Skip to main content

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.

   Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.

  Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.
    Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны нүхтэй булангийн тэнд жижигхэн зүрх оёвол илүү гоё юм байна гэж бодлоо. Бага зэрэг цухуйж байдаг биз дээ. Цаг зүүдэг талд нь оёчих хэрэгтэй юм байна :)

 ...Тэгсэн би амьдралдаа хоёр л хүнд  хөөрөгний даалин оёж өгнө гэж боддог байснаа саналаа. Аавдаа бас Хань даа. Одоо нэгийг нь оёх цаг болжээ. Энэ зун эхнийхийг нь аавдаа оёж өгнө өө. Худалдааны гоё гоё зөндөө л байдаг л даа. Гэхдээ би яг өөрт нь зориулаад оёж өгвөл бөөн хайраа шингээж шаглана ш дээ.  Худалдааных бол хурдан зарагдаасай гэж бодож оёдог байлгүй.

     Монгол эмэгтэй хүн байна даа. Хөх зүү хөндлөн барьдаггүй мухар гартай бол муухай ш дээ. Хүүхэддээ баривч эсгэж, ханийхаа энгэрийн товчийг бөхлөдөг л баймаар байна ш дээ.  Янз бүрийн биш юмаа гэхэд ядаж л энгийн сайхан дээл оёчдог байх хэрэгтэй болов уу.  /ээжээсээ суралц л даа :) /

Яаяаяаа уран ээжийн охин цаана аа өөр шүү ХаХа.


Үйл нь уран үг нь цэцэн байг

..... доошоо тайлбаргүй


" Зүр гурын зүсээр морьдоо ижилсүүлж уналаа
Сэтгэл сэтгэлээ таниад би хайраа ижилсүүлж ханиллаа
Сул хархан асгарах гэзэгний чинь үзүүрээр
Суусрын гүйдэл салхин шиг илбэн наадахыг хүслээ
Чамдаа би хайртай болохоор
Чанагш улирах амьдрал чамгүйгээр эзгүй
Цэцэг цэцгийн өнгөөр дээлээ ижилсүүлж гоёлоо
Заяа заяаны төөрөгтөө зүрхээ ижилсүүлж ханиллаа
Өндөр хангайн уулс шиг өргөн ханхар цээжинд чинь
Үглээ бяцхан шувуу шиг үүрээ засахыг хүслээ
Чамдаа би хайртай болохоор
Чанагш улирах амьдрал чамгүйгээр эзгүй
Чи бидэн хоёр оо

Өлзий хорол тооноо итгэлээ ижилсүүлж өргөлөө

Энгэр сүүтэй дэлхийдээ үрсээ дагуулан жаргая аа
Дурлал хайрын тэнгэртээ дуун эгшиг цалгиагаад
Дурдан цэнхэр орчлонд дүүрэн жаргахыг хүслээ
Чамдаа би хайртай болохоор
Чанагш улирах амьдрал чамгүйгээр эзгүй
Чи бидэн хоёр оо
"





Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...