"Өөрийхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээӨр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ"
Амьдралыг дуу гэж үзвэл заяасан заяандаа дуулах ёстой дуугаа өөрийнхөө чадлаар л дуулна. Өрөөлийнхт илүү харахгүй, өөр бусадад нь гайхуулахгүй.
Надаас хичнээн ч илүү хүнтэй таарна
Надаас долоо дортой ч та таарна
Харин яг над шиг хүнтэй хэзээ ч та таарахгүй
~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Миний бодлоор зарим нэг хүн өөрөөрөө байна гэдгийг буруу ойлгоод байх шиг. Би өөрөө байж байна гээд нэг л цээжээ дэлдэж ухаан ухамсар мөчидөө зарлаад түүгээрээ бахархаад ч байх шиг. Өөрөө байна гэж өөр бусдыгаа хохироогоод гомдоогоод дорд үзээд өөрийгөө өргөмжлөөд бай ч гэсэн үг биш л байх. Өөрөө өөрийн тойрогтоо өөрийнхөө үнэн царайгаар л бай гэсэн үг гэж би боддог.
Хүн ер нь сайн сайханд байнга тэмүүлэхгүй хийсэн өчүүхэндээ ханаад ирэхээрээ явцгүй л дээ. Довон дээр зогсчихоод сагсалзаад байх нээх сайхан харагдахгүй л байх даа уг нь. Юм чинь жаахан ч гэсэн учиртай баймаар даа. Тунг нь тааруулахгүй бол хор л болно доо. Эрдэмтэй хүн даруу гэдэг үг бас хоосонгүй үг шүү Нөхдүүдээ.
Энэ буруу байна засаарай гэж хэлээд хүнд адлуулаад байх юм эндээ л биччихэе дээ.
Comments
Post a Comment