Skip to main content

Аав

"Миний ААВ"

Хацар дээр минь бичиг байна
Харуутаа уншдаг аав л байна
Айлын маамууг уйлуулчихаад харихаар
Аав нь хүүдээ гомдлоо гэх юм
Хөдөөний эмээд зам заагаад ирэхлээр
Хүүдээ аав нь баярлалаа гэх юм
Миний нүүрэн дээр бичиг байна
Мэдчихдэг хүн аав л байна...

Миний нүүр бичигтэйг мэдлээ уншдаг хүн нь ААВ л юм байна
Миний бодол спикертэйг ухаарлаа сонсдог хүн нь ААВ л юм байна
Миний зам камертайг ойлголоо үздэг хүн нь ААВ л юм байна


Сайн, сайн байгаа гээд байхад л ямархуу байгааг минь харсан юм шиг л ингээрэй тэгээрэй гээд л хэлээд байдаг юм. Аав их мэдрэмжтэй юмаа. Хаа холоос цацруулсан долгионыг уншаад байгаа юм байх даа.

Үргэлж үр дээ ухаарал хайрладаг шүү.


×××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××××

Аав байх ямар байдаг бол? Би аавыг харахаар ямар санагдаад бол аав байх гоё байдаг болов уу гээд   гайхаад байдаг юм. Ааваа гээд л баахан юм урдаас нь яриад л хэхэ. Олон хүүхэдтэй болоод ирэхээрээ ч яах уу бөөн туршлага болчдог байх л даа.  Анх ямар санагдсан бол? ер нь ямар санагддаг бол?

     Аав лав ээжээс илүү хүүхдүүдээ санадаг байх аа. Ээж шиг л хэлээд байдаггүй болохоос.  Хэн нэг нь очно гээд л хэлчихвэл баярлаад л хамаг юмаа бэлдээд байгаа хэлэхгүй ч гэсэн шууд мэдэгддэг байдаг юм. Тэгэж байгаад ажил энэ тэр болсонгүй амжихгүй нь гэвэл өө тийм бол аргагүй аргагүй гэсэн мөртлөө л нээх хөөрхөн орон дээрээ цаашаа харж хэвтээд унтаад байдаг юм.  Уг нь наашаа харж хэвтээд ээж бид хоёрыг үгээр идэж инээлгэж байдаг байхгүй юу ?  Тийм болохоор манайхан очно л гэвэл  заавал очдог л доо. Найдвартай болгож байгаад хэлдэг гэх юм уу. 
   Одоо бол аль хэдийн миний очих өдрийг тоолчихсон охин маань ирэхэд хэд хоног үлдлээ дээ гээд үе үе ээжд ам алдаад сууж байгаа даа. 

Хүн гэж сонин байгаа шүү хүүхэдтэй болчихоод л араас нь санаад л хүлээгээд л сууж байдаг. Айлын хүүхдийг тэгтлээ санадаггүй мөртлөө яагаад өөрийнхгөө санадаг юм бол?  

Их хайртай болохоороо л санадаг байх л даа.  Зүрх сэтгэлд нь өөр хэний ч нөхөх боломжгүй өөрийн гэсэн орон зай эзэлдэг болохоор ил хуль оргиод санаад үгүйлээд л... 

********************************************************************

"Байх нь"

  Хайртай гэдэг бол байртай л гэсэн үг байна ш дээ ХэХэ. Чи миний зүрхэнд хэн ч орлуулж чадахгүй өөрийн гэсэн байртай шүү өрөөтэй л гэсэн үг юм байна.  Тэр өрөөний эзнийг харахгүй ярихгүй болохоор эзгүй оргиод санагалздаг байх нь. 
   Зүрхэнд түр оршин суугчдын өрөө болон байнгын оршин суугчдийн өрөө гэж тусдаа байдаг байх нь. Байнгын оршин суугчид нь гүн рүү нь байрладаг бол зочдын өрөө нь гадуур нь байрладаг байх нь.  Байнгын оршин суугч нь орхиод явсан бол тэр өрөөнд өөр хэн ч орохгүй хаалгыг нь хаагаад л орхидог. Тэгээд хаалгыг нь харахаар санаад гунигладаг байх.
  Зочны өрөөнд бол хүссэнээ оруулаад хэр удаан ч хамаагүй байлгаж болно. Хүсвэл үүрд үлдэж эсвэл чөлөөлөөд явж болно. Хэрвээ яваад өгвөл хэсэг санаж байгаад л дахиад өөр зочин ирэхэд тэр өрөөнд тэр орон зайнд оруулдаг байх нь. Шинэ хүн орж болдогоороо зочдын өрөөө байнгын оршин суугчидынхаас ялгардаг байх нь.  
 Олон хүнийг хайрлах тусам олон өрөөтэй томыг эзэн болох нь байна :D Харин түр оршин суугчдын өрөөнөөс байнгын оршин суугчдын өрөө их байхад илүү жаргалтай байна байх даа.
                                     
                                                                                    Сайхан хувилбар оллоо :D



Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...