Нэгэн биеээс
төрөөгүй ч нэгэн үүрэнд унасан, нэгэн зэрэг хагараагүй ч нэгэн хоолыг хуваалцсан, нэгэн ижил зүстэй биш ч нэгэн зэрэг
цохилох зүрхтэй хоёр ангаахай байсан сан. Цаг улирал улирсаар халуун хүйтэн
сөөлжилсөөр уралдан сөдөлж өссөөр
баяр жаргалтай, инээд хөөртэй дурсамж бүтээсээр... цас бороо ээлжилж өдөр шөнө солигдсоор элдэвийг сонирхон тэмүүлсээр даль жигүүр нь гүйцэж уудам огторгуйн мандал
руу хүсэл мөрөөдлийн зүг ард ардаасаа цувран хөөрлөө. Хөх тэнгэрийн
уудамд хүйтэн бороо, аянгат шуурга, хүч ихтэй мөндөртэй таарна гэвч тэнгэр цэлмэж алтан наран гийгүүлж солонго
татна гэдэг итгэн далавчаа илүү хүчтэй дэв. Цуцалтгүй тэмцэж чадвал тэнгэрийн араншин үл үзэгдэх тээр өндөрт хүрсэн байх болно. Огторгуйн уудамд өөрсдийгөө тунхаглан зарлахаар жигүүр дэлгэн хамтдаа нисцгээе уудам хөх
тэнгэртээ бид хамгийн шилдэг нь. Зоригтойгоор зорилго өөдөө илүү бүр илүү
өндөрт элэн халин нис Шувуухай минь.
Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан. Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх. Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна
Comments
Post a Comment