Нээх түрүүлж хэн дугарсан дугараагүйгээрээ үнэ цэнэтэй болчихдог ч юм биш. Дуугарч ядаад янтагнаад байгаа хүмүүс үнэ цэнэтэй байх нь юу л бол доо. Тийм юмаар үнэ цэнэ тодорхойлдог хүмүүс ч.... Уур уцаараа зоргоороо илэрхийлэх, шалихгүй хов зөөн хутгах гэх мэт бодлогогүй үг амаараа гаргахгүй байх тал дээр сүүлдэж дуугарвал үнийг тань өсгөх хэрэг бус уу
Муугаа мэдэхгүй өөрийгөө бас хэт үнэлсэн хүмүүс больё оо. Дурдээ итгэчихсэн харахад нэг л сүртэй хүн. Зангидсан хөмсөг, ярвайсан царай, өмссөн хувцас, хэрэглэсэн эдээрээ өөрийнхөө үнийг тогтоогоод байгаа юм уу хаашаа юм бэ? Үнэ цэнэтэй байх дуртай бол тийм хэмжэээний юм багтаахаар сэтгэл, оюунтай байх ёстой биш юм уу?
Магтаалд дуртай байж шүүмжлэлд яагаад дургүй юм бэ? Яах гээд шүүмжээд байгааг бодооч дээ. Шүүмж бүр хар хор атаатай байдаггүй юм шүү дээ. Бүтээлч шүүмжлэлийг тунгаан хүлээн авч сурья л даа. Таны муу муухай алдаа дутагдалыг батлан харуулах зорилготой биш сайжраасай гэж бодоод л хэлсэн байдгийг санаж зөвөөр хүлээж аваач дээ. Шууд л өлвийгөөд эргээд чадлаараа дайраад байхын. Муулна гэдэг чинь арай өөр юм байдаг юм биш үү?
Би нээх мундаг ухаантай гэгээн хүн болчоод чамайг дорд үзээд өөрийгөө гайхуулах гээд хэлээд байгаа ч юм биш. Зүгээр л чамаас түрүүлж харсан болоод хэлж байгаа юм. Ингээд л андуу ташаа бодоод буруу тийшээ яваад цагаа дэмий үрэх чинь хайран харагдаад байхаар нь л хэлсэн. Таныг бодвол би толгой дээрээ бухалтай хүн Та өөрийн толгой дээр өвс байгааг харахгүй байсан болохоор чинь эртхэн хараад аятайхан зохицуулаасай л гэж бодсноос таньд хар хор санасангүй.
Би хэмжээгээ мэдэх болохоор миний үнэ цэнэнд санаагаа бүү чилээ. Таньд алдааг тань хэлэхгүй хэлээ зуугаад явж байгаа эргэн тойрондоо л санаа зов.
Хэн нэгэн хулгай хийж байхад дуугүй хараад зогсоод байдаг хүмүүс үнэ цэнэтэй хүн чанартай юм уу? Ядарсан хүнээс зайгаа аваад хамраа чимхдэг хүн лаг юм уу? Дандаа магтаал хэлээд байдаг хүн найз байдаг юм уу?
"Үнэн үг хатуу санагдаж байгаа байлгүй" нэг л сүрхий зан гаргаад байсан өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдахийн чинээ санасангүй.

Comments
Post a Comment