Надад дурласан зүрх бүхний төлөө
Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө
Надаас урван холдсон итгэл бүхний төлөө
Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө
Намайг магтсан урам бүхний чинь төлөө
Надтай хамт уйлж дуулсан бүгдийн төлөө
Намайг ирлэн хурцалсан юм бүгдийн төлөө
Насны сайхан үнэнч нөхдийн төлөө
Идээний дээжээ Итгэлийн дээдээ Хоёр гардаг барья |
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая
Намайг баярлуулсан хүмүүс бүгдийн төлөө
Надад гомдсон нулимс бүгдийн төлөө
Намайг таньдаг хэн бүхний төлөө
Намайг бас таньдаггүй хүн бүхний төлөө
Намайг угтах он жилүүдийн төлөө
Намайг төрүүлсэн аав ээжийнхээ төлөө
Надад ухаарал хайрласан өвгөдийнхөө төлөө
Нартад ганцхан Монгол эх орны төлөө
Хундагаа өргөөд сайн сайхныг ерөөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая
*******************************************************************
Хүн бүр амьдралд ямар нэг үүрэг рольтой орж ирээд үлдэх нь үлдээд гарах нь гардаг. Ороод гарж байгаа хүмүүсийг тогтоон барих гээд ч юм уу гомдол тээгээд байх шаардагагүй юм даа. Тэр хүний дүр нь тийм байж тараад тэгээднадтай учирах ерөөл байж л дээ. Энэ блогийг буюу миний бодлыг унших тавилан бас л та бид хоёрт байж. /Авах гээхийн ухаанаар хандана биз ээ./
Зүрхэндээ тэр их гомдол үзэн ядалтыг битгий тээж байгаарай уужуухнаар хүлээж авч байх нь хамгийн зөв зүйтэй.
Баяр жаргал ч туршлага сургамж ч өгсөн хүн бүхний төлөө сүүгээ өргөөд ерөөл тавих болжээ Энэ цаг мөчид.
Тиймээ Би Монгол хүн Тэнүүн Ухаант Аавын хүү
Comments
Post a Comment