдсэн болохоор өөрийнхөө ирээдүйн төлөө хоолоо өгөх хэрэгтэй. За өнөөдрөөс бид ялж амьдрана шүү. Энэ ялалт хэн нэгнийг ялаад хохирооно гэсэн үг биш, бид өөрсдийнхөө сул тал дээр ялалт байгуулахыг хэлэхийг хүслээ. За таныг агуу их боломж хүлээж байна. Эцэст нь өөрийнхөө хэлэх, бодох дуртай үгээ хэлээд өндөрлөе. Боломж гэдэг нь өөрийгөө бэлдсэн хүнд л ирдэг юм шүү.

Эх сурвалж:  http://liberty.blog.gogo.mn/read/entry14540

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс