Skip to main content

Дээл

    Сайхан дээлний зураг таарвал  хадгалаад аваад үлдчихдэг юм. Нэг нартай өдөр нээх олон дээлтэй болох юм байлгүй :)
    Монгол эрэгтэй хүн дээлтэй байхдаа их тулгатай ноён нуруулаг сүрлэг харагдаг. Харин эмэгтэй хүн дээлтэй байхдаа эрхэмсэг зөөлөн дөлгөөн халамжтай харагддаг. /надад л тэгэж харагддаг байж мэднэ/
    Дээл ер нь их сайхан хувцас энгийн дарууханаар ч хийж болно, сүрлэг бахдамаар ч хийж болно. Одоо Монголд ноолууран дээлнүүд бас их гоё хийдэг болжээ. Бас нэг үеээ бодвол юм сайхан болоод дээлnийг ч бас илүү зохицолтой болгоод нилээн олон газар мэр сэр хийгээд байх шиг.

   Өвөл хурган дээл өмсвөл сайхан санагдаад байдаг болоод байгаа юм. Монголд нилээн чанга хүйтэн өвөл болдог. Тэр газар нутагт хэдэн зуун, мянган дамнаж амьдраад ирсэн хүмүүс нь өвөл ийм л юм өмсвөл зохимжтой гээд аль дээр гаргаад ирчихсэн байхад өөрсдөө тэрийг нь тоохгүй дулаан газар өмсдөг хувцас зээлдэж өмсөхөөр чинь даарах нь тодорхой ш дээ.  Куртик хийж чадахгүй дээ ч биш угаасаа тохирохгүй болохоор нь л хийгээгүй л байхгүй юу :) .
 
   Одоо бас хүмүүс дулаан машин энэ тэрээр яваад байдаг болохоор бас нээх даарахгүй болоод байх шиг байгаа юм. Үстэй том том дах нь ч яамай зүгээр сайхан үстэй дээлээ өмсөөд л лоовуузан малгай тавиад л болоо ш дээ. Хөл даараад байвал цэвэрхэн хийцтэй ээтэн хоншоорт өмссөн ч ер нь яадаг юм. Хүмүүс ишиг хаяах гэж байгаа юм шиг бээрээд л гүйгээд байх дуртай юм байгааз. Би уур савсуураад улаа бутруулаад л явж байхыг илүүд үзнэ ээ. Эрин андуурсан гэвэл гэж л байна биз. Би өөртөө хайртай даармааргүй байгаа хүн юм байлгүй.

!!!!
Хэт үндсэрэг байх хэрэггүй, бас хэт өөр соёлд шунах хэрэггүй. Хаана нь юу хэр их хэрэгтэйг мэдэрч аль альных нь тунг нь тааруулж алтан дундыг барих хэрэгтэй шүү Толио аниа !!

 




Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...