Skip to main content

Сар болгоны 10-ний өдөр төрөгсөд


Ерөнхий хандлага:
Энэхүү хослолын үрээр танд манлайлагчийн авьяас билэг зорилгодоо хүрэх буцашгүй эрмэлзэл заяагджээ. Нэгийн тооны хоёронтаа их нөлөө нь өөрийн манлайллыг тогтоох, таны давуу талыг үг дуугүй хүлээн зөвшөөрөгч хүмүүстэй мэдлэгээсээ хуваалцах гэсэн эрмэлзлээр илэрдэг. Тэг тоо нь ч таны бодгалийн төлөвшилд нөлөө үзүүлж, авьяас чадвар, зан байдлын онцлогийг тань улам тодотгож өгдөг. Үе үе хүнд хэцүү байдалд орсон үедээ та нэг тооны “зөөллөх” үйлчлэлийг мэдэрдэг. Та аливаа бэрхшээлийг даван туулж, бүрэн дүүрэн амьдрахыг эрмэлздэг. Нэгийн тооны нөлөөгөөр та өмнөө ямар нэгэн зорилго тавьж байдаг тул таны хүч чадал мөнхийн дайчилгааны байдалд оршдог. Дүн шинжлэл хийхдээ сайн тул шинэ санаа оноогоор хэзээ ч дутдаггүй, шаардлагатай үедээ хэрэгтэй төвлөрлийг гаргаж чаддаг. Энэ чанаруудыг нэгийн тооны давхар нөлөө ихэсгэдэг ба амьдралын эрч хүчийг тань хүмүүс хоорондын харилцаа, уран бүтээлч үйл ажиллагаанд чиглүүлж өгдөг. Үе үе та дотоод ертөнцдөө шингэдэг ба ийм үедээ хүмүүсээс холдон хөндийрч, аливаа асуудлыг шийдвэрлэхээс ухамсартайгаар зайлсхийдэг. Сэтгэлийнхээ гүнд нэвтрүүлэхгүйн тулд та 

бусдыг санаатайгаар өөрөөсөө хөндийрүүлж зай барьдаг. Та биеэ авч явах байдлаараа, эсвэл хувцаслалтаараа давтагдашгүй цорын ганц гэдгээ харуулахыг хичээдэг. Та бусдын анхаарлын төвд байх дуртай. Бусдын анхаарлыг татах өөр нэг арга тань бол уйгагүй бүтээлч ажиллагаа, эсвэл хурц хошин үг яриа юм. Та хүмүүст сайхан харагддаг шигээ ухаантай хүн гэдгээ үзүүлэхийг хүсдэг. Та эрч хүчтэй, зорилгодоо тууштай, амьдралын баяр баясгалантай, эрүүл саруул ухаантай, зориг дүүрэн зан чанаруудаа нэгийн тооноос авчээ. Бусдыг сайн ойлгодог тул тэдэнд хэрхэн тус болохоо мэддэг. Та төрөлхийн энэрэнгүй зантай тул бусдын зовлон зүдгүүрийг гүн гүнзгий мэдэрдэг. Тиймээс та тэдэнд үнэ төлбөргүй тусалж, олон нийтийг уриалан дуудах чадвартай. Та аливаад анхдагч байж чадна. Чингэснээрээ хүмүүсийн хоорондох үл ойлголцлыг үгүй хийж, олон нийтийн лидер гэдгээ харуулахыг хичээдэг. Нэгийн тооны нөлөө хараат бус байх, бие даан шийдвэр гаргах чадварыг тань ихэсгэдэг. Та аливаад зөвхөн өөртөө итгэж найддаг, тэгснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өсөн нэмэгддэг. Өөртөө тавьж сурснаар бусдыг хэрхэн халамжлахаа мэддэг болно. Энэ тоонд төрөгсөд аэробик унадаг дугуйгаар хичээллэх нь тохиромжтой.
Дутагдал:
Заримдаа таны эрч хүч суларч зорилгодоо хүрэхийн тулд хангалттай зүтгэл гаргаж чадахаа байдаг, эсвэл хүрч чадах эсэхдээ эргэлздэг. Бүтээлч идэвх, залхууралтай ээлжилдэг. Ийм нөхцөлд ормогцоо та юу ч хийх сонирхолгүй болж, өөрийгөө хүндэтгэх чадвараа алддаг. Тийм нөхцөлд биеийн хүчний хөдөлмөр хийж, алдагдсан эрч хүчээ сэргээж байх ёстой. Заримдаа та ганцхан “санаанаас” зуурч, бусдыг бүгдийг нь мартдаг. Нэгийн тооны нөлөө нь таны зорилгодоо хүрэхээр хэтийдэн зүтгэх тэмүүлэл, аугаа их бүтээлч чадварыг нөхцөлдүүлдэг. Гэтэл дээр дурдагдсан уналтын байдал нь ажил төрлийг зогсонги байдалд оруулдаг. Тиймээс та амьдрал бол олон талтай, тавигдсан зорилгоос тань гадна чухал зүйл цөөн бус гэдгийг ойлгох нь чухал. Харамсалтай нь амьдралаас чухам юу хүсээд байгаагаа тэр бүр нарийн мэддэггүй. Таны хүсэл зорилго өөрийн боломжийг нэмэгдүүлэх гэсэн жижигхэн хүсэлтэй холбоотой байх нь элбэг. Та өөрийн үзэл бодол дээр хатуу чанд зогсдог ба бусад хүн түүнийг тань хуваалцах ёстой гэж үздэг. Энэхүү итгэл нь таны тодорхой зорилгыг харж чаддаг, түүнийг хэрэгжүүлэх арга замаа мэддэгтэй шууд холбоотой. 10/1 гэсэн нийлэмж нь үүний эсрэг чанарыг ч олгож болох юм. Тухайлбал та амьдралын ямар нэгэн байр суурьгүй байж болно. Заримдаа та урсгал даган хөвж, өөрийн бүтээлч авьяасыг “алдаг”. Эсвэл бусдын нөлөөнд автахгүй байж чадахгүй, өөрт огт хэрэггүй, санал нийлэхгүй байгаа үзэл санаанд хөтлөгдөн явах нь бий. Заримдаа та бусдын анхаарлыг санаатайгаар татахыг оролддог ба энэ нь өөрийнхөө чухлыг мэдрэхэд тань хэрэгтэй байдаг. Гэтэл энэ нь таны өөртөө сэтгэл ханамжтай бус явдгийн тод илрэл болдог. Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун байж өөртөө таалагдаж сурвал бусдаар магтуулах, бусдад таашаагдахыг хичээх шаардлагагүй болно. Та өөрийгөө илэрхийлэх шинэ боломжуудыг үргэлж эрж хайж байдаг. Аливаад хэт шулуун ханддаг нь бусад хүн саналыг тань хүлээн зөвшөөрөхгүй бол дайсагнасан байдал үүсэхэд нөлөөлдөг. Та шинэ содон юм болгонд татагддаг, харин энэ нь та нэг зүйлийг удаан хийж чаддаггүйг илтгэнэ.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:
Хувийн харьцаандаа та хянуур ханддаг төдийгүй халамжтай уриалагхан байдаг болохоор амрагтаа өөрийгөө бүрэн зориулдаг. Заримдаа та хайртдаа хэт ихийг зориулж, өөрийгөө мартчихдаг. Та хараат бус байдлаа юу юунаас илүү эрхэмлэдэг болохоор амьдралд тусаар бага хүнийг сонгож амрагаа болгодог. Энэ нь таны зөвхөн өөрийн хүчинд найддаг зантай холбоотой. Амрагтаа хандан нэг л удаа тус дэмжлэг хүсээд татгалзсан хариу авсан бол дахин хэзээ ч хандахгүй, өөрөө бүхнийг хийхийг бодно. Таныг дотоод шаналлын ертөнцөөс тань ангижруулах баяр баясгалантай, илэн далангүй, нээлттэй хүн тохирно. Нөгөөтээгүүр таны амраг ухаалаг, боловсрол сайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл таны сонирхдог бүхий л сэдвээр ярилцаж чаддаг хүн байвал зохино. Янаг амрагийн харьцаанд дотоод дур хүслээ нууж байдаг тул сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Гэвч таныг өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд хүргэн хүн тааралдаж болзошгүй. Таны хувьд нэгэнт тогтсон харьцаагаа таслахад амаргүй байдаг. та ямар ч ирээдүйгүй харьцаа холбоо гэдгийг нь мэдсээр атлаа энэ тухайгаа ил тод хэлэхийн оронд өөр хүнтэй нууцаар амраглан асуудлыг шийдэхийг эрхэмлэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам та бодсон санаснаа ил тод хэлж сурах ба тодорхой байх нь тодорхойгүй байдлаас илүү чухал гэдгийг мэдрэх болно. Хэрвээ амраг тань танд захирагдахыг, танаар халамжлуулахыг зөвшөөрвөл та хоёрын хооронд сэтгэлийн гүн гүнзгий холбоо үүснэ. Орон дотроо та хөдөлгөөнтэй, эрч хүчтэй. Бэлгийн амьдралыг та эрч хүчээ сэлбэх нэг хэрэгсэл гэж үздэг. Энд тууштай, санасандаа хүрэхийг эрмэлздэг чанар ч илэрдэг.
Гадаад төрх:
Гуалиг, өндөр нуруутай. Торгомсог зөөлөн арьстай. Царайлаг, том амтай, нарийхан уруултай. Та уян зөөлөн дуу хоолойтой.
Эрүүл мэнд:
Чихрийн шижин, халдварт өвчин тусах магадлалтай. Мөн сэтгэл санааны гүн хямралд өртөмхий.
Ажил мэргэжил, албан тушаал:
Та хамт олны дунд ч бие даан ганцаараа ч ажиллах чадвартай. Тавьсан зорилгоо тодорхой харах боломж бүхий, оюуны байнгын төвлөрөл шаардах ажил мэргэжилд дурладаг. Та хангалттай чинээлэг бол буяны ажилд хариу харалгүй оролцдог. Банкны ажилтан, зөвлөх, аливаа салбарт анхдагч нь байх боломжтой. Мөн архитектурч, манекан, барилгын зураг төслийн ажилтан болвол амжилтанд хүрнэ. 

Comments

  1. Wow , almost most of them are true and sad. so are you born in 10th of Oct ?

    ReplyDelete
    Replies
    1. Харин үнэн юм олон байх шиг санагдсан юм аа. Од гаригсийн эрхшээлдээ л амьдраад байна даа ☺ Тийм ээ 10сарынх шүү дээ

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс