Skip to main content

TOBE

Найзууд гэдэг харилцааны доор  юу байх ёстой талаарх үзэл бодолоо хуваалцахаар шийдлээ. Найз гэдэг үг нь өөрөө их өргөн агуулгатай үг бололтой. Өрөөний найз, багын найз, архины найз, арван жилийн найз, их сургуулийн найз, орцны найз, нутгийн найз, фэйсбүүкийн найз гээд л яваад байх нь дээ. Анхандаа найз гэдэг үгийг их чухал нарийн нандин үг гэж боддог байлаа анхандаа ч гэж саяхныг хүртэл шүү дээ. Хэн нэгнийг найзаа гэж дуудахаас аль болох зайлс хийж явлаа. Яагаад гэж үү би монгол хэлэндээ муу юм болов уу даа ☺☺. Найзаа гэж дууддаг хүний минь хэмжээнд хүрэхгүй санагдаад хайртай хамгийн дотны жинхэнэ найз гэдэг үгтэй эн тэнцэхүйц гэж боддог байснаа ухаарлаа. Хамгийн сайн найзыгаа л найзаа гэж дуудах ёстой гэж жижгээр боддог байж ☺☺.
 Миний хувьд надад багаас минь найзласан хамгийн хайртай сэтгэлийн минь гүнд орших 3 сайхан найз бий. Бид 4 өөр өөрийн хүсэл мөрөөдөл өөр өөр зан ааш, өөрөөр сонирхолтой гэхдээ бас нэгэн хүсэл мөрөөдөл, ижил сонирхол ч байгаа байх тийм болохоор л би тэр гуравыг хайрлаж сайн найзууд байхыг хүсдэг байж болох юм. Ижил зүйлс сонирхож нэгэн тэмүүлэлтэй амьралыг үзэх үзэл нь ижил хүмүүс л сайн найз байдаг гэж би бодохгүй байна. Харин ч өөр өөрийн давуу талтай өөр өөр сэтгэхүйтэй хүмүүс хамтарч чадвал илүү их сайхан байж ихийг бүтээж магадгүй юм.
 Чөлөөт цагаа хамт өнгөрөөдөг хүмүсийг, хамт ажилдаг нэгнийг, хажуу айлын хүнийг, хэрэгээ болохоор гарч ирдэг нэгнийг, хэрэгтэй үед тусладаг хүнийг, хэрэгтэй хэрэггүй хов жив жаргал зовлонгоо яриж сэтгэлээ тайтгаруулдаг нэгнийг, хэсэг хугацаанд хамт байсан нэгнийг, олон жил мэддэг байсан танилыг жинхэнэ найз гэдэггүй юм. Харин энэ бүх чанрыг өөртөө агуулсан тэр л хүнийг жинхэнэ найз гэж бодож байна. Санал нийлэн дэмжих нэгэн байхад үгүй гэж тас эсэргүүцэх нэгэн байж л таараа.
Миний танил хүмүүс дунд ийм нөхөрлөлийг үүсгэж бий болгосон дуурайлал авмаар хүмүүс таарсангүй. Найз минь гэсэн үгний ард ямар нэг ашиг сонирхол л нуугдсан ямар нэг гуйвар, нэр хүнд заавал дагаастай байх юм. Надад яг тийм нэр төдий найзууд бас байгаа байсаар ч байна биз. Тийм найзууд хаанаас л бол хаанаас олдох хаа сайгүй байж л байх тийм нөхөрлөл өөрөө л өдрөөс өдөрт жилээс жилд өссөөр л байх энэ үед би жинхэнэ найзуудыг илүүд хүслээ.
Хүмүүс сайн дураараа таарч учирдаггүй гэдэгт би итгэдэг олон мянган жилийн тэргээгээс хоорондоо харилцаатай хийсэн үйлээрээрэй холбоотой хүмүүс л уулзаж байдаг гэдэгт итгэдэг. Тийм болохоор бид зүгээр нэг таарсан хүмүүс биш гэж бодож байна. Тиймдээ ч өөрийн гурван сайн найздаа хамтдаа жинхэнэ нөхөрлөл бүтээхийг санал болгож байна. Зарим хүмүүсийн хувьд он жилүүдийн дунд ан цав гарсаар холдон одох мэт санагдаж байвч бид тийм байхыг би ч та нар ч хүсэхгүй байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...