Skip to main content

Хэнз Яргуй

  Арван жилийн манай ангийнхан дандаа айлын томууд залуу ээж аавын хүүхдүүд байсан тухай ярилаа. Цөөхөн хэд нь л айлын бага байсан юм байна. Тэгээд би хамгийн хэнз төрсөн нь боллоо :)   

    Тиймээ би хэнз хүүхэд. Хөгшин аав ээжийн охин. Тэгээд яахав дээ гоё л байдаг ш дээ давуу тал ихтэй. Хоёр гурван ээж, аавтай ч юм шиг. Ямар нэг юм хийхэд ах эгч нар арыг минь даагаад л :) болохоо байвал тэдэнд хэлээд болоо. Бас араас дүү нар намайг хүлээхгүй ачаа багатай. Сургуулиа төгсөөд л гялс ажилд орж амжилт үзүүлээд дүү нартаа үлгэрлэж тэтгэж тэжээнэ өөрийн урдахаа яая гэж байж бас өөр хүний ирээдүйд санаа зовох гэх шахуу норм байхгүй. Хичнээн удаан суралцсан ч болно :) Гэртээ удаан суусан чөлөөтэй ш дээ. Би лав ер нь азтайд тооцды ш дээ. 

      Би ээжээс 38 л дүү ш дээ./Аав ээжээс 5 6 ах байх/ Одоогийн хүмүүст бол сонин биш л байх. Тэр үед хүмүүсийн үед төрөлт их эрт байсан учир 38 гэдэг хожуудаа ордог байж л дээ.


   Ер нь 20 настай аав 40 настай  ээж аав хоёр хүүхэддээ юу хэлэх бол? яаасан ч байсан хоёр өөр л юм хэлж таараа даа Хожуу хүүхэдтэй болохын ашиг тус бас энэ дээр харагдаад байгаа юм. 

    цэг эх хоёрын сурж мэдэж ухаарсан зүйл нь генээр нь дамжаад хүүхдэд шууд өвлөгддөг болохоор залуу насанд төрүүсэн хүүхэд их зоримгий өөртөө итгэлтэй дайчин удирдагч байдаг. Тиймээс ч ихэвчлэн ууган хүү хаан ширээг өвлөн авдаг. Харин отгон хүү их бодолтой ухаалаг тайван байдаг бөгөөд  хэзээ ч гал голомтоо самрахаар ухаангүй үйл хийдэггүй учираас гал голомтоо сахиулдаг байсан. Тиймээс Монголчууд хаан ширээгээ хадгалж үлдэхээс илүү гал голомтоо тасралгүй удаан үргэлжлжээсээ гэж их хүсдэг, гал голомтондоо өндөр ач холбогдол өгдөг байсан" гэж дуулж байсан юм байна. 

   Бас "хүний амьдрал хорь хорин жилийн мөчлөгтэй байдаг гэнэ. Эхний хорин жилд дан гаднаас мэдээлэл авдаг бол дараагийн хорин жилд дотроо тэр мэдээллүүдээ боловсруулж дөнгөж эхлэдэг бөгөөд дараагийн хорин жил буюу 40өөс 60 хүртэл гаднаас авах мэдээлэл нилээн бага болж боловсруулалт ид хийгдэж дотроос нь /геннээс нь/ буюу яс цусаар нь дамжиж ирсэн удамын ухаарал тархинд нь сэрж ирдэг, ингээд жараас хойш бол зөв зүйтэй сургаал үнэн үг хэлэх боломжтой болдог" нэг иймэрхүү утгатай юм дуулж байсан. 



   Тиймээс ч ээж аавын жаахан юм боддог болсон насанд  нь хэнзхэн сарнай болж дэлбээлсэн дээ их баяртай байдаг.

    Жаахан гэм нь гэвэл эртхэн өөрийн гэсэн тогтсон сайхан амьдралтай болчихоосой доо. Ах эгч нар нь бол аав ээжтэйгээ жаргал зовлонгоо хуваалцаад жар дал хүртлээ амьдрах хүмүүс харин энэ аав ээжээс хойш олон жил хамт байх юм даа гайгүй түшигтэй хүнтэй суучихаасай гэж боддог юм шиг байгаа юм.  Би өмнө нь хийх өчнөөн лаг лаг юм бодчихсон явж байхад :P

Эхийн санаа үрд 
Үрийн санаа ууландаа гэж





Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...