Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр даварч, хүний юм дээр хүүдэгнэж байж жаахан учиртайхан байх хэрэгтэй юм болов уу. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг болохоос бид дээр нь толгой хорогдож байгаагаа умартан эзэрхэж эрээ цээргүй аашилж үл болно. Байгаль нүүрээ буруулан биднийг нэг сэгсэрвэл тэгээд л оргүй арилахаа санаж өөрсдийн хүчийг зөв үнэлж таарсан алхамаа хийж байх хэрэгтэй.
Бид л өөрсдийн хийсэн юмаа арчилж байнга тордоод байгаа болохоос бүгд л амьд байгалийн өмнө хүчин мөхөс шүү дээ. Тав тух амгалан тайван байдалдаа л зориулж энэ бүхнийг хийж эхлүүлсэн. Харин одоо гол зорилго болох өөрийгөө хөгжүүлэн орчлон ертөнцийг танихаа таг мартаж өөрсдийн бий болгосон хиймэл зүйлсийн төлөө амьдраад байна шүү дээ.
Яг л усанд явахдаа ямар сав авч явахуу гэдэгт нь анхаараад бүүр хэт анхаараад ус авчрах нь гол хийх юм нь гэдгээ ч мартчихсан, Зүгээр л сайхан гоё савыг өөрийн болгохын төлөө хичээгээд байна.
Цоорхой биш хөнгөн барихад эвтэйхэн гээд саваа сонгох нь яалтчгүй чухалаа. Гэхдээ эцэсийн эцэст ус зөөх гэдэгээ мартна гэдэг чинь одоо юу бээ? Ийм мунхаг байж бас болохгүй шүү.
Зорилго ХАМГИЙН ГОЛ нь шүү дээ. Дэлхий ээжтэй зөв боловсон харьцаж зорилгодоо хүртлээ хөөгдчихгүйхэн байж л баймаар байна шүү.

Comments
Post a Comment