Хүннү Сүннү Хамаг монгол эртний их түүх минь
Чингис Боорчи Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний эх нутаг
Алтай Хангай мянга мянган даваан дээр нь
Хадаг намирсан буурал шvтээн овоо тахилгатай
Хөрст дэлхийг айлгаж явсан арван гуравдугаар зуун
Хөдсөнн дээлтэй хувьсгал хийсэн хорин нэгэн он
Халхын гол Хайлааст манхан дөчин таван он
Хорвоо дэлхийд Монгол нэртэй миний эх орон
Үеийн үед заяа нийлсэн найрсаг амьдарсан
Үндэс угсаа нутаг нэгтэй олон ястнууд
Ийм сайхан эх болсон нутагаа
Хайрлахгүй байхын аргагүй
Ийм сайхан монгол эх орноо
Дуулахгүй байхын аргагүй
Цагаан гэр мал сүрэг минь эх нутгийн чимэг
Царцаан царгиа хөхөөн дуу эх нутгийн минь уянга
Шилбүүр унасан бор жаалууд эх орны минь ирээдүй
Ширхэг чулуу хээрийн өвс ч эх орны минь эрдэнэ
Хоосон алгаа дэлгэлгүй хадаг барьдаг монгол
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог хөгөлсөн монгол
Ийм сайхан эх болсон нутагаа
Хайрлахгүй байхын аргагүй
Ийм сайхан монгол эх орноо
Дуулахгүй байхын аргагүй
***********************************************************************
Их сайхан дуу бага байхад телевизээр их явдаг байсан. Саяхан олж сонсоод бүүр илүү сайхан утгатай дуу болохыг нь ихээр ойлгов. Хүн өөртөө байгаа юмны үнэ цэнийг амархан мартдаг шүү дээ. Тиймээс үе үе сануулж байвал зүгээр юм.

Comments
Post a Comment