Skip to main content

Зүгээр л мэдрэмжээ чөлөөл

     Үлгэрийн хайранд итгэдэг ямар сонин юм? эмэгтэй хүн өөрөө хайртайгаа биш өөртөө хайртай хүнээ л сонгодог гэх юм.  Яагаад ? би тэгэж бодохгүй байна. Надаас ундрах тэр ХАЙРыг баяртайгаар аз жаргалтайгаар хүлээж авах зүрхэнд л зориулна. Түүнээс хүсэхгүй байгаа хүнд нь хүчээр өгөхгүй. Өгөхгүй хүнээс ч гүйхгүй.
Хүмүүс яагаад заавал хэн нэгинйхээ хайрыг хүндлээд л хүлээж авах ётой гэж.

   Зүгээр жинхэнэ хайраа олоё л доо. Хорвоо дээр жинэнэ хайр байдгийн би одоо өөрийн биеээр батлаж харуулах юм уу хаашаа юм :P . 60 хүрээд олж 61тэйгээ үхнэ гэдэг болох юм байна л даа. ХаХа. Тийм болохоор л хүмүүс хайж явж байгаад л  за одоо ер нь оройтох нь байна мөд олдох шинжгүй нь гээд л эргэн тойрноо харж байгаад нэгийг нь сонгочихдог юм уу хаашаа юм.

  Үгүй ээ би тийм баймааргүй байна аа. 1000 жилд байна уу сая жилд байна уу НЭГ л тохиодог ч гэнэ үү хамаагүй ээ одоо тэр нь болсоон. Надтай таарaa тэр ХАЙР нь.

    Хайр хаанаас хэзээ ч  ирж болно. Түүнд одоо эсвэл дараа, өнөөдөр маргааш гэсэн цаг хугацааны , өөр шинэ гэсэн дахин боломжийн тухай, эндээс тэнээс баян ядуу гэсэн орон зайн ямар ч ойлголт байхгүй. Хаанаас хэзээ ирнэ тэр үед нь баяртайгаар хүлээн ав. Учир нь тэр бол ЦОР ГАНЦ.  Хос хоёрын зүрхэнд нэг оч тал талаараа хуваагдан ЗАЯАГДАГ.  Тэр очийг мэдрэмжтэйгээр зөв таньж нэгтгэж чадваас МӨНХийн ХАЙРын ГАЛ дүрэлзэнэ.
 
    Хорвоо дэлхийн бүх хүн  халуун дулаан, цаанаа л дотно, бүрэн ханамжтай жаргалтай бусдаас тэс өөр мэдрэмж төрүүлдэг ХАЙРын ХҮЧинд итгэхээ больсон ч гэсэн. Миний зүрхний тал заавал итгсээр намайг хүлээсээр хайсаар л байх болно.
    НЭГ ЗАЯАнд төрсөн хүмүүс мянга зөрөвч биесээ танин таньтлаа дахин дахин таарсаар  л байна гэдэгт би итгэлтэй байна.

/Санамж
  Хайр мөн үү гэж зүрхээ чагнахаасаа өмнө, тархи чинь өөр илүү дутуу нээх их шаардлагаа хангаж байна уу гээд түрүүлээл хараад байдаг байх л даа. Хөөрхий зүрхэнд ямарч боломж олгохгүй ЗҮРХээ ТАРХИдах гээд оролдоод үзээрэй Т***** гуай. Тархи тусдаа амьдарч, зүрх нэг хэмээр цохилж хамт байдагийн сана. Хос ♥-тэнгууд Үзэл бодол, санаа сэтгэл л нийлж байдаг болохоор хамт даа Уулыг өргөж Усыг урвуулна даа  ☺ /

Гүйцээ одоо өөр ярих юм байхгүй.

♥♡ .


   

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...