Skip to main content

Эрээвэр Хураавар Бодол 6

Их мэдлэгтэй үг яриа нь цэцэрчихсэн хүнтэй уулзаж үг сонсох гэдэг үнэхээр сайхан юм аа. Өөрийгөө ёстой яагаачгүй хол яваагаа мэдлээ. Зөв сайхан ярина, үгийн сонголт гэдэг урлаг бас маш том чадвар юм аа. Зүгээр хоорондоо хөөрөлдөн ярина гэдэг өөр асуудал, бүтэн өгүүлбэрээр олонд хандан ярина гэдэг бас л өөр асуудал. Сайн сурах ёстой юм байнаа. Сайхан яриж үг зэвсэгийг хэрдээ тааруулаад эзэмших ёстой юм байна

*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

Дашням Балжинням 
Цагийн юм цагтаа цагаас нь өмнө яарч сандраад байх ч хэрэг байхгүй. Уулзах ёстой хүмүүс уулзаж таарах ёстой хүмүүс л таардаг гэдэг дээ. Хичнээн уулзая гэж ярисан хүссэн бодсон ч гэсэн цаанаасаа уулзах болоогүй л байгаа бол хичээсэн ч талаар болдог.  Цаг нь болохоор л уулзая гэдэг бодол бидний санаанд орж, нөхцөл нь бүрдэхээр уулздаг байх нь. Үйлийн үрийн онолоор бол бүх юм цаг нь болоод нөхцөл нь бүрдэхээр үүсч дахин цаг нь болоод нөхцөл нь бүрдэхээр алга болдог хуультай гэнэ. Хүн хэнтэй ч санаандгүй зөрдөггүй тэр хоёр тэгэж зөрөх тавилантай хүмүүс байдаг гэх. 
   Тиймээс ч хэн нэгэнтэй санаан зоргоор уулзаад байдаг биш бүх юмны тохироо нь бүрдэхээр л уулздаг гэнэ дээ.

  Дашням Балжинням давахцахаар уулзах нь.Балжинням нь өлзийн нарандашням нь цогийн наран гэсэн төвд үг гэнэ. Тэгэхээр энэ хоёр наран тэнгэрт зэрэг мандаж байж л арайг гэж таардаг байх нь дээ :)

*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

Энд жаахан хүүхэдтэй таарахаар эгдүү хүрээд шогломоор ноолмоор байх юм. Хүүхэд гэдэг яалтчгүй хамгийн хөөрхөн юмаа. Ямарч хүүхэд байсан хамгийн хөөрхөн. Нүдийг нь бол бүүр ярих юм биш тийм ариухан тунгалаг ммм.....  Яагаад тийм эгдүүтэй байдаг байна аа, яаж тийм хөөрхөн жаахан гартай байдаг байна аа тэр гараараа бүх юмыг хийдэг гээд л бодчих. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж яриж байгаа юмнууд нь хүртэл цаанаасаа л цагаахан байдаг. 
...Чин сэтгэлийн инээд гэж тэр инээдийг л хэлэх байх. Ер нь ХҮҮХЭД хамгийн идеал хүн. Өөлөх юм юу ч байхгүй

*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~


 ...Яриж байгаа шиг хялбар бишээ амьдрал. Юу юугаа ч мэдэхгүй чи залуухан одоо омголон байна аа гэсэн ш дээ ХэХэ Амьдралд нухлуудаад ирэхээрээ ойлгодог л гэнэ. Тиймээ хүмүүсийн хэлж байгаа оргүй биш тэд биеээрээ туулсан хүмүүс би үгүйсгэхгүй. Амьдралд юу ч тохиолдож болно угаасаа ч амьдралд ам гарах зориг алга. Яахав Би амьдралыг мэдэхгүй байж болно. Харин би өөрийгөө мэднэ....  Амьдрал яаж ч нүүрээ буруулсан, би ӨӨРӨӨ хэн байх, ямар байх ёстойгоо л сайн мэднэ.

*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс