Гадаа дэндүү сайхан байна л даа. Гэрт орж ширээний ард суумааргүй л тийм л сайхан. Тэгээд энэ сайханд нь татагдаад л.....
Хавар бол хаврын урь орсон жалга судгийн ногоо соёлж ишиг хурга тоглог гүйх тэр өдрүүд. Байшингийн урд ургасан анхны нахианд зүгээр л шууд дурлачихдаг байсан. Байшингийн дээврээс унжсан мөсөн дусаалганаас ус дусаад л, цас хайлан ус нь зам татулсан урсаад л.
Зун бол борооны дараах үнэр, өнгө өнгийн цэцэгс, өглөөний нар, гүзээлзгэнэ, солонго гээд л .
Харин намар бол моддын өнгө, намрын нар, айргийн амт найрын дуу, хадлан, жимс түүх, шувуудын цуваа гээд л. Анир үгүй гэдэг бол намар. Нилдээ алтан шар өнгөтэй уул толгод ил хуль болоод чих сэтгэл нэг амарч байгаа мэт нэг л сайхан.
Өвөл бол шөнө дарсан цас өглөө нарний гэрэлд гялбалзаад л, үхэр адуу энэ тэр нээх хөөрхөн пөмбийсөн үстэй болчихсон. цасан дээр мөрөө гаргаж тоглоод л, мөсөнд явлаа гэж хэдэн цаг болоод л, аарц уугаад л янзтай шүү дээ.
Улирал бүр өөрийн гоо сайхантай болохоор би ажилчин болоод улирал бүрд нэг сар амралтаа авч уул гол малчины хотонд очиж хэд хоног ч гэсэн байгальтай нэгдэж жаргах хэрэгтэй гэж бодлоо. 4 сар амраад 8 сар ажилахад хангалттай шүү дээ. Ямар боолыг хөдөлмөр эрхлэхээр энэ ертөнцөд төрсөн биш ☺
Ажилчин болоод би энэ сайхан цагаар завгүй ширээний ард сууж байна гэдэг сонин санагдаад....
Хавар л амралтаа авч шинэхэн цэцэглэх ой мод, ийм сайхан нар, намуухан үдэшийг мэдрэх хэрэгтэй гэж бодлоо. Тэгсэн чинь би намарт бас дуртай өвөлд бас дуртай зунд ч бас дуртай. Бүтэн гурав гурван сард нь биш л д ээ.
Яг нэг сайхан үеүүд байдаг даа.Миний дуртай үеүүдээс дурдвал;
Хавар л амралтаа авч шинэхэн цэцэглэх ой мод, ийм сайхан нар, намуухан үдэшийг мэдрэх хэрэгтэй гэж бодлоо. Тэгсэн чинь би намарт бас дуртай өвөлд бас дуртай зунд ч бас дуртай. Бүтэн гурав гурван сард нь биш л д ээ.
Яг нэг сайхан үеүүд байдаг даа.Миний дуртай үеүүдээс дурдвал;
Хавар бол хаврын урь орсон жалга судгийн ногоо соёлж ишиг хурга тоглог гүйх тэр өдрүүд. Байшингийн урд ургасан анхны нахианд зүгээр л шууд дурлачихдаг байсан. Байшингийн дээврээс унжсан мөсөн дусаалганаас ус дусаад л, цас хайлан ус нь зам татулсан урсаад л.
Зун бол борооны дараах үнэр, өнгө өнгийн цэцэгс, өглөөний нар, гүзээлзгэнэ, солонго гээд л .
Харин намар бол моддын өнгө, намрын нар, айргийн амт найрын дуу, хадлан, жимс түүх, шувуудын цуваа гээд л. Анир үгүй гэдэг бол намар. Нилдээ алтан шар өнгөтэй уул толгод ил хуль болоод чих сэтгэл нэг амарч байгаа мэт нэг л сайхан.
Намар ирсэн болохоороо
Намарт би хамгаас дуртай
Нар ээсэн өдөр бүхэнд нь хайртай
Улирал бүр өөрийн гоо сайхантай болохоор би ажилчин болоод улирал бүрд нэг сар амралтаа авч уул гол малчины хотонд очиж хэд хоног ч гэсэн байгальтай нэгдэж жаргах хэрэгтэй гэж бодлоо. 4 сар амраад 8 сар ажилахад хангалттай шүү дээ. Ямар боолыг хөдөлмөр эрхлэхээр энэ ертөнцөд төрсөн биш ☺
Comments
Post a Comment