Skip to main content

Posts

Showing posts from 2013

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалт

Далд ухамсар ба тэнгэр язгуур

Далд ухамсар ба тэнгэр язгуур I ХЭСЭГ. УДИРТГАЛ Орчин vед сvнс, бурхан, буг чєтгєр, шулам, тийрэн, хий vзэгдэл болон зєн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлагдашгvй, тайлбарлагдашгvй зvйлvvдэд анхаарлаа хандуулж судлах явдал идэвхжиж байна. Шашин сvнс байдаг гэж номлож, харин шинжлэх ухаан сvнс байдаггvй гэх боловч баталж нотолж чадахгvй, дэмий л эсэргvvцэн няцааж байсан цаг саяхан. Шинжлэх ухаан, шашин хоёр ийнхvv хоёр талд гарч талцсан байдалд философи vнэлэлт дvгнэлтээ єгч шинжлэх ухааныг материалист, шашныг идеалист урсгал чиглэл гэж тодорхойлсон. Энэ бvхэн хэдхэн жилийн ємнєх саяхны явдал бєгєєд vvнийг хvн бvхэн мэднэ. Шашин нь єєрийн vзэл санаагаа баталгаа нотолгоогvйгээр ийм байдаг гэж шууд номлодог. Шинжлэх ухаан єєрийн vзэл санаагаа баталгаа нотолгоотойгоор гаргаж тавьдаг. Харин философи бол шашин, шинжлэх ухаан хоёрыг хоёуланг нь авч vзэж, тэдгээрийн vзэл санаанд тайлбар хийдэг.

Хүний бодол бол хүний л бодол

Хүн намайг сайхан гэж магтвал бүү итгэ! Хүн намайг муухай гэж голсон ч бүү итгэ! Чиний нүд л намайг хамгийн үнэн харна! Чиний оюун л намайг хамгийн үнэн шүүнэ! Д.Урианхай Хүний үгээр хэн нэгнийг бүү дүгнэ. Хэлсэн үгээр нь харин ӨӨРИЙГ нь дүгнэ.

Амьдралд хөл тавьж буй найз даа

Хавар хаварын яргуй болж нэг л хөндийд уурагасан  Таван намарын навчис болж нэг л модноос хийссэн  Нэг ангийн андууд билээ бид. Буруу зөвөө ч сайн ялгахгүй  ээж аавын өврөөс гараад  Амьдрал хэмээх аялалд зэрэг хөл тавин орж байгаа нэгэн үеийн залуухан цоо шинэ нийгэмийн гишүүд билээ.         Эцэг эхийн хараа хяналтнаас гарч эрх чөлөөнд умбаж хэр  хэрэндээ   дураа сайхан л дуригцгалаа. Гэхдээ энэ эрх чөлөө шагнал биш шалгалт байж хир зэрэг   хувь хүн болж төлөвшснийг минь шалгалаа. Шинэхэн залуухан болохоороо алдах даа алдаж онохдоо онож ээж ааваар хянуулдаг эрх чөлөөгөө өөрсдөө хязгаарлаж аль нь чухал, чухал биш зүйл болохыг ялгаж салгаж сурч байна. Амьдрал  бидний   хүсэж мөрөөдөж төсөөлсөн шиг тийм ч дардан шулуун бүх зүйл ногоон гэрлээр байдаггүйг  зах зухаас ойлгож  мэдэж авч яваа байх. Хичээл зүтгэл их хэрэгтэйг ухааруулж.       Бидний өмнө хүн амьдралдаа гаргадаг хамгийн том шийлвэр болох амьдралын хань, түшиг тулгуураа сонгох үе хаяаанд ирээд байгаа билээ.  Энэ бол тоглоом

Бүгдийг нь чөлөөллөө

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүмүүсийг уучилсан Гишгэсэн мөр бүхэнд минь алдаа байдгийг ойлгосон Гэгээ татуулан явахад минь атаархсан найз нөхдөө ч уулчилсан Гэрэл байгаа газар сүүдэр байдгийг ойлгосон Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучилсан Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан Би уучилсан… 2013 он одоо яах ийхийн л зуургүй л дууслаа. Энэ онд тохиолдсон таатай тааламжгүй үйл явдлуудаа нэгтгэн дүгнэж энэ ондо үлдээхийг нь үлдээж ирэх онд засаж залруулаж болохыг тэмдэглэн авж хэрэгжүүлнэ ээ. Юун түрүүнд УУЧЛАЛ гэдэг зүйл байх нь зөв гэж үзлээ.  Гомдол, цөхрөл, үзэн ядалт гэдэг нь сэтгэлийн зовлон. С этгэлдээ энэ олон хар барааныг хадгалаад санах бүртээ эмзэглээд юу хийх билээ?.  Уучилал гэдэг буруу юм хийсэн хүнийг өөхшүүлж байгаа мэ т боловч  Би өөртөө хайртай болохоор өөрийгөө зовоохыг хүсэхгүй байна. Бүгдийг нь чөлөөллөө.      Намайг эмзэглүүлсэн үйлдэлд

Өөрөө өөртөө л эзэн шиг эзэн бай

Боол байвал өөрийнхөө боол бай! Эзэн байвал өөрийнхөө л эзэн бай! Хэн нэгнийг битгий боолчил! Хэн нэгэнд битгий боолчлогд! Хэн нэгнийг битгий эзэгнэ! Хэнд ч битгий эзэгнүүл! Д.Сосорбарам

Сар болгоны 10-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага: Энэхүү хослолын үрээр танд манлайлагчийн авьяас билэг зорилгодоо хүрэх буцашгүй эрмэлзэл заяагджээ. Нэгийн тооны хоёронтаа их нөлөө нь өөрийн манлайллыг тогтоох, таны давуу талыг үг дуугүй хүлээн зөвшөөрөгч хүмүүстэй мэдлэгээсээ хуваалцах гэсэн эрмэлзлээр илэрдэг. Тэг тоо нь ч таны бодгалийн төлөвшилд нөлөө үзүүлж, авьяас чадвар, зан байдлын онцлогийг тань улам тодотгож өгдөг. Үе үе хүнд хэцүү байдалд орсон үедээ та нэг тооны “зөөллөх” үйлчлэлийг мэдэрдэг. Та аливаа бэрхшээлийг даван туулж, бүрэн дүүрэн амьдрахыг эрмэлздэг. Нэгийн тооны нөлөөгөөр та өмнөө ямар нэгэн зорилго тавьж байдаг тул таны хүч чадал мөнхийн дайчилгааны байдалд оршдог. Дүн шинжлэл хийхдээ сайн тул шинэ санаа оноогоор хэзээ ч дутдаггүй, шаардлагатай үедээ хэрэгтэй төвлөрлийг гаргаж чаддаг. Энэ чанаруудыг нэгийн тооны давхар нөлөө ихэсгэдэг ба амьдралын эрч хүчийг тань хүмүүс хоорондын харилцаа, уран бүтээлч үйл ажиллагаанд чиглүүлж өгдөг. Үе үе та дотоод ертөнцдөө шингэдэг ба ийм үедээ хүмүү

Итгэл үнэмшил

Сургуульд ороод номын ширээн дээр суудаг нормтой болж эхлэсэн билээ. Тэр цагааш хойш тэр тал нь зузаан шилэн давхаргатай тэг дөрвөлжин ширээ, оросын үеийн ширээний гэрэлтэй 9 жил тасралтгүй хамт байсан даа. Гэрийн тавилга өөрчлөх бүрт ширээ шкап 2 ер хоорондоо холдоггүй урд нь хойно нь хажууд нь гээд л дандаа л хамт бараа бараандаа байрладаг байж. Тийм ч болохоор шкапны хажуу тал байнгын нүдэнд ту сна. Тэр талд нь хүрхэрээнй зураг байдаг байж байгаад хэзээнээс юм дээ.... хоёр гурав дугаар ангийс ч юм уу "Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн. XIV Далай Лам" гэсэн А4өөс арай жаахан том плакт байх болсон. Аав ээж хоёр минь надад сургуульд ороход өгсөн бэлэг бол ширээний ард номоо бариад сууж байх үед миний өөрийн орон зайд хэн ч гаднаас халдашгүй байдал байсан. Иймээс үүнийг нь ашиглаад хичээл хийсэн ч хийгээгүй ч ширээний ард дэвтэр ном дэлгээд суух их дуртай. Номноос харц салгахад л тэр үг түрүүлж харагдана. Тэгээд л энэ ямар утгатай юм болоо г

Би бол ус

Би бол ус  Ус усандаа Рашаан ус Ариун хайр Түгээгч ус Ундарга нь гүн Цэнэг ус Ариусган тэтгэх Шимт ус Амьдрал хайрлагч Мөнхийн ус Хаашаа ч юунд ч зохирон Хэлбэр даган хувирах Илбийн ус Хэзээ ч үл урвах тогтсон бүтэцтэй Ундарга ус Хойш эргэн урсдаггүй Урсгал ус Хир буртаг оровч түрэн гаргах Түрлэгт ус Хатуу хайргийг ч мөлийлгөх Хүчит ус Хад чулуу шидэвч гүндээ амгалан Дөлгөөн ус Хүрэхгүй газар хувирахгүй төлөв үггүй Шидэт ус Хөрст газар хөх тэнгэрийн Шившлэгт ус Гэхдээ ус Хүйтнээр хайрлавал мөс болоод хатуурдаг Басаж чамлавал үер болон урсгадаг Орхин холдож одвол хүрхэрээ болон асгардаг Урваж мэхлэвэл урвалд орон хор ч болдог Болчимгүй явбал уур болон дэгдээд цоргидог Гал мэт гайд хаявал урдаас чинь цог болон нулимдгийг сана Би бол ус Саар бүхнээс тос шиг ямагт тутааж Сайхан бүхнийг нэгтгэн хувирах Хувилгаан ус Би бол ус Ус усандаа рашаан ус...                                                          / Толио ТНН /  

Төвд нэртэй бол

Хэрэв та гадаад нэртэй өөрөөр хэлбэл Төвд нэртэй бол, нэрээ орчуулаад 1 үзээрэй.. А Авар. с .- Аймшиггүй Авирмэд. с.- Чанад хязгаарт хүршгүй Ананд. с. -Хотол баясаглан Ангараг. с. – Марс мод, Мягмар гариг Арилдий. т.- Ирт илд Аюуш. с. – Насан цаглашгүй Аюур .с. – Анагаагч Б Бавуу . т. – Баатар Багаа. с.- Аз жаргал, амар мэнд Бадам. с . – Лянхуа цэцэг Бадгар . с. – Цагаан лянхуа Бадмаараг .с.- Бадмаараг цэцэг Бадраа .с. – Сайн Базар .с. – Очир алмаз Бал . т. – Цог Балбар .с.-Цогбадрах Балган .т. – Цогт итгэл

Нэр хайрла

Яагаад надад ам муутай Ярих юмаа олж ядаад байгаан Ялихгүй үг сонсоод явж байна уу Яаая гэхэв дээ одоо Ямартай ч өөрөөрөө л байхаас биш яах уу Яг байгаа минь л энэ Яалтай билээ дээ өөр би... Ямар  Ялын тогтоол уу  Ялгуусан бурхан уу  Янаг сэтгэл юм уу Яршигтай гэж яах гээд байгаа юм Ядаргаатай юм хоромын зайд Явж байгаагаас хойш Яагаад болохгүй гэж Яргалан тамлагчид минь Ядаж байгаагаар минь байх  Ямххан зай ядмагхан эрх хайрла

Урагшаа

Хөрстийн амьдралд хөл алдсан Хөлчүүрхэн зүрхний минь тольтон дээгүүр Шувууны шүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан Залуу нас мину... ... Аяа хөөрхий Залуу нас гэж Авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар Хэсэггхэн олддог шагнал юмуу даа. ..     /Чойном - Залуу нас/ Тиймээ энэ үед маш ихийг хийж,олон олон зүйлийг сурж явах нас байтал арай л өөр юм хийгээд өөр юм бодоод яваад байгаа юм биш биз дээ. Үнэндээ чамд таарах түлхүүрт нийлээн дөхсөн юм шиг санагдаж байна ☺☺☺.  Эрч хүчтэй  цуцашгүй байна  гэдэг залуу насны билэг тэмдэг  болохоор     их чухал эд шүү. Бүлээхэн амьд явснаас  Халуухан үхэх таатай байлгүй Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч               Чойном

Би

Өнөөдөр өчигдрөөс өөр цаг хугацаа урсан өнгөрөх хором бүр нэгэн шинэ ухаарал төрүүлж хорвоог харах өнцөг солигдож байх юм. Энэ нь сайхан ч юм шиг эсвэл бүүр утгагүй намайг бохирдуулах мэт. Гэнэн цагаахан нас минь алслаж барагийн юманд эмзэглэх нь багасаж дээ . Нэгэн бодлын үзүүрт сэтгэл зайтай уужуу болж буй мэт боловч  олон олон үнэн бишийг үзсээр дасаж дархлаа сууж эмзэглэхээ байлаа. Энэ худал хуурмаг дотроос өөрийгөө ч олохоо байсан үнэн зөв гэдгийг таг мартсан хүмүүс дийлэнх  нь болж бурууг зөв гэж үзсээр л . Би ч бас төөрчихсөн хэзээ ч хаана ч байж болошгүй, хүлээн зөвшөөршгүйг харсаар сонсоор хараа минь харалган болж хоёр чих минь сэртэлзэхээ байсан. Гэхдээ үнэн зөв байдагт итгэх гэж түүний эрэлд гарч яваа. Жинхэнэ сайн сайхан баяр баяслыг хүсэмжлэх ч буруу газраа хялбар гэх хэзээ ч жаргалд үл хүргэх өргөн замаар хэсүүчлэн явааагаа ухааран нарийн нэгэн жимийг эрж явна. Хэтэрхий олон хүн төөрсөн бололтой төөрөгдлийн зам хэтэрхий тодорч...

Шувуухай минь

Нэгэн биеээс төрөөгүй ч нэгэн үүрэнд унасан, нэгэн зэрэг хагараагүй ч нэгэн хоолыг  хуваалцсан, нэгэн ижил зүстэй биш ч нэгэн зэрэг цохилох зүрхтэй хоёр ангаахай байсан сан. Цаг улирал улирсаар халуун  хүйтэн  сөөлжилсөөр уралдан  сөдөлж өссөөр баяр жаргалтай, инээд хөөртэй дурсамж бүтээсээр... цас бороо ээлжилж  өдөр шөнө солигдсоор  элдэвийг сонирхон тэмүүлсээр  даль жигүүр нь гүйцэж уудам огторгуйн мандал руу хүсэл мөрөөдлийн зүг ард ардаасаа цувран хөөрлөө.  Хөх тэнгэрийн уудамд  хүйтэн бороо, аянгат шуурга,  хүч ихтэй мөндөртэй таарна гэвч тэнгэр цэлмэж алтан наран гийгүүлж солонго татна гэдэг итгэн далавчаа илүү хүчтэй дэв. Цуцалтгүй тэмцэж чадвал тэнгэрийн араншин үл үзэгдэх тээр өндөрт хүрсэн байх болно. Огторгуйн уудамд өөрсдийгөө тунхаглан зарлахаар  жигүүр дэлгэн хамтдаа нисцгээе уудам хөх тэнгэртээ бид хамгийн шилдэг нь.  Зоригтойгоор зорилго өөдөө илүү бүр илүү өндөрт элэн халин нис Шувуухай минь.    

Дүү нартаа

Сайн байцгаана уу?  Удахгүй төгсөх гэж байгаа болон халааг нь авах бүх дүү нартаа амжилт хүсэе. 11-р ангид байхад физик ордог байсан нэгэн багшийн маань хэлсэн үг олон ч хүүхдийг өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлтэй болгож өөрчилсөн. Тиймээс  тэр үгийг та нарч гэсэн сонсог гэж бодлоо. “... Толгой муутай юм сурдаггүй хүн гэж байдаггүй харин арчаагүй ЗАЛХУУ хүн л гэж байдаг. Тиймээс яг одооноос өөрийгөө өөрчил залхуу байдлаа зас. Чадахгүй  мэдэхгүй юмаа  хэдэн зуун удаа дахин давтан хийхэд  чи сайжирсан байх нь тодорхой. Харин  амжилтанд хүрэхийг хүсвэл бүх юмыг  цагт нь хийж сур.....Чи оройтоогүй байна чамд хийж бүтээх 40 50 жил байхад тэр он жилүүдийг гаргуунд нь гаргаж одоо оройтсон гэж бодох эрх байхгүй....”    10н жил 20н жилийн дараа чи амьдралын яг хаана явах бэ?  Чамд зорьж буй зорилго бий юу? Та нар маань зорисон зорилго бүрдээ хүрэх болтугай.                                                                                                                          

TOBE

Найзууд гэдэг харилцааны доор  юу байх ёстой талаарх үзэл бодолоо хуваалцахаар шийдлээ. Найз гэдэг үг нь өөрөө их өргөн агуулгатай үг бололтой. Өрөөний найз, багын найз, архины найз, арван жилийн найз, их сургуулийн найз, орцны найз, нутгийн найз, фэйсбүүкийн найз гээд л яваад байх нь дээ. Анхандаа найз гэдэг үгийг их чухал нарийн нандин үг гэж боддог байлаа анхандаа ч гэж саяхныг хүртэл шүү дээ. Хэн нэгнийг найзаа гэж дуудахаас аль болох зайлс хийж явлаа. Яагаад гэж үү би монгол хэлэндээ муу юм болов уу даа ☺☺. Найзаа гэж дууддаг хүний минь хэмжээнд хүрэхгүй санагдаад хайртай хамгийн дотны жинхэнэ найз гэдэг үгтэй эн тэнцэхүйц гэж боддог байснаа ухаарлаа. Хамгийн сайн найзыгаа л найзаа гэж дуудах ёстой гэж жижгээр боддог байж ☺☺.  Миний хувьд надад багаас минь найзласан хамгийн хайртай сэтгэлийн минь гүнд орших 3 сайхан найз бий. Бид 4 өөр өөрийн хүсэл мөрөөдөл өөр өөр зан ааш, өөрөөр сонирхолтой гэхдээ бас нэгэн хүсэл мөрөөдөл, ижил сонирхол ч байгаа байх тийм болохоор л би тэр гур

Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ

Ингээд л шинэ он гарчлаа даа. Шинэ оны шинэхэн өдөр минь ээ 31нд их хөөрхөн хөөрхөн юмс боллоо доо. Нэг л яаруу сандруу хүн яарч сандарсаар байгаад л ямарч байсан бүгдийг амжуулсан. Зөв буруу нь мэдэгдэхгүй юм хийсээр байтал яг он гарах үед их жаргалтай болсон. Яг л тэр тэнгэрт гялбалзах солиут мэт энэ жил надад жаргалыг мэдрүүлэх  зүйлс олон тохиолдоосой. Солиут буудах тийм сайхан гэдгийг анх удаагаа л мэдлээ. Яг л ид шидийн орон гэж тийм байдаг байх даа гэмээр ммм.... Энэ жил ихийг сурмаар байна. Ер нь "Сур сур бас дахин сур" гэдэг уриан доор өнгөрүүлнээ. Одоо сурахгүй бол хэзээ сурах билээ дээ. Сурах их үйлсийн минь хүчийг буухуулах гол хүчин зүйл сэтгэл санааны  байдал. За тэгээд энэ сэтгэл санаанд Бодол,Зүрх хоёр нөлөөлөнө. БОДОЛын зүгээс гэвэл юу ч хийх битгий хэл амьдрах ч утгагүй санагдтал авч байгаам даа ёстой нэг. ЗҮРХний зүгээс гэвэл  хэн нэгнийг нэхнэ эсвэл бүтэхгүй дурлалын догдлолоор дүүрнэ. Энэ жилийн хувьд бодолыг цөөлөх, зөвийг бодох харин зүрхний хувьд яа