I ХЭСЭГ. УДИРТГАЛ
Орчин vед сvнс, бурхан, буг чєтгєр, шулам, тийрэн, хий vзэгдэл болон зєн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлагдашгvй, тайлбарлагдашгvй зvйлvvдэд анхаарлаа хандуулж судлах явдал идэвхжиж байна. Шашин сvнс байдаг гэж номлож, харин шинжлэх ухаан сvнс байдаггvй гэх боловч баталж нотолж чадахгvй, дэмий л эсэргvvцэн няцааж байсан цаг саяхан. Шинжлэх ухаан, шашин хоёр ийнхvv хоёр талд гарч талцсан байдалд философи vнэлэлт дvгнэлтээ єгч шинжлэх ухааныг материалист, шашныг идеалист урсгал чиглэл гэж тодорхойлсон. Энэ бvхэн хэдхэн жилийн ємнєх саяхны явдал бєгєєд vvнийг хvн бvхэн мэднэ. Шашин нь єєрийн vзэл санаагаа баталгаа нотолгоогvйгээр ийм байдаг гэж шууд номлодог. Шинжлэх ухаан єєрийн vзэл санаагаа баталгаа нотолгоотойгоор гаргаж тавьдаг. Харин философи бол шашин, шинжлэх ухаан хоёрыг хоёуланг нь авч vзэж, тэдгээрийн vзэл санаанд тайлбар хийдэг.
Дэвшvvлсэн шинэ санаа болгоноо баталж нотолж чаддаг учраас шинжлэх ухаан хvмvvсийн итгэл vнэмшлийг хамгийн их олсон бєгєєд энэ чанараараа тэр бас хамгийн албан ёсны болж чадсан байдаг. Иймд хvн тєрєлхтєн танин мэдэхvйн тал дээр шинжлэх ухааныг л хамгийн тvрvvнд тавьж, баттай эх сурвалжаа болгосоор ирсэн байдаг. Амьдрал єєрєє баялаг гэж хvмvvс их ярьдаг. Хvн тєрєлхтний єнєєдрийг хvртэлх тvvхийн хэдэн мянган жилийн урт удаан хугацаанд хvмvvсийн амьдрал элдэв vзэгдлээр баян байсан тєдийгvй харь гариг, нисдэг таваг, хий юм харах, хий юм сонсох, буг чєтгєр, тийрэн, сvнс, єнгєрснийг тоочих, ирээдvйг урьдчилан хэлэх, эд юмсыг зайнаас харцаараа удирдан хєдєлгєх, далдыг харах, далдыг мэдрэх гэх мэт жирийн биш, сонин хачин, нууцлагдмал, ид шидийн юм шиг vзэгдлvvдээр ч бас баялаг байжээ. Хvн тєрєлхтєн танин мэдэхvйнхээ хамгийн баттай эх сурвалж болгосон шинжлэх ухаан энэ сонин хачин vзэгдлvvдийг нэгэн цагт шууд эсэргvvцэн няцааж байсан боловч тэрхvv няцаалтаа нотолж чадахгvй байсан. Гэтэл нєгєє талд нь нууцаа нээгээгvй олон vзэгдэл хvмvvсийн амьдралд тохиолдож, хvмvvс тvvнд шинжлэх ухааны vндэстэй хариулт нэхэх нь элбэг. Ийм учраас шинжлэх ухаан нууцаа нээгээгvй тэдгээр асуудлуудад анхаарлаа хандуулж, учир начрыг нь тайлж тайлбарлах гэж оролджээ. Гэтэл шинжлэх ухааны уламжлалт онол, мэдлэгийн хvрээнд энэ нь боломжгvй болохыг ухаарсан байна.
Ингээд шинжлэх ухаан єєртєє дvн шинжилгээ хийгээд шинжлэх ухааны уламжлалт салбарууд нь харьцангуйгаар онол, мэдлэгийнхээ оргилд хvрсэн ч дээр дурьдсан нууцлагдмал vзэгдлvvдийг тайлж тайлбарлахад дагнасан шинжлэх ухааны онол мэдлэг хангалтгvй, харин олон шинжлэх ухааны мэдлэгээр тайлж тайлбарлах боломжтойг ухаарчээ. Ингээд анхандаа биофизик, геофизик, геохими, биохими гэх мэт хоёрлосон шинжлэх ухаануудыг хєгжvvлжээ. Дараа нь биогеофизик, биогеохими гэх мэт гуравласан шинжлэх ухаануудыг хєгжvvлжээ. Одоо олон шинжлэх ухааны уулзвар буюу шинжлэх ухаануудын интеграцчилалыг зорилгоо болгож байна. Уг зорилгыг хангах талбар бол синергетикийн салбар юм. Синергетикийн салбарын vндсэн зарчим нь аливаа физик системд єєрєє аяндаа цэгцрэх тогтолцоо буюу далдын хvч vйлчилдэг гэж хvлээн зєвшєєрдєг. Энэ бvхэн нь шинжлэх ухааныг хvссэн ч хvсээгvй ч мэдлэгийн болон танин мэдэхvйн шугаман хэлбэрээс татгалзаж, шугаман бус талбарт нэвтрэхийг шаардаж байгаа юм.
Шинжлэх ухааны уламжлалт салбаруудад ялангуяа, физик, математикт шугаман бус vзэгдлийг шугаман загварт оруулж судалдаг аргачлал дэлгэрсэн байдаг. Шугаман гэдгийн учир нь, шугаман бус vзэгдлийг судлахдаа шугаман гэж vзэж болох маш єчvvхэн хэсгийг сонгож судалдаг арга зvйг єргєн дэлгэр хэрэглэдэг. Ингэж шугаман аргаар судалж гаргасан онол, мэдлэгээ ягштал баримталж, тvvнд нийцэж буй бvхнийг хvлээн зєвшєєрч, vл нийцэхийг нь vгvйсгэнэ. Єєрєєр хэлбэл, юмс vзэгдлийг vнэмлэхvйгээр vнэлдэг. Гэтэл амьдрал дээр ямар ч юмс vзэгдэл шугаман байдлаар хязгааргvй vргэлжлэх боломжгvй бєгєєд энэ нь цаг хугацаа, орон зай, орчин нєхцєл, эрчим, мэдээллийн єєрчлєлт болон эдгээрийн хамтын vйлчлэлээр тайлбарлагдана. Тиймээс энэ шугаман бус vзэгдлийг шугаман бусаар нь авч vзэж тайлбарлах явдал чухал. 1970-аад оны эхээр физикч Герман Хакен систем дэх хамтын vйлчлэлийг тодруулах зорилгоор шинжлэх ухаанд “синергетик” єєрєєр хэлбэл, Synergeia буюу хамтын vйлчилгээ, нєхєрлєл гэсэн утгатай нэр томъёог оруулжээ. Синергетикийг єргєн утгаар нь “єєрєє аяндаа цэгцрэх тогтолцооны онол” гэж ойлгож болох юм. Синергетик нь шинжлэх ухааны янз бvрийн салбар хоорондын нийтлэг, ерєнхий зvй тогтлуудыг илрvvлэхэд чиглэгдэж байна. Єєрєєр хэлбэл, синергетикийн хvрээнд шугаман бус шинжлэх ухааны асуудал яригдаж эхлээд байна.
Аливаа юмс vзэгдэлд шинж чанар, мєн чанар гэсэн хоёр чанар агуулагддаг байна. Мєн чанар гэдэг бол тухайн юмс vзэгдлийн дотоодод, гvнд нууцлагдмал оршдог мєнхийн, цєм чанар. Мєнх гэдэг нь хэзээ ч, ямар ч нєхцєлд хувирч єєрчлєгддєггvй бєгєєд хоосон чанар юм. Шинж чанар гэдэг нь мєн чанарын гадаад элч тєлєєлєгч болон гаднаа ил байдаг мєнх бус чанар. Мєнх бус гэдэг нь цаг хугацаа, орон зай, орчин нєхцлєєс хамааран хувиран єєрчлєгддєг биет буюу бодит чанар юм. Жишээ нь, усны хувьд нvдэнд vзэгдэж, гарт баригдаж мэдрэгдэж буй хатуу, хий, шингэн тєлєв нь шинж чанар бєгєєд нvдэнд харагдахгvй гарт баригдахгvй амьдралыг тэтгэгч амин чанар нь мєн чанар юм. Синергетикээс ємнє шинжлэх ухаан нь аливаа юмс vзэгдлийн гаднаа илрэх бодит чанар буюу шинж чанарыг л судалж ирсэн. Цаг хугацаа, орон зай, орчин нєхцлєєс хамааран байнга хувьсан єєрчлєгддєг шинж чанарыг судлахад тухайн нєхцєлд л vнэн байх, єєр орчин нєхцєлд vнэн бус болох харьцангуй vнэн л танин мэдэгдэнэ. Тийм ч учраас шинжлэх ухаан нь харьцангуй vнэн л байна, туйлын vнэн гэж vгvй гэж номлодог байсан. Тиймдээ ч шинжлэх ухаан нь орчлон ертєнцийн тvмэн єнгийн vзэгдэл юмсыг бvрэн тайлбарлаж, шийдвэрлэж чадахгvй болсон. Шинжлэх ухаан єєрийн энэ байдалдаа дvн шинжилгээ хийгээд орчлон ертєнцийн мєн чанарыг танин мэдэх зорилго бvхий синергетикийн салбарыг vvсгэн хєгжvvлж байна. Сvvлийн vед дэлхийн нэр хvндтэй олон эрдэмтэн синергетикийн салбар дахь судалгаагаар орчлон ертєнцийн нууцад нэвтэрч болно гэдэг дээр санал нэгдэх боллоо.
II ХЭСЭГ. ХООСОН ЧАНАР

Бид далд ухамсар, далд ухаан, далд ертєнцийн тухай ярихаасаа ємнє эхлээд хоосон чанар гэж юу болохыг авч vзэх ёстой. Хоосон чанар гэж юу болохыг ойлговол далд ухамсар, далд ухааны асуудлуудыг ойлгож ухаарахад амар хялбар болно.
Буддын гvн ухааны тєв vзлийн сургаалийн нэгэн чухал хэсэг нь хоосон чанарын онол билээ. Єєрєєр хэлбэл, буддын гvн ухаан дахь орчлон ертєнцийн vvсэл, бvтэц, хєгжлийн утга учир болоод зvй тогтлыг тайлбарладаг онол бол хоосон чанарын онол.
Хоосон чанар гэж юу вэ? Монгол, тєвд хоёр хувраг ном хаялцжээ. Тєвд лам монгол ламаас хоосон чанар гэж юу вэ гэж асуужээ. Монгол лам нарны цацраг дээр хєєрєгтэй даалингаа тохож тогтоогоод хоосон гэдэг нь энэ гэж хариулжээ. Мєн лам бvдvvн гуалинг зайнаас гараараа хоёр гурав хєндлєн огтолтол тэр мод хєрєєдсєн юм шиг хуваагджээ. Чанар гэдэг нь энэ гэж хариулжээ.
Нэг. Нарны цацраг нь биет бус хоосон зvйл. Хєєрєгтэй даалин бол биет буюу бодит зvйл. Хоосонд бодитоор vйлчилснээр тохож тогтоолоо. Энд биет бодит зvйл болох хєєрєгтэй даалин нь биет бус хоосон нарны цацраг дээр тогтож байна. Vvгээр нарны цацраг хоосон хэдий ч туйлын хоосон биш, мєн хєєрєгтэй даалин бодит хэдий ч туйлын бодит бус болохыг харууллаа. Єєрєєр хэлбэл, бодит бvхэн хоосон, хоосон бvхэн бодит буюу бас хоосон болохыг харууллаа.
Хоосон чанарыг тайлбарлах физикийн шинжлэх ухааны гурван том vндэслэл байдаг. Vvнд:
-бvтцийн дуалист буюу хоёрдмол шинж чанар
-энерги хадгалагдах болон хувирах хууль.
-торционы орны онол
Бvтцийн дуализм. Физикийн шинжлэх ухааны квант онолд бєємсийн бvтцийн дуалист буюу хоёрдмол чанар яригддаг. Єєрєєр хэлбэл, аливаа эгэл бєємс нь бєємлєг болон долгиолог бvтэцтэй гэж баталдаг. Бєємлєг гэдэг нь материаллаг буюу биет бvтэц. Долгиолог гэдэг нь долгион буюу биет бус, хоосон бvтэц. Энэ нь аливаа матери дотоод гvндээ бодит ба хоосон гэсэн хосолмол бvтэцтэй болохыг илтгэнэ. Байгалийн буюу физикийн хуулиудад нэгэн тvгээмэл чанар байдаг. Тэр нь макро орчинд биелдэг хууль микро орчинд, микро орчинд биелдэг хууль макро орчинд биелдэг явдал юм. Жишээлбэл, манай нарны аймаг бол атом, атомын цємтэй харьцуулахад макро систем. Тэгвэл нарны аймгийн гаригууд нарыг тойроод тойрог орбитоор эргэдэг гариган загвар нь хvний нvдэнд vл vзэгдэх микро систем болох атомд ч бас хадгалагддаг. Атомын цємийг тойроод электронууд тойрог орбитоор эргэдэг нь гариган бvтэц юм.
Иймд дээр єгvvлсэн бєємсийн бvтцийн дуалист буюу хоёрдмол чанар нь биет дээр ч хvчин тєгєлдєр гэж vзэж байна.
Тиймээс бодит гэдэг хоосон, хоосон гэдэг бас хоосон буюу бодит болохыг эхний жишээ харуулж байна.
Хоёр. Гуалин модыг гарын хий хєдєлгєєнєєр хуваасан хоёр дахь тохиолдол нь ємнєх жишээнээс нэг зvйлээр ялгаатай. Юу гэвэл, гуалин мод ч бодит, гар ч бодит. Тэгээд нэг бодитоор нєгєє бодитод зайнаас vйлчилснээр гуалинг хуваасан. Єєрєєр хэлбэл, бодитоос бодитод хоосноор vйлчилсэн гэсэн vг.
Энэ нь бодит, хоосон хоёр тус тусдаа тусгаар оршдоггvй, харин нэгдэж тэмцэж, шvтэн барилдаг гэсэн vг. Vvнийг чанар гэж хэлж байна. Єєрєєр хэлбэл, бодит, хоосон хоёрын шvтэн барилдлага нь чанар болж байна. Энэхvv шvтэн барилдлага бидний нvдэнд харагдахгvй, гарт баригдахгvй. Тэгэхээр энэ нь хоосон зvйл байна.
Буддын гvн ухаанд “Мєн чанар бол шvтэн барилдлага” гэж сургасан байдаг. Тэгвэл бодит ба хоосны шvтэн барилдлага буюу чанар бєгєєд чанар чанардаа бvр мєн чанар байна. Ємнє нь аливаа юмс vзэгдлийн мєн чанарын тухай ярьсан. Тэгэхээр бодит ба хоосны шvтэн барилдлага буюу мєн чанар нь шинжлэх ухааны мэдлэгээр бол энерги гэж vзэж байна. Єєрєєр хэлбэл, бодит, хоосон хоёрын шvтэн барилдлага, холбоос нь чанар гэж нэрлэгдэх энерги буюу эрчим хvч юм. Тэгэхээр монголчуудын амин чанар, амин сvнс гэж ярьдаг нь ч санамсаргvй явдал биш юм.
Бодит гэдэг бол энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэдэг бол энергийн нягтраагvй хэлбэр. Тэгвэл чанар гэдэг нь энерги нэг хэлбэрээс нєгєєд шилжих шилжилт юм. Товчхондоо бол, энерги хадгалагдах, хувирах хуулийн бодит биелэл юм. Энэ нь бодит бvхэн хоосонд, хоосон бvхэн бодитод шилждэг гэсэн vг.
Энерги хадгалагдах хуулийг дунд сургуулийн физикийн хичээл бидэнд зєвхєн механик болон дотоод энергийн хувьд л таниулсан. Энерги хэзээ ч шинээр бий болдоггvй, бас устаж vгvй болдоггvй. Гэтэл энерги хадгалагдах болон хувирах энэ хууль нь ертєнцийн зvй тогтлын хувьд ч ийнхvv биелэх боломжтой юм.

Гурав. Торсион орны онол.
Эндээс эцэслэн дvгнэвэл, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч, тvvнд оршигч бvхэн энергийн нягтарсан ба нягтраагvй хоёр хэлбэрийн нэгдэл, цогц байна. Энэ утгаараа физик дэх энерги хадгалагдах хууль нь эцэстээ матери хадгалагдах хууль юм. Энерги гэдэг нь долгионоор зєєгдєх бєгєєд тэрээр бас мэдээллийг ч давхар зєєдєг байна.
Энэ орчлон ертєнцєд
-таталцлын
-цахилгаан соронзон
-сул
-хvчтэй гэсэн 4 тєрлийн харилцан vйлчлэл байдгийг физикийн шинжлэх ухаан нэгэнт баталсан.
Гэтэл саяхан академич А.Е.Ефимовын удирдлаган дор Оросын хэсэг эрдэмтэд орчлонд мэдээлэл дамжуулагч торсион орон байдгийг нээсэн. Торсион орны онолоор орон зай нь ой тогтоомжтой болох нь батлагдсан. Ингэснээр физикийн шинжлэх ухаанд мэдээллийн гэсэн 5 дахь харилцан vйлчлэл нээгдсэн.
Єєрєєр хэлбэл, эдгээр харилцан vйлчлэлээс ангид орших биет гэж нэгээхэн ч vгvй. Энэ нь бие бvхэн таталцлын, цахилгаан соронзон, сул, хvчтэй харилцан vйлчлэл тєдийгvй энерги, мэдээллийн харилцан солилцоо, шvтэлцээнд оршдогийг нотолж єгсєн.

Орчлон хоосон чанараас бvтсэн нь.
Хоосон чанарын онолыг гvн эзэмшсэн ноён хутагт Д.Равжаа нь хоосон чанарын тухай “Элдэв зvйл vзэгдэл” шvлэгтээ
Элдэв зvйл vзэгдэл энэ бvгд
Vнэндээ тоосны тєдий vгvй л
Эрвэл илбэ мэт худалч нь
Vнэнхvv амьтан нэгэн нь амраг л гэж єгvvлжээ. Мєн “Этгээд бvрийг заагч” шvлэгтээ
Vрэл гэгч бєєрєнхий
Vйл гэгч хэмжээгvй
Vхэл гэгч магадгvй
Vнэндээ хоосон чанар буй хэмээн орчлонгийн бодитой бvхэн хоосон болохыг єгvvлсэн байдаг.
Ингэснээрээ орчлон ертєнц болон орчлон ертєнцийн бvхий л зvйл бодит ба хоосон гэсэн хосломол бvтэцтэй бєгєєд тэдгээр нь харилцан шvтэн барилдаж нэгдмэл оршдог болох нь харагдаж байна. Буддын гvн ухааны хоосон чанарын онол vvнийг л тайлбарладаг байна.
Тэгэхээр бодит гэдэг нь хvний нvдэнд vзэгдэж, гарт баригдах биет зvйлс, харин хоосон гэдэг нь хvний нvдэнд vзэгддэггvй, гарт баригддаггvй биет бус зvйлс. Хоосон чанар гэдэг нь бодит, хоосон хоёр шvтэн барилдаж нэгдмэл оршихыг хэлдэг байна.
Д.Равжаа “Галуу хvн хоёр” харилцаа дуундаа
Vvлгvй байтал бороо орлоо
Vvсгэлгvй байтал утаа манарлаа
Vзсээр байтал хад болов
Єєрийн хийсэн алба болов
Vvлгvй бороог чинь хяруу гэнэ
Vvсгэлгvй утааг чинь манан гэнэ
Vзсэн хадыг чинь мєс гэнэ
Єєрийн чинь хийснийг vйл гэнэ гэж єгvvлсэн бєгєєд vvгээ¬рээ энэ орчлон бvхэлдээ хоосноос бvтсэн болохыг илэрхийлээд “Ашдын мєр” шvлэгтээ
Эцэстээ хоосон чанараас биш бvхнийг
Худал хэмээн таниарай гэж єгvvлснээр хоосноос бvтээгvй бvхэн худал болохыг буюу бодит бодит гэхэд туйлын бодит vгvй, хоосон хоосон гэхэд туйлын хоосон vгvй, гагцхvv бодит хоосон хоёр нэгдэж оршдогийг сургажээ.
Мєн догшин ноён хутагт Д.Равжаа “Ертєнц авгайн жам хэмээх оршив” шvлэгтээ
Хоосон гэгч ертєнц
Ертєнц ч хоосон гэж єгvvлснээрээ бодит бvхэн хоосон, хоосон ч хоосон болохыг тов тодорхой хэлж єгчээ. “Тунгалаг уужим огторгуй” шvлэгтээ
Тунгалаг уужим огторгуй
Тод наран чимэгтэй
Хоосон чанарын агаар нь
Хотол vзэгдлийн чимэгтэй гэж хоосон чанар нь орчлон ертєнцийг бvхэлд нь vvсгэн бvтээсэн тvгээмэл гайхамшигт чанар болохыг магтан дуулжээ.
Тэрчлэн Д.Равжаа “Зvйл зvйлийн vзэгдэл” шvлэгтээ
Ургах тонилох хоёргvй
Хоосон чанар гайхамшиг
хэмээн єгvvлснээр хоосон чанар нь vvсэх, мєхєх хоёргvй мєнх чанар болохыг батлан єгvvлжээ. Єєрєєр хэлбэл, энэ орчлон ертєнц нь vvсэх, мєхєх хоёргvй хоосон буюу энергиэс бvтдэгийг хэлж єгнє.

III ХЭСЭГ. ДАЛД УХАМСАР БА ТЭНГЭР ЯЗГУУР
Энэ ертєнцийн бодит нь ил ертєнц, хоосон нь далд ертєнц юм. Ил ертєнц гэдэг бол бидний амьдарч буй энэ дэлхий буюу уул ус, хад чулуу, гол горхи, газар шороо гэх мэт нvдэнд харагдаж, гарт баригддаг зvйлс. Далд ертєнц гэдэг бол зєвхєн ухамсар, оюун санааны орон. Єєрєєр хэлбэл, бидний ємнєх–анхны хvмvvсийн амьдарч байсан дэлхий. Анхны хvмvvсийн тэр дэлхий сєнєсєн боловч одоог хvртэл тэнд амьдрал vргэлжилсээр байгаа гэдэг. Єєрєєр хэлбэл, анхны хvмvvсийн амьдарч байсан дэлхий сєнєхєд амьдрал ил буюу бодит хэлбэрээс далд буюу хоосон хэлбэрт шилжжээ. Тайлбарлавал, анхны хvмvvсийн дэлхий сєнєхєд хvмvvс нь одоогийн бидэн шиг бие, сэтгэл, оюуны нэгдэл хэлбэрээр бус зєвхєн оюун санаагаараа амьдарч эхэлсэн байна. Тиймээс далд ертєнцєд анхны хvмvvс болох бидний євєг дээдсийн оюун ухаанууд хоосон хэлбэрээр амьдардаг байна. Тэр оюун ухаанууд бидний оюун ухаанаас дор хаяж 100 дахин их хvчин чадалтай тул тэдгээрийг дээд оюун ухаан буюу тэнгэр язгуур гэж нэрлэдэг байна. Тэнгэр язгуур гэдэг нь дээд хvчнээс єгєгдсєн оюун мандлын сэргээш буюу хоосон чанар бvхий дээд ухамсар юм. Тэгэхээр далд ертєнц гэдэг бол бидний євєг дээдсийн дээд оюун ухаан амьдардаг ертєнц байна. Ил ертєнцєєс эдгээр дээд оюун ухаантай холбогдож, тэдгээрээс єгєгдєл,мэдээлэл авахыг зєн билэг гэдэг. Тэгэхээр зєн билэг гэдэг нь далд ертєнцєєс буюу дээд оюун ухаанаас бидэнд єгч буй мэдээлэл юм.
Далд ертєнц дэх далд ухамсар, далд ухаантай холбогдох арга зvйг нарийн сайн эзэмшсэн байсан ард тvмэн бол бидний євєг дээдэс буюу монголчууд л байжээ. Тэр арга зvй нь галын тахилга юм.
Хvн тєрєлхтєн ухамсар суусан цаг буюу дээд язгуурыг олж харсан цагаас тахилга vvссэн. Єєрєєр хэлбэл, гал vvссэн цагаас тахилга vvссэн. Гал нь бие цогцсонд эрчим хvч єгдєг.
Тахилгын гол зорилго нь тухайн цаг vед огторгуйн эрчим хvч, дээд хvчинд нєлєєлж холбогдон, тэр хvч дэлхийн эрчим хvчтэй холбогдоод хамтын хvчээр хvн тєрєлхтний сэрэхvйг сэрээхэд оршдог.
Галын тахилга хийхэд vндсэн хоёр нєхцєл бvрдэх ёстой байдаг байна. Нэгдvгээрт, далд ертєнцєєс тэнгэр язгуурууд бидний амьдарч буй ил ертєнц дээр бууж ирэхдээ тодорхой энергийн сувгаар дэлхийн цємд татагдан бууж ирдэг. Ямар энергийн суваг вэ гэвэл дэлхийн цємийн энергиэ дэлхийн гадарга дээр гаргадаг суваг юм. Дэлхийн цєм халуун хайлмаг буюу гал юм. Тиймээс дэлхийн цєм єєртєє асар их энергийг агуулж байдаг. Энэ энергийг гадагшлуулж байхгvй бол энергийн хэт ачааллаас цєм дэлбэрэх аюултай. Иймээс аливаа физик систем илvvдэл энергийг гадагшлуулж, тогтвортой байх зохицуулалтыг єєрєє дотроосоо хийдэг. Ийнхvv дэлхийн цєм энергиэ дэлхийн гадарга дээр гаргадаг єєрийн сувагтай байдаг байх нь.
Тэнгэр язгуурууд нь далд ертєнцєєс ил ертєнцєд ирэхдээ дэлхийн цємд татагдаж ирдэг бєгєєд ингэхдээ цємийн энергийн сувгуудаар ирдэг байна. Гэтэл дэлхийн цємийн энергийн суваг нь ил болж-илжих, бодитжих юмгvй учир тэнгэр язгуурууд байнга ил ертєнцєд ирж чаддаггvй. Хэрвээ эдгээр энергийн суваг илжиж бодитжин, танигддаг бол далд ертєнцєєс тэнгэр язгуурууд ил ертєнц дээр байнга бууж ирэх боломжтой. Харамсалтай нь, тэдгээр энергийн суваг ил болж, бодитжиж, танигддаггvй учир тэнгэр язгуурууд хvссэн цагтаа бууж ирж чаддаггvй байна.
Vvнийг олж мэдсэн монголчууд тэрхvv дэлхийн цємийн энергийн сувгуудыг мэдэрч олоод, тvvнийг илжvvлэх бодь биеийг сэргээх аргыг сэтгэн олсон нь галын тахилга байв. Єєрєєр хэлбэл, тэнгэр язгууруудыг ил ертєнц дээр буулгахын тулд тэрхvv энергийн суваг дээр дэлхийн цємийн гал (тэнгэр язгуур нь энергийн сувгаар дэлхийн цємд татагдаж ирдэг учир)-ыг ил хэлбэрт гаргаж єгч буй нь галын тахилга юм.
Хоёрдугаарт, дэлхийн хvч, огторгуйн хvч, далд ертєнцийн хvч давхсан байх ёстой байдаг байна.
Тиймээс галын тахилга нь ямар нэг шашны зан vйл биш, ямар нэг нийгмийн ч ёс биш, аль нэг цаг vеийн ч ёс биш. Гагцхvv хvн тєрєлхтний ил ба далд ертєнц дэх хоёр тусдаа амьдралын ил ертєнц дээрх нэгдэл, шvтэн барилдлага юм.
Тиймээс галын тахилганы ач холбогдол нь далд ертєнц дэх євєг дээдсийн дээд оюун ухаануудтай холбогдож, тэдэнтэй холбоо тогтоох явдал юм.
Ийнхvv галын тахилганы vед тэнгэр язгуурууд бууж ирж бидэнд єгєгдєл, мэдээлэл єгдєг байна. Иймээс сvvлийн vед шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачид болон нийт хvн тєрєлхтєн шинжлэх ухааны хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй байсан, мушгин гуйвуулдаг байсан, зарим тохиолдолд гvтгэн доромжилдог байсан бурхан, сvнс, хий vзэгдэл, харь гариг, гоц чадварын элдэв vзэгдэл гэх мэт далд ухамсар, далд чадварыг судалдаг нууц судлал буюу эзотерикт гойд анхаарч, тэрхvv vзэгдлvvдийг шинжлэх ухаанаар тайлбарлах оролдлогуудыг тал талд хийцгээж байна.
Хvн бол хамаг амьтны дотроос ухамсартай цорын ганц бодгаль. Тиймээс далд ухамсар гэдэг бол хvнтэй л холбоотой, хvнд л хамаатай ойлголт. Далд ухамсар дээр vндэслэсэн гоц чадвар буюу дотоод гайхамшгийг хvн л бvтээж чадна.
Ил тод биш, ойлгомжтой биш, далд (хvний нvдэнд vл vзэгдэж, гарт vл баригдах єєрєєр хэлбэл, хvнд хvртэгдэн мэдрэгдэхгvй) бvхэн нууц байдаг. Тэгэхээр нууц судлал буюу эзотерик гэдэг хvний энгийн сэтгэхvй болон ухамсарт ил тод биш, ойлгомжгvй, хvртэгдэн мэдрэгдэхгvй байгаа бvхнийг судалдаг салбар юм. Энэ салбар нь одоо vvсэж хєгжиж байгаа биш маш эртний тvvхтэй.

Физикч, философич,доктор З.Бат-Отгон
Comments
Post a Comment