Ер нь хэнтэйгээ хэд унтна уу!? байна уу!? гэдэг эмэгтэй хvний хувийн асуудал ш дээ. Тухайн хvний ертөнцийг харах өнцөг, тархины багтаамж, харсан дуулсан юмнаас л щалтгаалах буй за.
Ер нь эр хүмүүс ийм тийм гээд л элдэв бусаар хэлээд л бас арай ч хэтэрхий хvний хувийн асуудалд ордог. Тухайн хүн яаж өөрийгөө үнэлэхээ цэвэр өөрөө л шийднэ.
Тэглээ ч бас эмэгтэй хvнийг шууд буруутгах нь хүч тэнцэргүй дайралт мэт санагддаг. Барагтай л бол эмэгтэй хvн өөрөө хувцасаа тайлаад хөнжилд нь гvйгээд ордоггүй л байх. Эрэгтэй хvмүүc өөрсдөө үхэж байгаа юм шиг гуйж зэрлэг юм шиг дайрдаг л биз дээ. Тэгснээ дараа нь өөрийгөө яаж гуйж гувшиж байснаа санахгүй бас ичихгvй vнэ цэнэ ярин цэцэрхэж суудаг, Дагзнууд байхгvй юу!?
Харин Миний хувьд: Энэ чинь нээх ганц миний л жаргал зугааны асуудал биш л дээ маш чухал асуудал.
-Надаас тасрах "Ээжээ" гэж дуудах, Хорвоогийн vргэлжлэл болсон тэр бяцхан амьний хувь заяаны асуудал.
-Төр улс, гэр орон минь бат бөх байхын тухай асуудал
-Удам угсаа, гал голомт минь ариун байх тухай асуудал.
- Хань ижлийн минь хийморь сүлдний асуудал
Миний өссөн орчин, дуулсан дуу, сонссон vлгэр, тогтсон vзэл бодлын минь хувьд бол би журамтай сайхан байж гэмээнэ. Би бээр өөртөө хангалуун, өөртөө илүү vнэтэй байж чадна. /Зөвхөн миний л хувьд шүү би еерийгее л ингэж vнэлсэн./
Эрт хvнтэй суудаггvй энэ цагт удаан тэгэж журамтай явна гэдэг барагийн эмэгтэйн чадах зvйл биш юм байна гэдгийг зах зухаас нь ойлгож л явна. Тиймээс ч би хань болчихмоор биш санагдсан хvнтэй олон удаа уулзаж учраад явдаггvй. Ор хөнжлийн юм ярихаас нь өмнө тэгээд л гуларч байгаа санаатай юм. Тэр нь ч хэн хэндээ амар сохор болзоо болоод л дуусдаг.
Хэр удаан тэвчээр заахыг би таашгүй ххэ.
Би ингэж бодлоо гээд бусад эмэгтэйчүүдийг буруу зөв гэж шүүж алаг үзэж байгаа хэрэг огтоосоо биш. Энэ бол бусдад огт хамаагүй хувь хүний л асуудал болно.
Comments
Post a Comment