Skip to main content

Амьдралд хөл тавьж буй найз даа


Хавар хаварын яргуй болж нэг л хөндийд уурагасан 
Таван намарын навчис болж нэг л модноос хийссэн 
Нэг ангийн андууд билээ бид. Буруу зөвөө ч сайн ялгахгүй  ээж аавын өврөөс гараад Амьдрал хэмээх аялалд зэрэг хөл тавин орж байгаа нэгэн үеийн залуухан цоо шинэ нийгэмийн гишүүд билээ. 
       Эцэг эхийн хараа хяналтнаас гарч эрх чөлөөнд умбаж хэр хэрэндээ дураа сайхан л дуригцгалаа. Гэхдээ энэ эрх чөлөө шагнал биш шалгалт байж хир зэрэг хувь хүн болж төлөвшснийг минь шалгалаа. Шинэхэн залуухан болохоороо алдах даа алдаж онохдоо онож ээж ааваар хянуулдаг эрх чөлөөгөө өөрсдөө хязгаарлаж аль нь чухал, чухал биш зүйл болохыг ялгаж салгаж сурч байна. Амьдрал бидний хүсэж мөрөөдөж төсөөлсөн шиг тийм ч дардан шулуун бүх зүйл ногоон гэрлээр байдаггүйг зах зухаас ойлгож мэдэж авч яваа байх. Хичээл зүтгэл их хэрэгтэйг ухааруулж.  
    Бидний өмнө хүн амьдралдаа гаргадаг хамгийн том шийлвэр болох амьдралын хань, түшиг тулгуураа сонгох үе хаяаанд ирээд байгаа билээ.  Энэ бол тоглоом биш шүү ☺. Яаруу давчуу зан гаргаж залуу халуун насны омоглон бардам зан их эрч хүчээр хөнгөн хуймгай хандаж болдоггүй. Хэнтэй ч суусан жаргалтай байж чадна гэдэг бодол хүртэл төрнө. Хайр хайр гэж хөтлөлцөж гүйвч хамт амьдарна хамтын амьдрал зохионо гэдэг өөр байдаг гэнэ. Эхлээд хайраар нийлж дараа нь хүндэтгэл болдог,нэг нь итгэдэг нөгөө нь итгэл даадаг харилцаа супер гэр бүлийн суурь гэнэ шүү. Эмэгтэй хүнийг ээжээр нь эрэгтэй хүнийг ааваар нь шинж гэдэг дээ хүн яаж ч байсан аав ээжийн гортигдсноос гардаггүй. Юу юуны тухгүй хүүхэдтэй болох ихэнх тохиолдолд зөв байдаггүй. Гэр бүл төлөвлөлт гэж байвал их зүгэээр санагдаж байна. Нээх хол хүн бүр яридаггүй сэдэв боловч их чухал юм шигээ. Заяаны хань дээр гэдэг боловч нийлж аваад харин хаана хүрэхээ мэдэхгүй хамт дуулаад явж болж өгмөөргүй л байх юм.
   Хичээлдээ анхаарал сайн хандуулаад хажуугаар нь өөрийгөө нээж хөгжүүлээд нийгмийн идэвхтэй байж олон зүйл хийж үзэх хэрэгтэй санагдана. Алдаанаас бүү ай. 
    
Залуу нас өөрөө түүнийг чинь цагаатгана






Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс