Аав ээж хоёр минь надад сургуульд ороход өгсөн бэлэг бол ширээний ард номоо бариад сууж байх үед миний өөрийн орон зайд хэн ч гаднаас халдашгүй байдал байсан. Иймээс үүнийг нь ашиглаад хичээл хийсэн ч хийгээгүй ч ширээний ард дэвтэр ном дэлгээд суух их дуртай. Номноос харц салгахад л тэр үг түрүүлж харагдана. Тэгээд л энэ ямар утгатай юм болоо гээд өөрийн дөнгөж тогтож эхлэж байгаа үзлээрээ эргэцүүлнэ. Тэр үед мөхөсхөн ойлгодог байсан ч энэ үгс миний ой тойнд шингэж үлдсэн. Басхүү ухамсарт минь багагүй нөлөөлсөн болов уу.

Comments
Post a Comment