Миний бодлоор сайн мэргэшсэн, авьяас чадвар илүү, алдартай сургуульд сурсан, алдар цуутай, өөрийн гэсэн бизнестэй, хувийн эд агуурстай, тансаг гэрт өссөн байлаа гээд хүн бүр тийм бахдам сайхан ХҮН байдаггүй. Хэт туулшираад хэрэггүй. Би хүнийг хэр хүн шиг хүн болж чадсан бэ? гэдгийг нь сонирхно түүгээр нь л үнэлнэ бахархана биширнэ үлгэрлэнэ. Түүнээс би яагаад гоц авьяастангуудаас, мөнгөтэй айлын хүүхдүүдээс, мисс мисс хүмүүсээс, харвард төгссөн хүмүүсээс харц дальдарч тэдний зэрэгт өөрийгөө хүрэхгүй гэж доогуур үнэлэх ёстой юм?. Надад хүний хэр сайхан пайзтай байгаа нь тийм ч сонин биш, түүнээс нь ч сүрдэхгүй. Хүний дайтай хүн мөн эсэх нь л чухал.
...Одоо байгаадаа би сэтгэл хангалуун байдаг. Миний үзэл, хандлага, зарчим, итгэл үнэмшил гээд л аль аль нь үнэний голтой, амьдралтай байгаа болохоор, өөрөөсөө урвахгүй амьдарсан шиг амьдарч, хүн шиг хүн байх тэмүүлэлтэй болохоороо их баяртай байдаг.
Харин одоо байгаадаа сэтгэл хангалуун, бусдаас илүү хэмжээнд хүрснээрээ бахрахдаг мөртлөө төрлөхийн сайн сайхан лагаараа байсан юм шиг өнгөрснөө хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст нээх дуртай биш. Мундаг айлын тасарцан хүүхэд гээд л аль болох л хамаг давуу талаа давс хужиртай хэлээд магтуулж бишрүүлэх хандлагатай хүмүүс байдаг даа тэд нарт.
Миний ийм болж чадсан минь өнгөрсний минь үр байхад яагаад туулсан замаа нууж, өнөөдрийн намайг бүтээсэн, ухаарал өгч ухаан тэлсэн зүйлээсээ дарж худлаа рекламны царайлах ёстой гэж.
Өнгөрсөндөө би хангалуун байдаг. Гайхуулж гайхширмаар биш, энгийн хэрнээ давтагдашгүй өнгөрснөөсөө би хэзээ ч хаана ч хэний ч урдаас хараад ам дүүрэн хэлнэ.
Яагаад гэвэл:
Нэгт би хүнд худлаа хэллээ гээд угаасаа бодит үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин ч худлаа яриснаасаа болоод ичгэвтэр байдалд орно. Баригдчихвий гэж айна. Худлаа ярисныхаа төлбөрт яриандаа нийцэх гэж өөрөөрөө байх эрхээ хасуулна.
Хоёрт өнгөрсөнд намайг гомдоосон, итгэл сэтгэлийг минь үнэлээгүй тэр хүмүүс, сэтгэлээсээ надад үнэтэй үг хэлж урам өгсөн тэр хүмүүс, бүдэрсэн чулуу, бүрхэг өдрүүд ч, өссөн гэр, өнгөрсөн амьдралын сайхан муухай аль ч тохиол нь өнөөдөр байгаа намайг бий болгож энэ үзэл бодол, ухаарал, зам мөр, харах өнцөг, чиг хандлагыг минь бүрэлдүүлсэн.
Магадгүй тэртээ нэг өдөр бүдэрч унаж уйлж суугаагүй, хатуу бөгөөд үнэн үгээр амаа ар дээрээ гартал ороолгуулж байгаагүй, дотогшоо өнгийх завгүй явсан бол, надтай таарсан бүхэнтэй таараагүй байсан бол би өнөөдөр хэн байх байсан билээ дээ...
Харин би ирээдүйд байх өөртөө хангалуун биш бүр ихийг ч шаардаж байх болно.
Хүний зэрэгтэй хүн байж дуурсгах алдартайгаар амьдар!!! Хорвоогийн тоосыг нь л хөдөлгөж амьдрах хүний тоо чамаар л дутав гэж дээ. Толио минь.
Өнөөдөр гэх нахиа өнгөрсөн гэх хөрсөнд соёлж ирээдүй гэх цэцэг дэлгэрдгийн тул өнгөрснөө хүлээн зөвшөөрч, өнөөдөртөө ханаж, ирээдүйд хичээнгүй зүтгэ.
ХҮНИЙ ХОРВООд ирчихээд пайзны төлөө зүтгээд насыг барвал хамгийн том ТЭНЭГЛЭЛ МУНХАГЛАЛ гэдийг сана.

Comments
Post a Comment