http://chinggis-udgan.blogspot.com/2013/11/blog-post_7264.html
Өргөөний маань нэг хүн жирэмсэн үеийн тухай асууж байсан санаанаас гараагүй учраас энэ талаархи айлтгалаас нь түүнд зориулан орууллаа.
Жирэмсэн байх үеэс эхлээд л хүүхдээ хүмүүжүүлдэг байсан нь энэ айлтгалаар батлагдана. Харин энэ тухай анагаах ухаан саяхнаас л ярьдаг болсон биздээ. Гэтэл амбасан үеэс л Монгол Өвөг Дээд, Эмэг Буурлууд маань сургаж хүмүүжүүлж байжээ. Ер нь бол хоёр долоо хоногтой болмогц мэддэг, илрүүлдэг арга байсан хэмээн Буурал ярьж байсан. Орчин цагтай харьцуулаад боддоо. Тэр дээр үед хэрхэн мэддэг байсан байх уу. Эгэл хүмүүст зориулсан зөвлөгөөг нь нийлэе.
Нялхасын үйл
Бэр хүмүүн бие давхар болсноос
Нялхсын үйл эхэлнэм.
Хэвлийд гурван долоо хоногт
Үр бойжиж байгаа нь мэдэгддэггүй ч
Үүнээс хойш мэдрэмж орж ирнэм.
Энэ үед нь ажих аваас
Нуруу багахантай чилж байх
Дотроо ажих аваас
Зүрх хурдтай цохилох мэт
Мэдрэмж төрнөм.
Энэ үед нь
Үр нь дөнгөн сүнсийг олж
Хий, Чийг, Тоос гурван бие нь нэгдэж
Аав ээжийн язгуур нь нэгдэж
Яс, Цус, Мах бүрэлдэж байдаг
Нэгэн том бөмбөөнэй байнам.
Гурван долоо хоног өнгөрсний дараагаар
Бөмбөөнэй ухаан сууж эхэлнэм.
Энэ цагаас нь эжий нь ч мэдэрч
Биеийн гарагийн сар алгасаж
Биеийн хэмд мэдэгдэхүйц өөрчлөгднөм
Хүрд бүхэн ижил бусаар ажиллаж
Хүний бие багахантай
Тамирдах болном.
Энэ үед нь
Хүнс цайгаа сайтар авна
Илч дулааныг сайтар авна
Ясыг сайн төлжүүлэхийн тулд
Зохист хүнсийг голчлон хэрэглэн байж
Мууг шингээмгүй гэж
Махыг багахантай хэрэглэж
Шуналтай үр төрүүлэмгүй гээд
Давсыг маш багад хэрэглэж
Ааштай үр төрүүлэмгүй гээд
Чихрийг маш багадаа хэрэглэж
Үрийг бойжуулна.
Үрийг бойжуулахад
Хэвлийг дээр доороос нь
Хоёр алгаараа энэрээд
Орой бүрд нь
Эвийлэн бүүвэйлээд
Хайр энэрэлийг
Зүрхэнд нь шингээж
Энэрэл хайрын үр төрөхийг
Билэгдэж байгаа ажгуу.
Үр хэвлийд хөдлөх цагаас нь
Эжий нь ухаан суулгаж
Үлгэр туульс хайлж өгч
Өөрийн нэрийг мэдүүлж
Үрдээ өөрийн хэмийг шингээхийн тулд
Баруун зүүн гарын алгаар дэмнэн
Дээр дороос нь алгаар дэмнэн
Аятай сайхан дуу хуурыг
Өдөртөө гурван удаа дуулж байж
Оройдоо эвийлэн хайрлан энэрч
Бяцхан үрийг нь энхрийлж байгаад
Хорвоо дэлхийд мэндлүүлнэ.
Хорвоод мэндэлсэн гурван гарагт нь
Угаал тос чийгийг нь өгөөд
Энэн үед нь нэр өгөмгүй
Шинжийг харахад хэмээдэг ажгуу.
Амьсгааг нь ажин
Зүрхийг нь ажин
Бие нь эрүүл саруул байхыг ажаад
Гурван хоногтойд нь үрд
Нэрийг тохоон томилон
Бөх бат сэдэвтэй нэрийг
Голчлон өгөх нь тустай.
Хийсгэлэн бөгөөд салхин нэр нь
Үрийг гэртээ тогтдоггүй
Үр болгодог гэх ажгуу.
Гял цал нэр өгөх аваас
Үр биеэ тоосон
Ихэмсэг үр болном хэмээнэм
Иймээс эжий аав нар
Машид сайн үрд өгөх нэрээ
Үрийн хэмд нийцүүлэн байж
Ний жаягт нь нийцүүлэн байж өгвөл
Тухтай байдаг ажгуу.
Алдар суу хүмүүний нэрээр
Үрээ нэрийдэх гэж байгаа бол
Тэнгэрт мэдүүлж
Газарт даатгаж байж мэдүүлдэг.
Үүнийг хөх даавуу бүсээр нь
Хүйг нь ороож байгаад
Тэнгэрээс зөвшөөрөл авч байж
Дараагаар өгөх бөгөөд
Тэр хүмүүний сүнс нь
Тэр алдарт хүмүүний нэрийг
Дахин давтах чадалтай байх
Эсэхээс хамаардаг ажгуу.
Иймээс үрсүүдийг
Алдарт хүмүүний нэрээр
Нэрийдэх гэж байгаа бол
Машид их чармайх ажгуу.
Үр нь хэрэв дутуу төрсөн бол
Унинаас уяж бүтэн тойруулах бөгөөд
Энэ нь гэрийн хамгийн
Тухт хэм бөгөөд
Үрийн биед илчтэй
Өнгөт нарны хэмээр
Тэр үрийн дутуу хэм болгоныг
Ээжийн хэвлийд бойжуулах мэт
Сайхан тухлуулдаг.
Үр дутуу төрсөн учгаас
Хөхөлт дутуу байх аваас
Ээж нь өөрийн сүүгээ сааж байгаад
Цадтал, цадтал хооллон байж
Босоо чигт нь болгон байж
Хоолой гүрийгээр нь
Гүйцэд ундаалуулан байж
Гэдэсний хийг нь гарган байж
Үрийг бойжуулбал тустай
Үгүйдээ гэвэл үр
Эндэх аюул ихтэй.
Өргөөний маань нэг хүн жирэмсэн үеийн тухай асууж байсан санаанаас гараагүй учраас энэ талаархи айлтгалаас нь түүнд зориулан орууллаа.
Жирэмсэн байх үеэс эхлээд л хүүхдээ хүмүүжүүлдэг байсан нь энэ айлтгалаар батлагдана. Харин энэ тухай анагаах ухаан саяхнаас л ярьдаг болсон биздээ. Гэтэл амбасан үеэс л Монгол Өвөг Дээд, Эмэг Буурлууд маань сургаж хүмүүжүүлж байжээ. Ер нь бол хоёр долоо хоногтой болмогц мэддэг, илрүүлдэг арга байсан хэмээн Буурал ярьж байсан. Орчин цагтай харьцуулаад боддоо. Тэр дээр үед хэрхэн мэддэг байсан байх уу. Эгэл хүмүүст зориулсан зөвлөгөөг нь нийлэе.
Нялхасын үйл
Бэр хүмүүн бие давхар болсноос
Нялхсын үйл эхэлнэм.
Хэвлийд гурван долоо хоногт
Үр бойжиж байгаа нь мэдэгддэггүй ч
Үүнээс хойш мэдрэмж орж ирнэм.
Энэ үед нь ажих аваас
Нуруу багахантай чилж байх
Дотроо ажих аваас
Зүрх хурдтай цохилох мэт
Мэдрэмж төрнөм.
Энэ үед нь
Үр нь дөнгөн сүнсийг олж
Хий, Чийг, Тоос гурван бие нь нэгдэж
Аав ээжийн язгуур нь нэгдэж
Яс, Цус, Мах бүрэлдэж байдаг
Нэгэн том бөмбөөнэй байнам.
Гурван долоо хоног өнгөрсний дараагаар
Бөмбөөнэй ухаан сууж эхэлнэм.
Энэ цагаас нь эжий нь ч мэдэрч
Биеийн гарагийн сар алгасаж
Биеийн хэмд мэдэгдэхүйц өөрчлөгднөм
Хүрд бүхэн ижил бусаар ажиллаж
Хүний бие багахантай
Тамирдах болном.
Энэ үед нь
Хүнс цайгаа сайтар авна
Илч дулааныг сайтар авна
Ясыг сайн төлжүүлэхийн тулд
Зохист хүнсийг голчлон хэрэглэн байж
Мууг шингээмгүй гэж
Махыг багахантай хэрэглэж
Шуналтай үр төрүүлэмгүй гээд
Давсыг маш багад хэрэглэж
Ааштай үр төрүүлэмгүй гээд
Чихрийг маш багадаа хэрэглэж
Үрийг бойжуулна.
Үрийг бойжуулахад
Хэвлийг дээр доороос нь
Хоёр алгаараа энэрээд
Орой бүрд нь
Эвийлэн бүүвэйлээд
Хайр энэрэлийг
Зүрхэнд нь шингээж
Энэрэл хайрын үр төрөхийг
Билэгдэж байгаа ажгуу.
Үр хэвлийд хөдлөх цагаас нь
Эжий нь ухаан суулгаж
Үлгэр туульс хайлж өгч
Өөрийн нэрийг мэдүүлж
Үрдээ өөрийн хэмийг шингээхийн тулд
Баруун зүүн гарын алгаар дэмнэн
Дээр дороос нь алгаар дэмнэн
Аятай сайхан дуу хуурыг
Өдөртөө гурван удаа дуулж байж
Оройдоо эвийлэн хайрлан энэрч
Бяцхан үрийг нь энхрийлж байгаад
Хорвоо дэлхийд мэндлүүлнэ.
Хорвоод мэндэлсэн гурван гарагт нь
Угаал тос чийгийг нь өгөөд
Энэн үед нь нэр өгөмгүй
Шинжийг харахад хэмээдэг ажгуу.
Амьсгааг нь ажин
Зүрхийг нь ажин
Бие нь эрүүл саруул байхыг ажаад
Гурван хоногтойд нь үрд
Нэрийг тохоон томилон
Бөх бат сэдэвтэй нэрийг
Голчлон өгөх нь тустай.
Хийсгэлэн бөгөөд салхин нэр нь
Үрийг гэртээ тогтдоггүй
Үр болгодог гэх ажгуу.
Гял цал нэр өгөх аваас
Үр биеэ тоосон
Ихэмсэг үр болном хэмээнэм
Иймээс эжий аав нар
Машид сайн үрд өгөх нэрээ
Үрийн хэмд нийцүүлэн байж
Ний жаягт нь нийцүүлэн байж өгвөл
Тухтай байдаг ажгуу.
Алдар суу хүмүүний нэрээр
Үрээ нэрийдэх гэж байгаа бол
Тэнгэрт мэдүүлж
Газарт даатгаж байж мэдүүлдэг.
Үүнийг хөх даавуу бүсээр нь
Хүйг нь ороож байгаад
Тэнгэрээс зөвшөөрөл авч байж
Дараагаар өгөх бөгөөд
Тэр хүмүүний сүнс нь
Тэр алдарт хүмүүний нэрийг
Дахин давтах чадалтай байх
Эсэхээс хамаардаг ажгуу.
Иймээс үрсүүдийг
Алдарт хүмүүний нэрээр
Нэрийдэх гэж байгаа бол
Машид их чармайх ажгуу.
Үр нь хэрэв дутуу төрсөн бол
Унинаас уяж бүтэн тойруулах бөгөөд
Энэ нь гэрийн хамгийн
Тухт хэм бөгөөд
Үрийн биед илчтэй
Өнгөт нарны хэмээр
Тэр үрийн дутуу хэм болгоныг
Ээжийн хэвлийд бойжуулах мэт
Сайхан тухлуулдаг.
Үр дутуу төрсөн учгаас
Хөхөлт дутуу байх аваас
Ээж нь өөрийн сүүгээ сааж байгаад
Цадтал, цадтал хооллон байж
Босоо чигт нь болгон байж
Хоолой гүрийгээр нь
Гүйцэд ундаалуулан байж
Гэдэсний хийг нь гарган байж
Үрийг бойжуулбал тустай
Үгүйдээ гэвэл үр
Эндэх аюул ихтэй.
Comments
Post a Comment