Skip to main content

Сайн нь Олон

Өнөөдөр өглөө Хэн Нэгэн гээд нэвтрүүлэгийн нэг жолооч ах орсон дугаарыг үзлээ. Олсон орлого нь хүртэж цөхөн амьдарч байгаа ч гэсэн. Энэ хүний гэр бүлд хэн хэнээ гэсэн хайр халуун дулаан уур амьсгал байна. Тийм болохоор энэ хүн амьдралдаа гутраад архи уугаад хулгай хийгээд явахгүй байгаа болов уу?

   Хүүхдүүд нь аавдаа гэрэл авч өгсөн гэсэн нь их сайхан юмаа. Бусад шиг хангалуун амьдруулсангүй гэж аав ээжийгээ буруутган гомдлохгүй аавыгаа хайрлаж байна.
   Яахав мөнгийг нээх зовж олдоггүй хүмүүст нэг удаагийн хоолны мөнгөнөөс бага ч гэсэн. Түүнийг хичээнгүйлэн цуглуулж аавдаа тийм гэрэл авч өгье гэсэн тэр хүүхдүүдийн сэтгэл юугаар ч үнэлэмгүй сайхан юм. Ийм сайхан хүүхдүүд өөрийг нь хайрлаж байхад тэднийхээ итгэлийг хөсөрдүүлж хэрхэн бууж өгөх билээ дээ.

   Өөрөө зүтгэлтэй болгох гээд л яваа хүн юм байна. Гэхдээ хэдий сайн хүн байлаа ч гэсэн. Орой ирэхэд нь эхнэр нь аашлаад л олсон  мөнгө чинь хүрэхгүй байна тавын таван хүүхэд хараад... гээд уурлаад аашлаад байх юм бол тэр хүн улам л буруу толгойлно уу гэхээс наашаа эргэхгүй л байх.  Хүрэхгүй байгаа ч гэсэн хүргэх гээд өнөөдөр орлогогүй ч маргааш олж чадна аа гээд дэмжээд байвал хүн улам л хичээгээд байна шүү дээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан хойно.

... Нэгнээ ойлгоод чадахгүй газар нь дэмнээд бага гэлтгүй хийсэн үйлэнд нь урам өгөөд хатууг нь зөөллөж  мохоог нь ирлээд мартсныг сануулаад  хэн хэнээ түшээд явбал л сайхан гэр бүл гэх байх. Тэгэхгүй хамаг муу муухайгаа дуудалцаж, байгаадаа ханахгүй явбал амьдын там гэж түүнийг л хэлнэ.

  Өрх бүл болсон хүмүүс хамт нэг зүг рүү байнгын тэмүүлэлтэй байхгүй бол  хийсэн юмандаа ханаад хамтын зорилгогүй болоод ирэхээрээ л ойр зуурын шаардагагүй юманд хошуу дүрж ам зөрөхөөс өгсүүлээд л нэгнээ хардах өөр дэл сул хүн хайх тэгээд салж саринах хүртэл галзуу соиотой юм хийгээд ирдэг байх гэж би бодоод байгаа юм. Ямарч асуудалгүй айл гэж юу байхав харин зорилго нь зөв бөгөөд том бол наагуурах асуудлуудад хамаг анхаарлаа төвлөрүүлээд хэрэлдээд байхгүй шүү дээ. Чингис хааны хэлсэн "Холын зорилго үгүй бол Ойрын зовлон оршино" гэж энэ үг энгийн юм шиг боловч амьдралд хамгийн чухлыг сануулсан утга гүн үг. Сайхнаар бичүүлж байгаад хоймортоо залмаар...

Хэний ч мэдэхгүй ийм л газар аз жаргал байдаг юм. Хүн бүрт аз жаргалтай байх бүрэн боломж байдаг түүнийгээ олж харж чадахгүй түүнийгээ үнэлдэггүйд шалтгаан нь байдаг. Аз жаргалыг сэтгэл зүрх л мэдэрдэг шүү дээ.  Түүнээс нэг газраас худалдаж аваад гэртээ байрлуулчихвал жаргалтай болчдог юм биш. "Таныг азжаргалгүй болгож байгаа зүйл бол зөвхөн таны БОДОЛ. Аз жаргалаа зүгээр олж харж сур" гэдэг байхаа.
Энэ ахын гэр бүл шиг сайхан хүмүүс байгаад байдаг болохоор хорвоод муугаасаа илүү сайн хүн нь олон байдаг итгэдэг юм даа

эндээс
https://www.facebook.com/photo.php?v=499313683523903
Эсвэл эндээс үзэж болно
https://www.facebook.com/photo.php?v=706643019385956
 Дандаа гэгээлэг Pascal Campion -ний зурагнуудад дуртай

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...