Хэнд ч хэлдэггүй дотоод бодол санаагаа би энд уудлан бичээд байгаа юм байна. Надтай уулзаад ярилцсан хүмүүс бол зүгээр л өөрийн бодолтой ..... яриатай юм л гэж дүгнэдэг. /аймар чухал царай гаргасан гэж ерөөсөө ч боддоггүй шүү /
...Тэгээд л тохируулаад жижүүрийн үгээ хэлэлцээд л, үйл явдлаа чимх инээд хавчуулаад л яридаг болохоос нээх нарийн ширийн амьдралын философи барагтай хүнтэй ярилцдаггүй ш дээ. Өөрийн философоо ч хүнд нээх тулгаад байх ч хүсэлгүй бусдынхтай яг таарна ч гэж юу байх уу. Санаа бодол таардаг юмаа л яриад л нийлдэггүй юмаа бол алгасаад л болоод л байдаг юм. Энгийн бус хүмүүсээс янз бүрийн философи сонсох гоё л доо.
Би байнгын чухал царайтай хүмүүст нээх дуртай биш ээ дотроо зөв бодолтой чухал үедээ зөв шийдвэр гаргачихдаг байхад болно ш дээ. Дотроо бодолтой Доороо суудалтай гэдэг шиг л.
Амьдрал тийм ч амар биш л байх л даа. Дотроо чухал царай, гүн бодол, байр суурьгүй бол алдаж уруу татагдаж уруудаж муужраж буруу замд орохдоо хурдан байна байх. Гэхдээ гаднаа мишээгээд л хөгжилтэй найрсаг зан гаргаад л явах хэрэгтэй. Дотор бодол буюу амьдралыг зарчимуудаа зөрчилгүйгээр тэр хүрээндээ багтаад инээд хөөртэй хялбар амьдарвал зүгээр ш дээ. Тэгэхгүй бол амьдрал ямар ч баясалгүй дүнсгэр чухал царайтай уйтгар гунигтай байна шүү дээ.
Энд байгаа миний далд философуудаас уншсан гайгүй мэдрэмжтэй хүн бол миний бодлыг бараг л уншдаг боллоо л гэсэн үг. Гаднаа яаж ч марзантлаа ч цаана нь юу бодож байгааг би юу хийж юу хийхгүйг бараг л мэднэ гэсэн үг. Би энд бичиж байгаа юмаа яриад чухал царай гаргачихаад л яваад байдаггүй болохоор хальт харахад хөнгөн харагддаг ч байж мэднэ.
Ер нь хүн бүрт л хэнд ч хэлдэггүй дотоод зарчим байдаг ш дээ. Би л саваагүйтэж бичээд байгаа болохоос сайн яривал хүмүүс надаасаа илүү чухал юм боддог байгаа даа.
Намайг сайн ойлгоосой надтай зөв ойлголцоосой гэж хүсэндээ л эхлээд би өөрийгөө өөртөө ил тод болгохыг хүсээд дотроо байдгаар нь ухаж төнхчөөд байгаа юм. Юунд дуртай дургүй, юуг дэмжиж эсэргүүудгээ ойлгох гээд л тэмтчиж яваа л хүн юм даа. Өөрөө өөртөө ил тод байвал бусдад ил тод байж үнэн зөвөөр өөрийгөө ойлгуулж чадна. Өөрийгөө яах гээд байгаагаа ч мэдэхгүй байгаа хүмүүс яаж бусдад өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулж нөгөөдүүл нь зөвөөр ойлгох вэ дээ.
Ямар ч харилцааны хамаг муу муухай болж бүтэхгүй зүйлүүд анхнаасаа бие биенээ бүрэн ойлгоогүй байдлаас л үүсдэг.
....Ямар арга замаар ажилж яах гэж мөнгө олдог, хүнийг ажлийг мөнгийг юу гэж боддогийг минь бүрэн мэдээгүйгээс болоод л хартай буруу бодол хамт олны сэтгэлд ургана. Ийм байдал үүсгэхгүйн тулд би өөрөө тув тунгалаг ойлгомжтой байх ёстой. Намайг бүрэн ойлгоод ирэхийн цагт ашиг харж ийм шийдвэр гаргаж байна уу зайлшгүй байдалд оров уу гээд л бүх зүйлийг миний дотор орсон мэт харж чадна. Хэлээгүй байхад минь л ойлгоно. Ийм л байж хэн хэндээ ч амар, итгэл төгс харилцаа хамт олонтойгоо үүсгэнэ.
...Хэзээ ч хоёрдогч хүн, нэг шөнийн зугаа гэсэн асуудал байж болохгүй, үнэнч ариун, зах замбараатай байх хэрэгтэй гэдэг зарчимтайг минь мэдэж байгаа хүн бол надад угаасаа эргэлзэх хэрэг байхгүй. Нэг тийшээ явуулчихаад л цаг тутамд утас цохихоод байх ч гүй, оройтож ирвэл эсвэл гадуур хоносон байлаа ч гэсэн хоосон хардаж энээ тэрээ болоод өөрийгөө ч өрөөлийг ч зовоогоод байх хэрэггүй болно. Ийм сонин байдалд орохгүй оруулахгүйг л эртнээс хичээцгээнэ ш дээ.
Ер нь ямар зан чанар мөн чанарт минь байхгүйг, хэзээ ч амьдралд минь байж болохгүй зүйлсийн жагсаалтыг минь л эхлээд үнэхээр мэдэх хэрэгтэй хүлээн зөвшөөрөх ч хэрэгтэй. Тэгэж чадвал угаасаа асуудалгүй итгэнэ. Толгойд чинь эргэлзээ ч орж ирэхгүй.
Би өөрөө ил тод ойлгомжтой тунгалаг болж ирж байж л нөгөө хүн маань намайг нэвт харна. Хамт нэг газар ороход юу нь түрүүлж миний анхаарлыг татдагийг, энийг хараад юу гэж бодож суугааг, хүний хэлсэн үгийг сонсоод намайг дотроо юу бодож байгааг зүгээр амыг нь дагуулж байна уу чин үнэнээ хэлж байна уу гээд л... Хэн хэнээ ингэж харж чадах ийм харилцааг харцаараа ойлголцох гэдэг байх. Муухай сайхан харахын тухай ч юм биш.
Хүмүүс хамт амьдраад нилээн олон жил болж өчнөөн баяр гуниг, жаргал зовлон, маргаан гомдол уучлал болж байж л эцэст нь нэг юм бие биенээ арай дээр ойлгож хүлээн зөвшөөрдөг болдог юм шиг байгаа юм. Ингэж байж д ойлголцолд хүрж чаддаг болдог бололтой.
Тиймээс л ойлгоцол маш чухал удаан хугацааны ажил, амьдралын хамтрагчид бол хоорондоо маш сайн ярилцаж анхаасаа л үнэн зөвөөр ойлголцох хэрэгтэй. ҮНЭН ЗӨВ ОЙЛГОЛЦОЛ маш чухал, Худлаа өөрийгөө дөвийлгөхгүйгээр яг чин үнэн санаа бодлоо хуваалцаад л бай! Тэгээд л биесээ ойлгоно, Бид бодол уншдаггүй учираас өөр арга зам байхгүй шүү дээ.
/Зүгээр үедээ дотроо нээдэг хүн ховор болохоор л хүмүүс архи ууж контрол алдаж чин сэтгэлээ нээлцэж илүү их ойлголцдог байхаа. Дотроо нээвэл яг л миний бичиж байгаа шиг нээх чухал чухал инээдтэй юм байдаг болохоор санаа зовоод эрүүл үедээ хуваалцаггүй байх :D/
За тэгээд нэг шпи өгөхөд мөн чанарт минь дотоод зарчимуудад минь нэвтэрч чадахгүй бол ядаж л "Надад үнэхээр итгэсэн итгэл бүрийг алдахгүй" гэж зүтгэх занг минь ойлгоод зүгээр л итгэчих хэрэгтэй. Тэгээд би түүнд нь хүлүүлчихээд байдгаараа л хичээнэ ш дээ. :P
/Хадуурна гэж ёстой нэг үзүүлж өгөх юмаа би хэхэ. бичиж эхлэсэн санаа маань хэдэн градус ч эргэчихэв бүү мэд :P хэдэн пост бичиж байж л хүн уншаад ойлгохоор юм бичдэг болох юм бүү мэд, зарим нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг, зарим нь үлгэр тууль шиг эсвэл нээх нуршиа юм бичих юмаа хэхэ Өөөртөө бол маш чухал юм бичээд байгаа юм уг нь бол /

Comments
Post a Comment